ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Хятад ээжийн хатуу дэглэм охидод нь хэрхэн нөлөөлсөн бэ?

Хятад ээжийн хатуу дэглэм охидод нь хэрхэн нөлөөлсөн бэ?
Нийслэл | 2018-11-08 12:31:40 | УНШИСАН: 1088 | tumuruu

Хэдэн жилийн өмнө Хятад ээжтэй охид үнэхээр чанга цагийн хуваарьтайгаар өдөржин хичээлээ давтаж, хөгжмийн зэмсэгээр хичээллэн өдрийг өнгөрөөдөг тухай мэдээлэл тархаж байсан билээ. Тухайн үед ч охид жаахан байв. Харин тэдний ээжийг цахим ертөнцөөр “Бар ээж” хэмээн шүүмжлэн бичиж байжээ. Гэтэл тэдгээр охид өнөөдөр ямар мундаг бүсгүйчүүд болон төлөвшсөнийг уншигч та бүхэндээ харуулахаар доорх мэдээг бэлтгэлээ.

 

Эми Чуа (Amy Chua) хэмээх энэ Хятад бүсгүй өдгөө 53 настай бөгөөд хүүхдүүдээ хүмүүжүүлэх арга барилаараа олонд танигджээ. Тэрээр Америкийн “Yale” их сургуульд хуулийн багш, профессор мэргэжилтэй нэгэн бөгөөд Америк эртэй амьдралаа холбож, хоёр хөөрхөн охинтой болжээ.

Тэрээр хоёр охиноо сургуульд орсон цагаас нь эхлээд бүх хичээлийг нь системтэйгээр давтуулж, өдөрт дээд талдаа 6 цаг төгөлдөр хуур, хийл хөгжим тоглож сурган, математикаар “бөмбөгдөж”, орой эрт унтуулан, өглөө үүрээр босгож, найз нөхөдтэйгээ уулзан зугаалах цагийн нь цөөлж (бараг байхгүй болгож), найз залуу, хайр дурлалын асуудал гэж огт байх ёсгүй хэмээн шаарддаг байв.

2011 онд Эми “Бар ээжийн хүмүүжүүлэх арга” (“Battle Hymn of the Tiger Mother”) хэмээх номоо гаргаснаас хойш, маш олон хүний шүүмжлэлд өртөж, эсэргүүцэлтэй нүүр тулсан юм.

Эмигийн том охин Софиа Чуа Рубенфилд (Sophia Chua-Rubenfield) энэ жил 23 настай бөгөөд Харвардын их сургуулийн хуулийн ангийг дүүргэсэн байна. Тэрээр ээжийнхээ хүүхэд хүмүүжүүлэх арга барилын тухай “Хүн болгон манай ээжийг харгис, зэрлэгээр нь дуудаж, бид хоёрыг өрөвддөг. Тоглоомнуудыг шатаасан л гэнэ, хүүхдүүдээ дарамталдаг л гэнэ… Харамсалтай нь бид тийм зүйлийг огтхон ч туулж өнгөрөөгүй. Бидний бага нас бусдын л адил жаргалтай өнгөрсөн”

Түүнчлэн “Би ээжээсээ хэзээ ч айж байгаагүй. Харин ааваасаа л айдаг байлаа. Тэдний тавьж байгаа шаардлага хэдий өндөр ч гэлээ биднийг л сайн хүн болоосой, гайхалтай зүйлсийг хийгээсэй гэсэндээ тэгдэг байсныг мэдэх учраас хэзээ ч уурлаж, бухимдаж байгаагүй юм байна” гэжээ.

Эмигийн бага охин болох Лулу Чуа Рубенфилд (Lulu Chua-Rubenfield) харин 19 насандаа Харвардын их сургуулийг урлагийн түүхийн мэргэжлээр амжилттай урьдчилан суралцаж төгсчээ. Тэр ч гэсэн ээжийнхээ талаар хэлэхдээ “Хэрвээ би хичээлдээ тааруухан дүн аваад сэтгэлээр унаад хөнжилдөө шигдчих юм бол ээж минь намайг босоод хичээлээ шар хортойгоор хий. Тэгээд дүнгээ ахиулвал сэтгэл санаа чинь дээрдэнэ гэж хэлдэг байсан. Тэр намайг хэрэгтэй үед минь хурцалдаг байсан юм шүү” гэжээ.

Эми нэгэн удаа: “Би өөрийнхөө энэ арга барилаас болж бага охиноо алдах шахсан. Одоо бодоход түүний нас ч бага байж, надад уурлаж, хэд хоног юм дугараагүй. Түүнийг тайвшруулах гэж хэрдээ л зүтгэсэн ч улам л надаас хөндийрч, хичээл номоо ч орхигдуулах шинжтэй. Гэхдээ би түүнд яагаад ингэж хатуу ханддагаа сайн тайлбарлаж, чиний ирээдүй яг одоо байгаа энэ үеэс чинь л хамаарна. Хэрвээ чи энэ хэвээрээ уйлж хэвтээд байвал ирээдүйдээ ч гэсэн байнга л уйлах хэрэг гарна хэмээн хэлэхэд тэр минь ойлгосон. Би охидууддаа өөрөөсөө ч илүү хайртай. Тиймдээ ч тэдэндээ ингэж ханддаг юм” хэмээн хэлсэн нь харин олон хүмүүст таалагдсан билээ.

“Бар ээж”-ийн хүүхэд хүмүүжүүлэх, сургах арга хүн болгонд адил санагдахгүй ч, дэлхийд хэрэгтэй, өндөр боловсролтой, мундаг хүмүүсийг төрүүлэхэд зайлшгүй шаардлагатай нь дамжиггүй билээ.

source: caak.mn



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   2 найз гал тогооны сав суулгын стартап эхлүүлсэн нь амжилтанд хүрчээ
2018-11-18  
  

   Меркелийг эсэргүүцсэн жагсаалд 2500 орчим хүн оролцжээ
2018-11-18  
  

   Таван минутын дотор стресс тайлах Япон арга
2018-11-18  
  

   Ханиаднаас сэргийлэх сармисны ханд
2018-11-18  
  

   Зүрхний шигдээсээс өөрийгөө хамгаалах НАЙМАН АЛХАМ
2018-11-18  
  

   Баруун, зүүн тархи зэрэг хөгжүүлж, амраах хөгжөөнт тоглоом
2018-11-18  
  

   Орд ордны бүсгүйчүүдийн онцлог зан чанар
2018-11-18  
  

   Хүн үхэж байхдаа энэ зүйлийг мэдэрдэг болхийг эрдэмтэд тогтоожээ
2018-11-18  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
Флойд Мейвейзер: "Хабиб Нурмагомедов би чамтай тулалдмааргүй байна

"Хабиб Нурмагомедов Флойд Мейвейзерг тулаанд дуудсан билээ

2018-11-18 13:42:17 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот