ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Г.ЗАНДАНШАТАР: МОНГОЛЫН ЗАСАГЛАЛ ИЛҮҮ ШУДАРГА, ХАРИУЦЛАГАТАЙ, НЭЭЛТТЭЙ БОЛОХ БОДЛОГО, ХӨТӨЛБӨР ТУУШТАЙ ХЭРЭГЖИНЭ

Г.ЗАНДАНШАТАР: МОНГОЛЫН ЗАСАГЛАЛ ИЛҮҮ ШУДАРГА, ХАРИУЦЛАГАТАЙ, НЭЭЛТТЭЙ БОЛОХ БОДЛОГО, ХӨТӨЛБӨР ТУУШТАЙ ХЭРЭГЖИНЭ
УИХ | 2018-11-07 11:04:30 | УНШИСАН: 94 | khaliunaa

Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотноо 2018 оны 11 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд  болсон “Нээлттэй засгийн түншлэлийн Ази-Номхон далайн бүс нутгийн хурал”-д Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар оролцлоо. 

Тэрбээр “Иргэн төвтэй Нээлттэй засгийг бэхжүүлэх нь” сэдэвт сайд нарын дугуй ширээний хэлэлцүүлэгт оролцож, Засгийн газраас хэрэгжүүлж буй нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх замаар олон талт оролцоог хангах, Зөвлөлдөх ардчиллын санал асуулгыг нэвтрүүлэн иргэдийг тэнцвэртэй, үнэн зөв мэдээллээр ханган шийдвэр гаргах түвшинд оролцоог нэмэгдүүлэх, иргэдийн сэтгэл ханамжийн судалгааг ашиглан төрийн байгууллагын ажил, төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг хөндлөнгийн судалгааны байгууллагаар үнэлүүлж гарсан дүгнэлт зөвлөмжийн дагуу хариу арга хэмжээ авч ажиллаж байгаа санаачилгуудын хүрээнд гарсан амжилт, авч хэрэгжүүлж буй алхмуудын талаар болон төр, иргэний нийгмийн идэвхтэй түншлэл, хамтын оролцооны талаар танилцууллаа.

Мөн Нээлттэй засгийн түншлэлийн гүйцэтгэх захирал Санжай Прадхантай уулзаж, Монгол Улс “Нээлттэй засгийн түншлэл”-ийн гишүүн орны хувьд нээлттэй засаглалыг бэхжүүлэх чиглэлээр баримталж буй бодлого, хэрэгжүүлж байгаа зорилт, арга хэмжээ, “Үйл ажиллагааны үндэсний төлөвлөгөөний талаар ярилцлаа. Ноён Санжай Прадхан Монгол Улс Нээлттэй засгийн түншлэлийн үйл ажиллагаанд идэвхитэй оролцож, бүс нутагтаа төдийгүй олон улсад манлайлж байгааг тэмдэглэлээ

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар “Албан тушаал, авлигаас ангид иргэддээ үйлчилдэг засаглалыг бий болгох нь энэ түншлэлийн зорилго. Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийн шуугиан нийгэмд ихээхэн бухимдал түрүүлж байна. “Нээлттэй засгийн түншлэл” хөтөлбөр хэрэгжсэнээр ийм төсөл, хөтөлбөр, гэрээ  зэрэг бүх зүйл нээлттэй болно. Иргэд нийгмийн сүлжээгээр дамжуулан хяналт тавих боломж бүрдэнэ. Төрийн байгууллага нээлттэй, үйл ажиллагаа нь ил тод болж иргэддээ үйлчилдэг болно. Энэ зорилгоор иргэн төвтэй мэргэшсэн, хариуцлагатай төрийн алба төслийг хэрэгжүүлж байна. Монголын засаглал илүү шударга, илүү хариуцлагатай илүү нээлттэй болох бодлого, хөтөлбөр тууштай хэрэгжинэ” гэж  хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэллээ.

“Нээлттэй засгийн түншлэлийн Ази-Номхон далайн бүс нутгийн хурал”-дбүс нутгийн гишүүн орнуудыг төлөөлөн Засгийн газрын тэргүүнүүд, иргэний нийгмийн байгууллага, олон улсын хөгжлийн түнш байгууллагын төлөөлөл бүхий 500 гаруй хүн оролцож “Нээлттэй засгийн түншлэл”-ийн хүрээнд  иргэний нийгмийн оролцоо, зөвлөлдөх ардчилал, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах сорилтын хүрээнд харилцан туршлага солилцлоо.

“Нээлттэй засгийн түншлэл” нь иргэд, олон нийтийн оролцоог хангах, хариуцлагыг нэмэгдүүлэх, авилгаас ангид байх, засаглалын үйл ажиллагаанд дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх замаар төрийн ил тод байдлыг нэмэгдүүлэн засаглалыг бэхжүүлэх зорилгоор байгуулагдсан сайн дурын олон талт байгууллага юм. “Нээлттэй засгийн түншлэл”-ийг Бразил, Индонез, Мексик, Норвеги, Филиппин, Өмнөд Африк, Их Британи, АНУ зэрэг улс санаачлан 2011 онд үүсгэн байгуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 75 орон гишүүнээр элсээд байна



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   С.ЗОРИГ АГСНЫ АМИЙГ ХӨНӨӨСӨН ХЭРГИЙГ ШАЛГАХ ТҮР ХОРОО БАЙГУУЛАХ ХҮСЭЛТ ГАРГАВ
2018-11-18  
  

   ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
2018-11-18  
  

   Ж.МӨНХБАТ: ЗАСГИЙН ГАЗАР Ч ОГЦОРЪЁ, УИХ Ч ТАРЪЯ
2018-11-18  
  

   Г.ЗАНДАНШАТАР: ТӨГРӨГИЙН ХАНШИЙГ ХҮЛЭЭГДЭЖ БАЙСНААС БАГА ТҮВШИНД БАРЬЖ ЧАДСАН
2018-11-17  
  

   О.БААСАНХҮҮ: МАН-ЫН ДАРГА, ЕРӨНХИЙЛӨГЧИЙН БАРУУН ГАРЫН ЦЭРГЭЭС УУЧЛАЛ ГУЙЯ
2018-11-17  
  

   ТАМГЫН ГАЗРЫН ДАРГАА ОГЦРУУЛААЧ, ЕРӨНХИЙЛӨГЧ ӨӨ!
2018-11-17  
  

   УИХ: МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ХОРИГИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ.
2018-11-17  
  

   УИХ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАНА
2018-11-17  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
Флойд Мейвейзер: "Хабиб Нурмагомедов би чамтай тулалдмааргүй байна

"Хабиб Нурмагомедов Флойд Мейвейзерг тулаанд дуудсан билээ

2018-11-18 13:42:17 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот