ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Монгол гэрийн өвлийн дулаалгад шөнийн эрчим хүчийг ашиглах "Эко Тулгат" төхөөрөмжийг санал болгож байна

Монгол гэрийн өвлийн дулаалгад шөнийн эрчим хүчийг ашиглах "Эко Тулгат" төхөөрөмжийг санал болгож байна
Аж үйлдвэр | 2018-11-02 21:46:30 | УНШИСАН: 118 | anj
Судалгааны явцад Улаанбаатар хотод 10 өрх айл, албан байгууллагад дулаан хуримтлуулдаг төхөөрөмжийг тавьж туршсан.

Монватт  ХХК-ийн  үйлдвэрлэсэн шөнийн эрчим хүчийг ашиглан  дулаан хуримтлуулж, халаадаг дэвшилтэт технологи бүхий “Эко Тулгат” төхөөрөмж хорт утаатай тэмцэхэд үлэмж тустайг мэргэжлийн байгууллагынхан онцолж байна.

  Эрчим хүчний эх үүсвэрийг ашиглан дулаан хуримтлуулдаг технологийг Германд 1960-аад оны үед бүтээжээ. Уг технологийг төв суурин газрын утааг багасгах , цахилгаан станцуудын хэвийн ажиллагаа үр ашгийг дээшлүүлэхэд зориулан ашиглаж ирсэн байна. Өнөөдөр Улаанбаатар хотын хувьд байгаль орчны бохирдол , утааны асуудал нэн түрүүнд шийдэх ёстой тулгамдсан асуудлын нэг болоод байна. Hүүрсний утааны найрлагад байдаг хүнцэл, тугалга, кадлин, никель, кобальт, хром, төмөр, цинк мөн түүнчлэн хийн бохирдуулагч болох нүүрс хүчлийн дутуу исэл, азотын давхар исэл, хүхрийн давхар исэл, карбон бензол, этилийн бензол зэрэг химийн хорт бодис нь агаарыг үлэмж бохирдуулдаг.     

 2014-2016 онд Монгол,Германы инженерүүд Улаанбаатар хотод агаар орчныг бохирдуулагч утааг багасгахад хамтран ажиллахаар тохирсон юм. Хамгийн гол нь утаа үүсгэж байгаа гол объект болох Нийслэлийн 194,000 айл өрхийн өвлийн улиралд хэрэглэдэг түлээ түлш, өвөлжилтөнд хэрхэн бэлдэж байгаа , түүхий нүүрсний зарцуулалт, орон гэрийн дулааны асуудал, агаарын бохирдлын хэмжээ зэрэг олон сэдвээр судалгаа явуулсан. Улаанбаатар хотын утааны 70 гаруй хувийг эзэлж байгаа 106,000 амины орон сууц, 88,000 монгол гэрийн дулааны судалгааг нарийвчлан хийсэн. Судалгааны дүнгээс үзэхэд,монгол гэрт амьдарч байгаа 88,000 айл өрхийн хувьд хүйтэн сэрүүний 9 сарын хугацаанд дулааны асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарал тавьсан. Улаанбаатарын айл өрхийн эрчим хүчний хангалт, эрчим хүчний дотоод сүлжээний байдалд анхаарлаа хандуулан , одоо байгаа нөөц бололцоондоо тулгуурлан хэрэгжүүлэх арга хэмжээг боловсруулан гаргасан юм.

Төвийн эрчим хүчний системийн хоногийн графикаас үзэхэд 2015-2016 оны байдлаар жигд 1000 мВт эрчим хүчний хүчийг суурилуулагдсан хүчин чадал байгаагаас бага ачааллын үед бий болж байгаа 200 мВт чадлын зөрүүг ашиглан айл өрхийг дулаанаар хангах бололцоо байгаа юм.  Шөнийн бага ачааллын үед бий болж байгаа 200 мВт чадлын зөрүүг дулаан болгон хувиргахад ашиглах технологи тоног төхөөрөмжийг Монгол орны нөхцөл , тэр дотроо монгол гэрт зориулан бүтээх явдал бидний судалгааны нэг гол зорилт байсан юм.

 Судалгааны явцад Улаанбаатар хотод 10 өрх айл, албан байгууллагад дулаан хуримтлуулдаг төхөөрөмжийг тавьж туршсан. Бид Монгол гэрт тавих төхөөрөмжөө хамтран бүтээж, үйлдвэрлэж, Монголд нийлүүлж хэрэглээнд гаргасан нь үр дүнгээ өгсөн юм. Монгол гэрт тавих дулаан хуримтлуулж халаах төхөөрөмж нь хямд эрчим хүчийг ашиглан шөнийн 21-06 цагийн хооронд дулаан хуримтлуулж, хуримтлуулсан дулаанаараа 24 цаг гэр орныг дулаацуулах, монгол гэрт үе уламжлан ашиглан ирсэн зуухыг орлон гүйцэтгэж чадах, монгол гэрийн дотор дизайн онцлогт тохирсон, бага насны хүүхдийн түлэгдэлтээс урьдчилан сэргийлсэн , гэрийн  дотоод ариун цэвэр, тогтмол жигд нэг хэвийн дулаантай байлгах, мөн үүний зэрэг хоол ундаа хийх асуудлыг давхар шийдсэн байх шаардлага тавьсан юм. Энэ асуудлыг шийдвэрлэхэд 2000 жил монголчуудын ашиглаж ирсэн монгол гэрийн дулаан алдагдлыг тогтоох асуудал дулаанаар хангах цахилгаан хэрэгсэл технологийг сонгох гол зүйл болсон юм. Дээрхи тавигдсан шаардлага нөхцлийг гүйцэтгэн Герман улсын техник технологи дээр тулгуурласан монголчуудын олон зуун жил амьдарч ирсэн монгол гэрийн онцлог байдал, гэрийн дотоод дизайныг алдагдуулалгүйгээр монгол ‘Тулгат’ дулаан хуримтлуулж халаах төхөөрөмжийг үйлдвэрлэн бүтээсэн юм. Уг төхөөрөмжийг 2017-2018 онд нийт 300 гаруй айл өрхөд тавьж ашиглуулж байна.

Тулгат төхөөрөмжийн зураг төсөл боловсруулаж, үйлдвэрлэхдээ монгол гэрт ахуйн цэвэр нөхцлийг бий болгож, өдөр тутам нэг өрхийн зуухнаас дунджаар гардаг 4 кг үнсийг, хүйтний 8 сард буюу 240 хоногт  гардаг 0.96  тн үнсний асуудлыг шийдвэлэхээс ажлаа эхэлсэн. Дулаан хуримтлуулж халаах Эко төхөөрөмж нь монгол гэрийн зуухтай адил тал бүр тийшээ дулаанаа тараах,гэрээ халаахын зэрэгцээ , хоол цай хийдэг цахилгаан зуухтай байх гэх зэрэг маш олон давуу талыг шийдсэн нь үр дүнгээ өгч байна.

Дулаан хуримтлуулж халаах эко “Тулгат” төхөөрөмжийн давуу тал:

  1. Эрчим хүчний арвин хэмнэлттэй
  2. Айл өрхийн нүүрс утаа, үнснээс бүрэн ангижруулсан
  3. Эрчим хүчний шөнийн хэрэглээг ашигласнаар цахилгаан станц, цахилгаан дамжуулах байгууллаггудын үр ашгийг нэмэгдүүлнэ.
  4. Айл өрхийн дулаан хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн  өрхийн орлогод ашигтай эдийн засгийн хэмнэлттэй.
  5. Ижил төрлийн цахилгаан халаах хэрэгсэлтэй харьцуулах өндөр үр ашигтай . Цахилгаан халаагуурын харьцуулсан үзүүлэлт эдийн засгийн үр ашиг
  6. Байгаль орчинд ээлтэй ногоон технологи болох талаар мэргэжлийн байгууллагуудад дүгнэлт гаргуулсан.
  7. Айл өрхийн бага насны хүүхдийг галын аюулаас бүрэн хамгаалсан

 Дулаан хуримтлуулж халаах төхөөрөмжийг хэрэглэсний үр ашиг эдийн засгийн хэмнэлтийг авч үзвэл,шөнийн эрчим хүчийг ашиглан дулаан хуримтлуулж халаах төхөөрөмжийг хэрэглэснээр хүйтэн сэрүүн өвлийн улирлын 240 хоног шөнийн бага ачааллын үед бий болж байгаа 200 мВт чадлын зөрүүг ашигласнаар дулаан болгон хувиргасны үр дүнд Нийслэл хотын 40 мянган монгол гэрийг дулаанаар хангах нөхцөл бүрдүүлснээр нийтдээ жилд 6,0 орчим тэрбум төгрөгийн эрчим хүчийг үр дүнтэй ашиглана.

Улаанбаатар хотын утааны 70 %-ийг эзэлж байгаа амины орон сууц , монгол гэрийн нийт 194,000 өрхийн хувьд 40 мянган монгол гэрийн утааны асуудлыг шийдэж байгаа нь хотын утааны 27 гаруй хувийг арилгах боломж бүрдүүлж байна.

Хүрээлэн байгаа орчин агаарын бохирдол арилгах үндэсний хөтөлбөрт заагдсан 2017-2019 онуудад авч хэрэгжүүлэх төлөвлөгөөг 40,000 айл өрхийн цахилгаан эрчим хүчээр дулааны  асуудлыг шийдвэрлэхэд энэ төхөөрөмж чухал үүрэгтэй.

 Эко “Тулгат” төхөөрөмжийг ашигласнаар хувь хүнд ямар ашигтай вэ гэвэл тухайн өрх утааны асуудал, орчин тойрны бохирдол үнсний асуудлаас бүрэн ангижирна. Айл болгон сар бүр нүүрс түлээндээ зарцуулдаг 125-130 мянган төгрөгийн зардлыг 19,500 төгрөг болгон бууруулна. Цаашдаа тухайн өрхөд жил тутамд  950,000-1000,000 төгрөгний хэмнэлт гарна.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Монгол гэрийн өвлийн дулаалгад шөнийн эрчим хүчийг ашиглах "Эко Тулгат" төхөөрөмжийг санал болгож байна
2018-11-02  
  

   ДАВС БАГАТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭСЭН ААН-ҮҮД ШАЛГАРЛАА
2018-10-16  
  

   Нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр махны үйлдвэрийн цогцолбор байгуулна
2018-10-14  
  

   КИМ ЖЭ ЧҮН: ЭНЭ ТАВИЛГУУДЫГ ТЕХНИКЭЭР БӨӨНД НЬ ХИЙГЭЭГҮЙ, ӨӨРИЙНХӨӨ ГАРААР НЭГ НЭГЭЭР НЬ БҮТЭЭСЭН
2018-10-13  
  

   LEE SUG JE: ХИМИЙН БОДИС ОГТ ХЭРЭГЛЭЭГҮЙ, ХҮНСНИЙ БОЛОН БУСАД ТӨРЛИЙН БАЙГАЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД ТАВИГДСАН
2018-10-13  
  

   Г.ӨНӨРЖАРГАЛ: ОЛОН УЛСАД ЧАНАРЫН ДЭД БҮТЦИЙН ТАВАН ТУЛГУУР ГЭЖ ТУНХАГЛАДАГ ЮМ
2018-10-11  
  

   "Өгөөж"-ийн 14 залуу орон сууцтай болов
2018-09-29  
  

   Элчин сайд нартай Швед, Канад руу үндэсний экспортыг нэмэгдүүлэх талаар ярилцлаа
2018-09-28  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
Флойд Мейвейзер: "Хабиб Нурмагомедов би чамтай тулалдмааргүй байна

"Хабиб Нурмагомедов Флойд Мейвейзерг тулаанд дуудсан билээ

2018-11-18 13:42:17 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот