ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
СҮҮЛЧИЙН ШИЖИР АЛТЫГ ТА ЭЗЭМШДЭГ ГЭВЭЛ УТГА УЧИР, ҮНЭ ЦЭН НЬ ХЭМЖЭЭЛШГҮЙ ИХ БАЙХ БОЛНО

СҮҮЛЧИЙН ШИЖИР АЛТЫГ ТА ЭЗЭМШДЭГ ГЭВЭЛ УТГА УЧИР, ҮНЭ ЦЭН НЬ ХЭМЖЭЭЛШГҮЙ ИХ БАЙХ БОЛНО
Банк, санхүү | 2018-11-06 16:17:47 | УНШИСАН: 147 | khaliunaa

Алтыг банкинд тушаадаг гэж л мэдэхээс алтан гулдмай худалдан авах боломж нээгдсэнийг саяхан л мэдлээ. Голомт банк яагаад алтан гулдмай гаргах болсныг сонирхвол?

Би Голомт банкинд сүүлийн хоёр жил алтны дилерээр ажиллаж байна. Энэ хугацаанд одоогийн алт арилжааны зах зээл алтыг хамгийн үр ашиггүй ашиглаж буйг ухаарсан.  Учир нь алт олборлогчид бидэнд, бид Монголбанкинд, Монголбанк дэлхийн зах зээл рүү зардаг.

Гэтэл энэ байдлаар дахиад 50 жил үргэлжилбэл “Алт гэж сайхан эрдэнэ байсан” гэж хоосон яриад суух л үлдэнэ. 50 жил хол сонсогдовч бид алтаа ухаж эхлээд аль хэдийнэ 30 жил болж байна шүү дээ. Тиймээс нөхөн сэргэдэггүй, олдоц бага, дэлхий нийтээр хатуу валют хэмээн хүлээн зөвшөөрдөг энэхүү үнэт эрдэнээ аль болох нэмүү өртөг шингээн эх орныхоо эдийн засагт яаж эргэлдүүлэх вэ гэж удаан бодсон. Энэ бодлын маань биелэл болж “Шижир алтан гулдмай” хэмээх уг бүтээгдэхүүн гараад байна.

No automatic alt text available.

Тэгэхээр бид алтыг хамгийн үр ашиггүй хэлбэрээр ашигладаг байх нь. Өөр ямар ашигтай хувилбарууд байж болох вэ?

Одоо ашиглаж байгаа “олборлоод зарах” гэсэн энэ модел нь зөвхөн алт олборлогчид, банкуудад л ашигтай. Гэтэл ОУ-д “олборлоод хөрөнгө оруулах” модел үйлчилж байна.

2017 онд дэлхий даяар 728.4 тонн биет алтан гулдмайд хөрөнгө оруулалт хийснийг Дэлхийн алтны консулаас зарласан. Мөн 2017 онд дэлхийн алтны эрэлтийн 54 хувийг алтны гоёл чимэглэлийн эрэлт эзэлж байна. Үүний 712 тонныг БНХАУ, 561 тонныг нь Энэтхэг эзэлжээ. Эдгээр улс цэвэршүүлсэн алтаар гоёл чимэглэл урлаж, өндөр үнээр худалддаг.

Одоохондоо энэ хоёр хувилбарын нэгийг Монголд шууд хэрэгжүүлчих боломжгүй юм. Иймээс бид дундын хувилбар гаргасан нь “Шижир алтан гулдмай”. Уг бүтээгдэхүүнийг Монголынхоо байгалийн баялгийг хайрладаг, тэр дундаа алт хэмээх үнэт эрдэнийн ач холбогдол, үнэ цэн, утга учрыг ойлгодог, ойлгохыг хүсдэг хүмүүст зориулан гаргасан юм.

Тус шижир алтан гулдмайг өөртөө дурсгал болгон авч, эсвэл бусдад бэлэглэх нь утга агуулгын хувьд гүн сэтгэгдэл төрүүлэхүйц үнэ цэнэтэй бэлэг болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Утга агуулгын хувьд гүн сэтгэгдэл төрүүлэхүйц гэдгийг тодруулбал?

Нэгдүгээрт, энэ шижир алтыг Монгол  орныхоо хөрснөөс олборлосон. Бид байгалийн баялгаасаа бага ч болов эх орондоо авч үлдсэнээр алтны ач холбогдол, үнэ цэнийг үр хүүхэд, хойч үедээ ойлгуулах боломж бүрдэх юм. Гэтэл одоо алт бол ердөө л олборлогч компани, арилжааны банк хоорондын бизнес болоод байна шүү дээ.

Хоёрдугаарт, Алтны химийн тэмдэглэгээ нь Au буюу Aurum гэсэн Грек үгний товчлол. Орчуулбал “нарны туяа”, “үүрийн гэгээ” гэсэн үг. Иймээс хүн төрөлхтөн алтыг мандан бадрахын бэлгэдэл болсон наран ургахтай адилтгадаг байна. Харин галаа тахидаг бидний хувьд алт нь галын дөл шиг өөдлөн дэвжих, урган төлжихийг бэлгэддэг. Тэгэхээр шижир алтан гулдмайг бэлгэнд өгч, авч байгаа хүмүүсийн хувьд алт нь гүн утга учиртай, үнэ цэнтэй бэлэг юм.  

Гуравдугаарт, манай алтан гулдмай тус бүр дахин давтагдашгүй сериал дугаартай. Иймээс өөрийн болон эсвэл бэлэглэх хүнийхээ шүтдэг тоо бүхий сериалтай гулдмайг захиалах боломжтой. Жишээ нь, 8-ын тоо баяр жаргал, элбэг хангалуун амьдрал, урт удаан нас, өсөн дэвжихийг бэлэгддэг.

No automatic alt text available.

Алтны гарал үүсэл гэж чухал зүйл байдаг шүү дээ. Та бүхэн гулдмай хийх алтаа яаж сонгодог вэ?

Алтыг сайн муу аливаа энергийг шингээж, хадгалдаг гэж үздэг. Тиймээс гарал үүсэл нь тодорхойгүй алтаар гулдмай хийж яав ч болохгүй. Монголбанкинд 2017 онд тушаагдсан нийт алтны 65 хувийг иргэд тушаажээ. Харин үлдсэн 35 хувийг нь ААН-үүд тушаасан байна. Бидний хувьд хууль, дүрэм, журам, стандартын дагуу алт олборлосон аж ахуй нэгжүүдийн алтаар гулдмайгаа хийж сертификат дээрээ бичдэг.

Танай алтан гулдмай 999 сорьцтой гэсэн. Энийг хэн тогтоож, баталгаажуулдаг юм бэ? Хөндлөнгийн байгууллага уу?

Монгол Улсын хэмжээнд сорьц тогтоодог ганц л байгууллага бий. Тэр нь Үнэт металлын сорьцын хяналтын газар. Тэд гулдмайнаас дээж авч шинжлээд сорьцыг нь тогтоодог. Түүнийг баталгаажуулсан сорьцын дардсыг алтан гулдмай дээр дарсан байгаа.

Гулдмайн хэмжээ болон үнийн хувьд?

Нэг алтан гулдмайд 1 унц буюу 31.1 грамм алт орсон. Одоогийн 1 унц алтан гулдмайн үнэ 4 - 5 сая төгрөг.

Ер нь хэзээ нэгэн цагт алт үнэ цэнээ алдаж байсан тохиолдол бий юу?

Алт бол хэзээ ч үнэ цэнээ үл алдах хөрөнгө байсаар ирсэн. 1968 онд 1 унц алт 35 ам.доллар байсан бол одоо 1,190 ам.долларт хүрч 34 дахин өсчээ.

Монгол Улсын алтны нөөц дундрахад таны гар дээрх шижир алтан гулдмайн үнэ хэд дахин өсөхийг таашгүй юм. Хамгийн гол нь Монгол орны хөрснөөс олборлосон сүүлчийн шижир алтыг та эзэмшдэг гэвэл утга учир, үнэ цэн нь юугаар ч хэмжигдэхгүй  болов уу.

Image may contain: one or more people

Голомт банкны ахлах дилер Г.Мөнх-Эрдэнэ

 



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   “ММФ II БОНД”-ЫН ЭРГЭН ТӨЛӨЛТ АМЖИЛТТАЙ ХИЙГДЛЭЭ
2018-11-16  
  

   ТӨРИЙН БАНК “ШИЛДЭГ КҮБ 2018” ЭЭЛЖИЛТ УРАМШУУЛАЛТ АЯНАА ЗАРЛАЛАА
2018-11-16  
  

   “МОНГОЛ УЛСЫН ЭРСДЭЛИЙН ФОРУМ”-ААС ОНЦЛОХ 5 ЧУХАЛ САНАА
2018-11-15  
  

   ЗЭЭЛИЙН ХҮҮГ ХҮЧЭЭР ТОГТООХ НЬ ДАЛАЙД СЭЛҮҮРГҮЙ ГАРАХТАЙ ИЖИЛ
2018-11-13  
  

   САЙН УУ? ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ БАЯРТАЙ! ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
2018-11-07  
  

   СҮҮЛЧИЙН ШИЖИР АЛТЫГ ТА ЭЗЭМШДЭГ ГЭВЭЛ УТГА УЧИР, ҮНЭ ЦЭН НЬ ХЭМЖЭЭЛШГҮЙ ИХ БАЙХ БОЛНО
2018-11-06  
  

   ТӨРИЙН БАНКНААС “ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ХАРИЛЦАГЧИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2018-11-06  
  

   НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
2018-11-05  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
Флойд Мейвейзер: "Хабиб Нурмагомедов би чамтай тулалдмааргүй байна

"Хабиб Нурмагомедов Флойд Мейвейзерг тулаанд дуудсан билээ

2018-11-18 13:42:17 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот