ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Худалдан авсныхаа дараа шууд угаах ёстой бүтээгдэхүүнүүд

Худалдан авсныхаа дараа шууд угаах ёстой бүтээгдэхүүнүүд
Нийслэл | 2018-11-08 12:35:29 | УНШИСАН: 351 | tumuruu

Хүнсний ногоо, жимс жимсгэнэ худалдаж авсныхаа дараа шууд угаах хэрэгтэй гэдгийг бид сайн мэднэ. Гэтэл үнэн хэрэгтээ зөвхөн иддэг зүйлээс гадна худалдан авсныхаа дараа шууд цэвэрлэх хэрэгтэй олон төрлийн бараа байдаг гэнэ. Ингээд эдгээр бараатай танилцацгаая.

 

1. Хувцас

Бидний ихэнх нь хувцас шинэ л бол цэвэрхэн гэсэн ойлголттой байдаг. Үнэндээ энэ нь тийм биш бөгөөд худалдаж авсныхаа дараа угаах хэд хэдэн шалтгааныг дурдъя. Үүнд:

Бид тухайн хувцас ямар нөхцөл байдалд хадгалагдаж байсныг мэдэхгүй.

Хэрвээ таны сонирхсон хувцсыг хэн нэгэн өмсөж үзэж байсан бол тухайн хүнээс хувцсанд нян, бактери наалдаж үлдсэн байх магадлалтай.

Энэ бүх асуудлаас хэрхэн зугтах вэ?

Боломжтой бол шинэ хувцсыг нүцгэн бие дээрээ битгий өмсөөрэй.

Дэлгүүр хэссэнийхээ дараа гараа шууд угаа.

Шинэ худалдаж авсан хувцсаа угаасныхаа дараа өмсөөрэй.

2. Гутал

Мэдээж гутлыг угаах гэдэг боломжгүй зүйл учир шинэ гутлаа ариутгах хэд хэдэн арга байна:

Шинэ гутал руу халдваргүйжүүлэх үйлчилгээтэй цацлага нэг удаа цацахад л хангалттай.

Хэрвээ хуучин бараа зардаг дэлгүүрээс авсан гутал бол формалин (15 хувь) эсвэл хлоргексидин (1 хувийн) уусмалаар ариутгана. Эсвэл уксус хэрэглэж болно.

Эцэст нь тусгай халаах төхөөрөмжөөр тэрхүү бохирдлыг арилгах боломжтой.

3. Ор дэрний даавуу болон нүүр гарын алчуур

Шинээр худалдаж авсан шинэхэн ор дэрний даавуу болон нүүр гарын алчуур тань тийм ч аюулгүй биш гэнэ. Учир нь үйлдвэрлэлийн эцсийн шатанд “формальдегид” болон “карбамидоформальдегид” хэмээх химийн бодисыг хэрэглэдэг бөгөөд энэ нь толбо, үрчлээ зэргээс хамгаалдаг аж.

Энэ бүх химийн бодисыг үгүй хийхийн тулд шинэ худалдаж авсан алчуураа шууд угаагаарай. Үүнээс гадна энэ нь илүүдэл будагч бодисыг арилгахад тустай юм.

4. Маникюрын хэрэгсэл

Маникюрын хэрэгслийг гоо сайхны салонд төдийгүй, гэртээ ч ариутгаж байх хэрэгтэй. Хуучин төдийгүй шинэ маникюрын хэрэгслийг аль алиныг нь ариутгах шаардлагатай. Ингэхийн тулд зүгээр л ариутгагч бодис цацахад л хангалттай.

5. Шүдний сойз

Эрт үед шүдний сойзыг гахайн үсээр хийдэг байсан учир буцалсан усаар сайн гэгч угаах хэрэгтэй болдог байв. Харин орчин үеийн шүдний сойзыг хуванцраар хийж байгаа учир савантай бүлээхэн усаар угаахад л болно.

6. Аяга таваг

Шинэ аяга тавгийг ч гэсэн угаах хэрэгтэй. Гэсэн хэдий ч тухайн аяга, таваг ямар материалаар хийгдсэнээс шалтгаалан тус бүртээ өөр арчилгаа шаарддаг. Жишээлбэл, хуванцар аяга тавгийг угаагч бодисоор цэвэрлэж дараа нь тослох шаардлагатай. Харин ган болон наалддаггүй төмөр эдлэлийг аяга угаагч бодисоор угаагаад дараа нь сайтар хатаах хэрэгтэй. Хэрвээ танд ширмэн эдлэл бий бол илүү нарийн арчилгаа хэрэгтэй болно.

1. Үйлдвэрийн тосолсон тосыг цэвэрхэн даавуугаар арчиж авна. Энэ тосыг тэд зэврэлтээс хамгаалж түрхдэг.

2. Шинэ эдлэлээ халуун ус болон угаагч бодисоор угаагаарай.

3. Ширмэн тавгийг 40-60 минутын турш давс хийн халаана. Энэ нь тосны үнэрээс салахад тустай. Шарах шүүгээнд 175-200 градус хүртэл халаасан нь илүү тохиромжтой.

4. Дараа нь ургамлын тос түрхэж 25-30 минутын турш дахин халаана. Ингээд ширмэн тавагны цэвэрлэгээний ажил дууслаа.

7. Ус буцалгагч

Ус буцалгагч шинээрээ байхдаа хуванцрын үнэртэй байдаг. Энэ үнэртэй тэмцэх хэд хэдэн арга бий.

1. Ус буцалгагч дотор дүүртэл нь ус хийгээд, 30гр хүнсний сода нэмж буцалгана. Хэдэн цагийн турш байлгасны дараа усаар зайлаад дахиад хэд хэдэн удаа буцалгаарай.

2. Ус буцалгагч дотор дүүртэл нь ус хийгээд, 50гр нимбэгийн хүчил эсвэл гурван нимбэгний шүүсийг шахаж хийгээд буцалгана. Уусмалаа өглөө хүртэл үлдээнэ. Ингээд усыг нь асгаад дахин уусмал хийж, хэд хэдэн удаа буцалгахад хангалттай.

8. Аяга угаагч машин

Аяга угаагч машиныг ч гэсэн ашиглахынхаа өмнө угаах хэрэгтэй. Үйлдвэрийн бохирдлоос гадна угаалгын машинаа хангалттай сайн ажиллаж байна уу гэдгийг батлахын тулд туршилт хийж үзэх нь зүгээр.

Аяга угаагч машин доторх бүх наалтыг хуулж аваарай.

Машинаа цахилгаантай холбож, хоолойг нээ.

Аяга угаагч машинд хэрэглэгддэг давс болон угаалгын бодисыг нэмээд ажиллуулах хэрэгтэй.

Хамгийн өндөр температурт, хамгийн удаан хугацаанд угаана.

Угааж дууссаныхаа дараа хаалгыг нь онгорхой үлдээгээрэй.

9. Шарах шүүгээ

Шарах шүүгээний өнгөн хэсэг нь ихэнхдээ үйлдвэрийн үнэртэй байдаг учир хэрэглэхийн өмнө угаах нь зүйтэй.

Шарах шүүгээгээ хамгийн өндөр температуртай халаагаарай. Хэрвээ тосны үнэр болон бусад төрлийн үнэр үнэртэж байвал дахин халаах хэрэгтэй.

Шарах шүүгээг халаасан өрөөгөө сайн гэгч нь агааржуулна.

Орчин үеийн шарах шүүгээнд автомат цэвэрлэх программ байдаг учир хэрвээ та энэ төрлийн плиткаг сонгосон бол цэвэрлэгээний тал дээр санаа зоволтгүй.

10. Хөргөгч

Дэлгүүрт удаан хугацааны турш зогссон хөргөгчийг цэвэрлэхэд тусгай бүтээгдэхүүн хэрэглэдэг бөгөөд энэхүү бүтээгдэхүүнийг ахуйн барааны хэсэгт зардаг. Үүнээс гадна уламжлалт арга байдаг аж. Энэ нь хүнсний сода юм.

Цэвэрлэгээ хийх үедээ хөргөгчөө цахилгаанд залгасан байж болохгүй.

1 литр усанд хэд хэдэн хоолны халбага хүнсний сода нэмээрэй.

Бэлэн болсон уусмалаар хөргөгчөө сайн гэгч арчина.

Дараа нь цэвэрхэн усаар зайлаад, хуурай болтол нь арчаарай.

source: caak.mn



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   2 найз гал тогооны сав суулгын стартап эхлүүлсэн нь амжилтанд хүрчээ
2018-11-18  
  

   Меркелийг эсэргүүцсэн жагсаалд 2500 орчим хүн оролцжээ
2018-11-18  
  

   Таван минутын дотор стресс тайлах Япон арга
2018-11-18  
  

   Ханиаднаас сэргийлэх сармисны ханд
2018-11-18  
  

   Зүрхний шигдээсээс өөрийгөө хамгаалах НАЙМАН АЛХАМ
2018-11-18  
  

   Баруун, зүүн тархи зэрэг хөгжүүлж, амраах хөгжөөнт тоглоом
2018-11-18  
  

   Орд ордны бүсгүйчүүдийн онцлог зан чанар
2018-11-18  
  

   Хүн үхэж байхдаа энэ зүйлийг мэдэрдэг болхийг эрдэмтэд тогтоожээ
2018-11-18  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
Флойд Мейвейзер: "Хабиб Нурмагомедов би чамтай тулалдмааргүй байна

"Хабиб Нурмагомедов Флойд Мейвейзерг тулаанд дуудсан билээ

2018-11-18 13:42:17 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот