ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
МОНГОЛ БАНК ХАНШИЙН ӨСӨЛТИЙГ ТОГТООН БАРЬЖ ДИЙЛЭХ ҮҮ

МОНГОЛ БАНК ХАНШИЙН ӨСӨЛТИЙГ ТОГТООН БАРЬЖ ДИЙЛЭХ ҮҮ
Банк, санхүү | 2018-11-30 09:06:13 | УНШИСАН: 98 | bayar

Улс төрийн асуудал хурцадмал байгаа энэ үеэр эдийн засаг ч мөн адил эрсдэл  орж эхлээд байна. Гашуунсухайтын боомт дээр нүүрсний татан авалт “0” зогсч энэ зуур долларын ханш өсөх янзтай болов.

Монгол банкны өчигдрийн ханшаар нэг ам доллар 2605 төгрөгтэй тэнцэж түүхэн дээд амжилтаа тогтоов. Өчигдөр валют арилжааны “Найман шарга” захад нэг ам.долларыг 2627 төгрөгөөр худалдан авч, 2635 төгрөгөөр зарж байв. Өглөө 11:00 цагийн үед 2630 төгрөгийн ханштай байсан ам.доллар үдээс хойш таван төгрөгөөр чангарсаныг харахад өдрөөр бус бүр цаг минутаар өсөж байна гэсэн үг.  

Өнгөрсөн зунаас өгсөж эхэлсэн ханш ингэж чангарахын хэрээр үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэгүйдэл иргэдээ сульдааж эхлээд байна.

Төв банкнаас арваннэгдүгээр сар гарснаас хойш нийтдээ 212.3 сая ам.долларын нийлүүлсэн ч валютын ханшийн өсөлтийг хазаарлаж чадахгүй байна.  Хамгийн сүүлд гэхэд л  долоо хоногийн өмнө буюу энэ сарын 22-ны өдөр 2591.93 төгрөгийн ханштайгаар 30.5 сая ам.доллар нийлүүлж байв.

Хэрэв улс орны нөхцөл байдал улс төрийн зодолдоон энэ бүхнийг тооцвол ханш мөддөө сулрах шинж үгүй байна. Дайны хажуугаар дажин гэдэг шиг юм болж  Хятадын тал  тодорхойгүй хугацаагаар нүүрсний татан авалтаа хамгийн доод түвшинд хүртэл бууруулсан нь Монгол руу орох ногоон мөнгөний урсгалыг тодорхой хэмжээгээр татрахад  нөлөөлж байна.  

Нэг ам доллар 2630 төгрөгөөс давж байгаа нь  2019 оны улсын төсөвт нэг амдолларыг 2530 төг байхаар тооцсоноос давсан үзүүлэлт болчихлоо.  Энэ нь мэдээж төсвийн орлого тасрахад хүргэж болзошгүй юм.

Өнгөрөгч 10 дугаар сард төгрөгийн эсрэг 5 хувиар чангараад байсан долларын ханш удахгүй тогтворжино гэж  байсан нь ийн талаар  болов

Ханшийн уг өсөлтөд улирлын нөлөө байгаа  гэж байсан ч  Монголбанкны зүгээс худалдааны тэнцлийн ашиг хангалтгүй, импортын өсөлт хөрөнгө оруулалтын дүнг давж байгаатай холбоотойгоор  ам.долларын эрэлт нэмэгдсэн гэж мэдээлж байсан нь бий. Тодруулбал, импортын өсөлт экспортын өсөлтөөс 2 дахин давсан, үйлчилгээний гадаад худалдааны алдагдал 20 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа аж.

Валютын ханш эдийн засгийн суурь шалтгаантай холбоотойгоор өсч байгаа ч огцом савлагаа гарахаас сэргийлэх нөөц хангалттай байгаа. Түүнчлэн Монголбанк ам долларын ханшийг эдийн засгийн идэвхжил өссөнтэйгээр холбон тайлбарлаж байсан удаа бий. 

Ханш өсөхийн хэрээр иргэдийн худалдан авах чадвар улам доройтож,  үндсэндээ инфляцаас шалтгаалсан ядуурал гэдэг юм бий болж магадгүй байна.  Үндэсний мөнгөн тэмдэгтээ үнэгүйдлээс хамгаалж байх учиртай Монгол банкны бодлого зохицуулалт хаана байна вэ.

 



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ГОЛОМТ БАНК ГЛОБАЛ БАНКУУДТАЙ ХАМТРАН ХАРИУЦЛАГАТАЙ БАНКНЫ БИЗНЕСИЙН ЗАРЧМУУДЫГ САНААЧЛАН ГАРГАЛАА
2018-12-10  
  

   УБТЗ-ЫН 6000 АЖИЛТАН “ҮНДЭСНИЙ ХУРИМТЛАЛЫН ХӨТӨЛБӨР”-Т НЭГДЛЭЭ
2018-12-10  
  

   АЛТ ХУДАЛДАН АВАЛТ ӨСЧЭЭ
2018-12-09  
  

   2018 ОНЫ “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-ААР ГОЛОМТ БАНК ӨРГӨМЖЛӨГДЛӨӨ
2018-12-07  
  

   ТӨРИЙН БАНКНЫ ШИЛДЭГ КАРТААР ҮЙЛЧЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУД ТОДОРЛОО
2018-12-07  
  

   Төрийн банкны “WESTERN UNION” үйлчилгээг танд санал болгож байна
2018-12-07  
  

   ХААН БАНК ХЭРЭГЛЭГЧДЭЭСЭЭ АЛБАН ЁСООР УУЧЛАЛТ ГУЙВ
2018-12-03  
  

   ДАНСКЕ БАНКИЙГ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2018-12-02  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот