ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “МОНГОЛ БИЧГИЙН ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ” ЗАРЛИГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “МОНГОЛ БИЧГИЙН ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ” ЗАРЛИГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ
Ерөнхийлөгч | 2018-11-07 13:34:18 | УНШИСАН: 106 | khaliunaa

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлиг гаргасан билээ.

Дээрх зарлиг гарснаас хойш багагүй хугацаа өнгөрч байгаа тул Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдрийг угтан зарлиг гарснаас хойш үүрэг, чиглэл авсан салбарын яам, агентлагт, төрийн болон төрийн бус байгууллагууд ямар ажил хийж, хэрэгжүүлж байгаа талаарх хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.

ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ НЭЭЖ МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОЁЛ, ШАШНЫ БОДЛОГЫН ЗӨВЛӨХ Ц.ХУЛАН:

Маргааш тохиож буй өвлийн тэргүүн сарын шинийн 1-н буюу Их эзэн Чингис хааны мэндэлж, мэлмий гийсний, Монгол бахархлын өдрийн мэндийг дэвшүүлж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөө жилийн Үндэсний бичиг үсгийн баярыг тохиолдуулан 2018 оны тавдугаар сарын 3-ны өдөр “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 46 дугаар зарлиг гаргасан гэдгийг та бүхэн сайн мэдэж байгаа. Сүүлийн үед нийгмийн сүлжээнд болон олон нийтийн сүлжээнд төр засгийн байгууллагуудын анхаарлыг татсан сэдэв нь Монгол бичгийн юникод буюу олон улсын стандарт кодчиллын асуудал болсон. Уг асуудалтай холбогдуулан Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтэд дүгнэлт хийж үзэхэд хуулийн хэрэгжилт тун хангалтгүй байна.

Монгол хэлний тухай хууль мөрдөгдөж эхлээд гурван жилийн хугацаа өнгөрөхөд хуулиар үүрэг хүлээсэн байгууллагууд үүрэгт ажлаа хийж эхлүүлээгүй, тэр байтугай өөрийн хүлээсэн үүрэг, заалтаа ч мэдэхгүй хэмжээнд байгаа нь нэн харамсалтай байна.

Иймд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол хэлний тухай хуулийн 9.1.3 дахь заалтаар хүлээсэн “монгол хэл, бичиг үсгээ хэрэглэх, эзэмших, хамгаалах, хөгжүүлэх чиглэлээр зарлиг гаргах, төрийн холбогдох байгууллагад чиглэл өгөх” гэсэн эрх үүргийнхээ хүрээнд монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх ажлыг эрчимжүүлэх талаар зарим байгууллагуудад үүрэг чиглэл өгсөн зарлиг гаргасан” гээд зарлигийг зарим зүйл заалтыг онцгойлон анхааруулав.

Хэлэлцүүлэгт оролцогчид:

Монгол бичгийн дунд болон урт хугацааны үндэсний хөтөлбөрийн төсөл

Монгол бичгийн цахим кодыг хэрэглэх үндэсний стандартын асуудал

Албан байгууллага, аж ахуйн нэгж, барилга байгууламжийн хаягжилтын талаар танилцуулга

Монгол хэл, бичгийн хөгжлийг шинэ түвшинд хүргэх нь зэрэг сэдвээр ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүллээ



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   ЕРӨНХИИЙЛӨГЧ 2019 ОНЫ ТӨСВИЙН ТУХАЙ ХУУЛЬД БҮХЭЛД НЬ ХОРИГ ТАВИЛАА
2018-11-15  
  

   ЕРӨНХИЙЛӨГЧ ЗЭЭЛ АВСАН ЗӨВЛӨХҮҮДЭЭ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ
2018-11-15  
  

   МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА “ЭРҮҮЛ ХҮҮХЭД ЭХ ОРНЫ ИРЭЭДҮЙ” ХҮҮХДИЙН ЭМЧ НАРЫН УЛСЫН ЗӨВЛӨГӨӨНД ҮГ ХЭЛЛЭЭ
2018-11-09  
  

   ЕРӨНХИЙЛӨГЧИЙН “МОНГОЛ БИЧГИЙН ХЭРЭГЛЭЭГ НЭМЭГДҮҮЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ ТУХАЙ” ЗАРЛИГИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХЭЛЭЛЦҮҮЛЭВ
2018-11-07  
  

   Х.БАТТУЛГЫГ “ХААН” БОЛГОХЫН ТУЛД МОНГОЛЧУУД ТӨРГҮЙ БОЛОХ ЁСТОЙ ЮУ
2018-11-01  
  

   Цензургүй яриа- Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцлоо
2018-10-31  
  

   Ерөнхийлөгчийн ядмагхан ПОПУЛИЗМ
2018-10-30  
  

   Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж өөрөө тарах шийдвэр гаргахыг Улсын Их Хуралд санал болгох тухай асуудлыг зөвшилцөхөөр хүргүүллээ
2018-10-29  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
Флойд Мейвейзер: "Хабиб Нурмагомедов би чамтай тулалдмааргүй байна

"Хабиб Нурмагомедов Флойд Мейвейзерг тулаанд дуудсан билээ

2018-11-18 13:42:17 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот