ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
МОНГОЛ УЛС АБУ ДАБИД ЭЛЧИН САЙДЫН ЯАМАА НЭЭНЭ

МОНГОЛ УЛС АБУ ДАБИД ЭЛЧИН САЙДЫН ЯАМАА НЭЭНЭ
УИХ | 2018-11-07 16:27:37 | УНШИСАН: 148 | khaliunaa

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Элчин сайдын яам байгуулах тухай Засгийн газрын зөвшилцөх саналыг хэлэлцэж, дэмжлээ.

Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогыг хөгжүүлэх хүрээнд Арабын Нэгдсэн Эмират Улс (АНЭУ)-ын Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээж ажиллуулах тухай асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэнбайна. Манай улс АНЭУ-тай 1996 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд сүүлийн жилүүдэд хоёр орны улс төр, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа идэвхжиж, өндөр, дээд түвшний харилцан айлчлалын давтамж өсөж байгааг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.

Тэрбээр, “АНЭУ 2016 онд Улаанбаатар хотод Элчин сайдын яамаа нээсэн. Тус улсын Абу Даби хотод дэлхийн 102 орны Элчин сайдын яам, Дубай хотод 57 орны Консулын газар үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор АНЭУ-д Монголын 40 гаруй иргэн байнга оршин суудаг. Цаашдаа уг тоо нэмэгдэх хандлагатай байгаа тул Засгийн газраас иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, консулын үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор Элчин сайдын яам нээхээр шийдсэн” хэмээв.

АНУ-д байгуулах Элчин сайдын яамны орон тоо болон зардлын талаар Д.Оюунхорол, Н.Энхболд, Х.Нямбаатар нарын гишүүд тодрууллаа.

Элчин сайдын яам эхний ээлжин гурван ажилтны орон тоотой ажиллана гэдгийг Д.Цогтбаатар сайд хэлээд, “Яамны орон байрны түрээс, унаанаас эхлээд зардал гарна. Зарим гол зардлыг эхний гурван жилийн хугацаанд АНЭУ-ын тал хариуцахаа мэдэгдсэн. Дараагаар нь шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт тусгах болно” гэсэн хариулт өгөв.

Мөн Н.Энхболд гишүүн цэргийн боловсон хүчин бэлтгэх асуудлаар тус улсын БХЯ-тай нягт хамтран ажиллах боломж байгааг дурьдлаа. Түүнчлэн Арабын улс орнуудаас хөрөнгө оруулалт татах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлд Элчин сайдын яам гол анхаарлаа хандуулан ажиллах хэрэгтэй гэдгийг Х.Нямбаатар гишүүн хэлсэн юм.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувь АНЭУ-ын Абу Даби хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээхийг дэмжиж, санал дүгнэлтээ Засгийн газарт хүргүүлэхээр тогтов.

ЭХ СУРВАЛЖ :  MONTSAME.MN



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   С.ЗОРИГ АГСНЫ АМИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ ШАЛГАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАВ
2018-11-18  
  

   ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
2018-11-18  
  

   Ж.МӨНХБАТ: ЗАСГИЙН ГАЗАР Ч ОГЦОРЪЁ, УИХ Ч ТАРЪЯ
2018-11-18  
  

   Г.ЗАНДАНШАТАР: ТӨГРӨГИЙН ХАНШИЙГ ХҮЛЭЭГДЭЖ БАЙСНААС БАГА ТҮВШИНД БАРЬЖ ЧАДСАН
2018-11-17  
  

   О.БААСАНХҮҮ: МАН-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАРУУН ГАРЫН ЦЭРГЭЭС УУЧЛАЛ ГУЙЯ
2018-11-17  
  

   ТАМГЫН ГАЗРЫН ДАРГАА ОГЦРУУЛААЧ, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ!
2018-11-17  
  

   УИХ: МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ.
2018-11-17  
  

   УИХ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАНА
2018-11-17  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
Флойд Мейвейзер: "Хабиб Нурмагомедов би чамтай тулалдмааргүй байна

"Хабиб Нурмагомедов Флойд Мейвейзерг тулаанд дуудсан билээ

2018-11-18 13:42:17 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот