ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Дэлхийн технологийг Монголдоо гаршуулсан далд уурхайн оператор бүсгүй

Дэлхийн технологийг Монголдоо гаршуулсан далд уурхайн оператор бүсгүй
Орон нутаг | 2018-11-02 18:06:42 | УНШИСАН: 148 | tuvshee
Намрын адаг сарын шинийн аравд дөхсөн ч говьд цаг агаар дулаахан, голио царцаан дуу холдчихоогүй, адуу мал тааваар идээшилсэн аятай сайхан намар үргэлжилж байна. Өмнийн цэнхэр говь дахь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтыг үзэж сурвалжлах боломж олдсон юм.

 

Мянга гурван зуун метрийн газрын гүнд аварга машинуудын нүргэлсэн чимээ, харанхуйд малгайн гэрлээрээ дохио өгч хоорондоо ойлголцон ажиллах уурхайчид, агаарын урсгал халуун байснаа төд удалгүй хүйтэн болж өөрчлөгдөх мэдрэмж, цахилгаан шатаар хэдэн арваараа дээш доош бууж суух ажилтнууд, шороо тоос бүхий нөхцөл, салаалж хөндийлж ухсан эргэн  тойрны тунелууд, урт урт төмөр бүхий бэхэлгээ гээд  надад үзэгдсэн далд уурхайн эхний дүр төрх ийм байх.

Уурхайн ажилчид шиг өдөр бүр дээш доош бууж суувал олон зүйлийг олж мэдэх бололтой юм. Хөтөч инженерүүдээс элдвийг сонирхож явтал эрчүүдтэй мөр зэрэгцэн 1300 метрт ачааны 51 тоннын  dump Truck жолооддог оператор бүсгүйтэй тааралдсан.

Бүтэн 12 цагийн турш аварга техникийг хааш нь л бол хааш нь гарынхаа аясаар залуурдаж харанхуйн гүнд хүдэр зөөж, буулгах  тэрээр  далд уурхайд ажиллаж буй  ганц эмэгтэй оператор, бас уурхайн сайн дурын аврах ажиллагааны анхны эмэгтэй багийн гишүүн гээд тодотгох зүйл олон юм. Бусдаас ялгарах ягаан өнгийн ажлын хувцас нь уурхайн гүнд эмэгтэй хүн ажиллаж байгааг, харин улаан малгай нь түүнийг эмэгтэй аврах багийн гишүүн гэдгийг илтгэнэ.

Өөртөө ахадсан гэмээр хүнд ажлыг нугалж яваа эмэгтэйг Оюунбилэгийн Нямсүрэн гэдэг. Өмнөговь аймгийн Даланзадгад хотын уугуул түүний ертөнцтэй танилцана уу.

 АЖИЛ БҮХЭН АМТТАЙ

   Гашуунсухайтын боомт хүүгийн хамт 2005 он.

Тэр гүйж яваад гэнэт л уурхайчин болчихсонгүй. Янз бүрийн л ажил хийж явжээ. Хоёр мянга таван онд Монголын өмнөд хилийн Гашуунсухайтын боомт дахь гаалийн алба хаагчдын  гал тогоонд ажилладаг ээждээ тэр тусалдаг байлаа.

Монголын нүүрсний экспортын зангилаа болсон боомтод замын жолооч нар, хил гаалийн ажилтнууд, бизнесийнхэн гээд хүний  хөдөлгөөн тасрахгүй.

Говийн алдарт жимбийг хүмүүс мэднэ. Ээж нь жимбий хийгээд Нямсүрэн шинэ тосонд мах, гурилыг тэнцүүхэн боож хуушуур шажигнуулаад л ажил ундардаг байж. Нэг удаа Оюутолгойд ажиллаж байсан хүмүүс хил орчимд ажиллахдаа тэднийхээр үйлчлүүлжээ.

Зочид удахгүй энд томоохон төсөл ажлаа эхэлнэ, тэнд  очиж ажилд ороход зүгээр биш үү гэж хоол цай болохын зуур дурсаад явж. Ийм мэдээ сонссон тэрээр хүнээс асууж сураглаж явсаар удалгүй “Айванхоу майнз” компанид үйлчлэгчээр ажилд оржээ. Ханбогд сумын Засаг дарга Эрдэнэжаргал тухайн үед Оюутолгойд ажилладаг байсан бөгөөд түүнд ажилд ороход нь тусалсан байна.

Тэр үед Оюутолгойд цагдаа, хамгаалалтын байгууллагын алба хаагчид ажилладаг байсан тул тэдний хувцсыг индүүдэхээс ажлаа эхэлж бутлуурын цехэд тоо бүртгэгчээр ажиллах болж. Тухайн үед  90 хоног ажиллаад 14 хоног амрах нь хэцүү байсан тул ажлаасаа гарахаар бодож байтал одоогийн ажиллаж буй “Даян” компани 56 хоног ажиллаад 28 хоног амардаг  гэдгийг дуулж тэнд ажилд оров.

“Даян” компанид ажилчдын хувцас угаагчаар, админ бичиг хэргийн туслахаар, сургалтын баримт бичгийн хяналтын ажилтан, сургалтын бичиг хэргийн хяналтын ажилтнаар ажиллаж байж. Ажил бүхэн амттай байлаа.

Автомат машинд ажилчдын  хувцсыг  угааж, цахилгаан оёдлоор уранхай цоорхойг нь нөхөж, савлаж, дугаарлаад тоо ёсоор нь эзэнд нь хүргэнэ. Бас багаж хийх зориулалтын том оосортой уут цүнх ч урлах. Мөн шинээр ирж байгаа ажилчдад автомат угаалгын машин ажиллуулах талаар зааж сургаж байлаа.

 

 ИНЭЭМСЭГЛЭЛЭЭС  ЭЕРЭГ БҮХЭН     

 

“Оюутолгой” компани ажилтнууддаа стресс ядаргаанаас хэрхэн ангижрах тухай мэдлэг, эерэг хандлага, төлөвшлийг сургалтаар дамжуулан олгодог байна.

Ажлын цагаар болон аль ч үед бусдад ямар нэгэн таагүй бас дарамтгүй, эвгүй сэтгэгдэл төрүүлэхгүй, инээмсэглэн  ажиллах, ур чадвар соёлыг түгээж нэвтрүүлэх нь чухал тул Нямсүрэн ч үүнийг сайтар эзэмшжээ.

“Сургалтын Нямка” гэх нэрийг түүний хамт олон нь өгсөн гэх. Хэдий багш биш ч гэлээ сургалтын бичиг хэргийн хяналтын ажилтны хувьд сургалтаар дамжуулан шинээр ирж байгаа хүний анхны сэтгэгдэлд  сайн сайхан, зөв бодол төрүүлж хандлагыг нь өөрчлөх талаар ажиллав.

Одоо гүний уурхайд өөр шиг нь  оператор болохоор дадлагажин сурч байгаа нэг охинд Нямсүрэн чадах бүхнээ зааж зөвлөж буй. Бүр олон олон эмэгтэйчүүд гүний уурхайд ажиллаасай гэж  хүсдэг тухай ярив.

Гэртээ амралтаараа очсон ч эрсдэл, аюулыг олж сурах алдааг залруулж чаддаг, уур уцаар гаргалгүйгээр бухимдлыг шийдвэрлэж чадах  дадал хэвшлийг бусдад түгээж буй нь түүний дуртай ажлын нэг болжээ.

Машины жолоочид заавал суудлын бүсээ зүүх, хажуу дахь хүндээ анхааруулах, гадаа цас цэвэрлэсэн ч тохирох багажийг олж сонгох гээд аюулгүй  ажиллагаа, зөв харилцаа хандлага амьдралынх нь нэгээхэн хэсэг  юм.

 

 ЗӨРҮҮД... ГЭВЧ ЗӨВ 

 

Аварга механизм жолоодож уурхайчин болно гээд гэрийнхэндээ хэлтэл цаадуул нь дургүйцэж.

Дахиж энэ тухай үг цухуйлгасангүй. Хэлсэн шигээ тийм амархан ч уурхайчин болсонгүй.

Бусдад дорой харагдахыг хүсэхгүй, бас шартай тул зүтгээд л байж. Сургалт, семинар, аюулгүй ажиллагаа гээд юм юмыг л үзэж судалж явсаар жилийн өмнө гүний уурхайчин болж туслах ажилтнаар ажиллаж эхэлснээр удалгүй зуурмагийн машины дохиочин, сэрээт өргөгч, сагстай өргөгч, trans mixer-ийн ажил хийж удалгүй 51 тоннын даацтай Dump машины жолооч, oператор болжээ.

Анх Монголд хууль батлагдахад Truck dumpni оператор, цаашлаад ахлах ажилтан, бүр гүний уурхайн туршлагатай болж, магадгүй дараагийн шатанд гадаадын уурхайд ажиллаж чадахаар болж хөгжинө гээд л том зорилт тээгээд зүтгэчихэж. Тэгээд ард нь ч гарч.

Сайн явах санааных гэдэг. Хүссэнээ хийж бүтээж зорилгодоо хүрэхийн тулд хөлсөө дуслуулан, толгойгоо ажиллуулж хөдөлмөрлөж чадвал хүссэнээрээ сайхан амьдрах боломжтой гэж тэр ярианыхаа дунд өгүүлсэн.

Нямсүрэн Оюутолгойд ажилд орж амьдралдаа олон өөрчлөлт хийжээ. Гүнд орж ажиллахдаа 96 кг байсан, одоо 76 болтлоо жингээ хаялаа, урт үстэй  ажиллахад хэцүү байсан тул үсээ тайрч халимагтай боллоо, амьдралын  баталгаа, стандарт ажлын байр, олон найз нөхөд хамт олон, аюулгүй ажиллагааны соёл, олон төрлийн мэдлэг мэргэжил бүхнийг  ажиллаж байж  олж авсан гээд хувь амьдралынхаа зүйлсээ ч  нуусангүй.

Одоо тэр өрмийн машины оператор болохоор зорьжээ. Сониуч, бас дээрээс нь шинэ зүйл хийх дуртай, хүсэл тэмүүлэлтэй тул шинэ ажилд өөрийгөө сорино гэх. Хананд өрөмдлөг хийж  бэхэлгээ хийх ажлыг сонирхож байна. Бүр өрөмдлөг, бэхэлгээ хийх зориулалттай эмэгтэйчүүдэд зориулсан өрмийн машинаар ажиллах бодолтой.

 

 НЯМСҮРЭНГИЙН АЖЛЫН НЭГ ӨДӨР 


Ажил эхлэхийн өмнө өглөөний 07 цаг гэхэд аюулгүй ажиллагааны хуралд суухаар танхимд ирэхэд хамт олноосоо эерэг сэтгэл, өөриймсөг байдлыг шууд мэдэрч эхэлдэг гэж  ярилаа.

Нэгдсэн хуралд суугаад дараа нь хэлтсийн хэмжээнд хуралдаж, ажлаа төлөвлөнө. Дараа нь ажлын байрандаа очиж машин тоног төхөөрөмжөө үзэж,шалгаж ажлын талбар дээр гарахад бэлтгэнэ. Ингээд уурхайн малталтаас чулуулаг зөөнө.

Бүтэн 12 цаг 1300 метрийн уурхайн гүнд ажиллах хэцүү. Эмэгтэй хүн өөрөө  онцлогтой эмзэг. Нөгөө том машинаараа зогсолтгүй чулуулаг зөөх үүрэгтэй, гэтэл ариун цэврийн өрөө орохоос эхлээд хаашаа л харна бүгд эрчүүд, ойлголцоход хэцүү зүйл олонтаа тохиолддог байсан тухай ярив.

Өдрийн цайгаа уусны дараа ажлаа үргэлжлүүлнэ. Оройн 17 цаг гэхэд ажил жигдэрч 18 цаг гэхэд ажлаа дуусгадаг. Ажлын дараах үзлэг шалгалт хийгээд машинаа зогсоолд тавьж 1300 метрээс дээшээ гардаг байна.

 

 САЙН ДУРЫН АВРАХ АЖИЛЛАГААНЫ БАГИЙН ГИШҮҮД

 

“Оюу толгой”-н далд уурхайн ажилтан найман бүсгүй сайн дурын аврах ажиллагааны баг байгуулжээ.

Дан эмэгтэйчүүдээс бүрдсэн аврах баг аюулгүй ажиллагаа хийгээд эрсдэл тохиолдсон үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний шат дараатай сургалтад хамрагдаж бэлтгэгдсэн байна.Гүний уурхайн аврах ажиллагааны энэ баг Монголдоо төдийгүй тивдээ анхдагч болж байгааг компанийнхан онцолж буй. Аврах багийн нэг гишүүн нь Нямсүрэн.  

 

 АМЬДРАЛ БОЛ ӨНГӨ, БУДАГ       

 

Амьдрал бол өнгө, будаг, алдаа онооны дэнс. Аж төрж буй энэ цаг үеэ тод өнгөөр гэрэлтүүлэх үү? бараан өнгөөр будах уу гэдгийг хүн өөрөө л шийддэг гэж ярьсан тэрээр бэрхшээлийн цаана бэлэг байдаг шиг анхны ажлыг гололгүй чин сэтгэлээсээ хийж явсаар гүний уурхайн анхны эмэгтэй оператор, аврах бүлгийн гишүүн болтлоо өсчээ.

Өдий зэрэгтэй амжилттай ажиллах бололцоогоор хангасан, алдаа дутагдлыг залруулж, ажилтан бүрийг анхаарч, тусалж дэмжиж байдаг “Даян” компанидаа талархаж явдгаа тэрээр хэлнэ лээ.Тэр эмээ, ээж, хүүтэйгээ хамт аж төрдөг.

Ээжээсээ дөрвүүлээ, айлын том. Хоёр эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Эрэгтэй дүү нар уурхайчин, эмэгтэй дүү нь эрх зүйч. Хүү нь уул уурхайн чиглэлээр Их сургуулиа төгсөөд удахгүй энэ том төсөлд хувь нэмрээ оруулахаар ирнэ.

Айлын том  амьдралд ямар зам татуулна бусад нь дагачихдаг тал бий. Тосоод ирэх том том чулууд шиг бэрхшээл дунд сөхрөх бус дотроос нь түлхээд гарчихсан түүнд дараагийн амбиц, хүсэл зорилго оргилон байна.

Дэлхийн далд уурхайн дэвшилтэд техникийг Монголын уурхайд эзэмшиж, зориг золбоо, тэсвэр тэвчээрийг харуулж, дэлхийн хэмжээний том төсөлд хувь нэмрээ оруулж  байгаа далд уурхайн  оператор Нямсүрэн ажиллаж, бүтээсээр. Амьдралдаа өнгө, будаг нэмсээр.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   "ХАМРЫН ХИЙД"-ИЙН ОЙРОЛЦОО ХЯТАДЫН КОМПАНИ ОЛБОРЛОЛТ ХИЙХ ЛИЦЕНЗ АВЧЭЭ
2019-01-16  
  

   МӨСӨН ДЭЭГҮҮР ЯВАХ, АВТО ТЭЭВЭР ХИЙХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛАВ
2019-01-16  
  

   ЦАГААН ЗЭЭР ХИЛ ДАМНАН НҮҮДЭЛЛЭЖ БАЙНА
2019-01-14  
  

   УЛСЫН АВАРГА МАЛЧИД ТОДОРЛОО
2019-01-13  
  

   МОНГОЛЧУУДЫН 64 ХУВЬ НЬ ЦАГААН САР ТЭМДЭГЛЭДЭГ
2019-01-10  
  

   ГЭМТСЭН ЗОРЧИГЧДЫГ НИЙСЛЭЛД АВЧИРЧЭЭ
2019-01-09  
  

   ХОТ ХООРОНДЫН АВТОБУС ОСОЛДОЖ ХОЁР ХҮНИЙ АМЬ НАС ЭРСДЖЭЭ
2019-01-08  
  

   ОРОН НУТГИЙН ЗАМД ОНХОЛДОХ ОСОЛ ГАРЧ БАЙНА!
2019-01-07  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
ЯС ХУГАРСАН ҮЕД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Яс хугарсан үед хүмүүсийн дунд элбэг тохиолддог асуултуудад хариулт өгье. Хэрвээ та ямар нэгэн байдлаар явганаас бэртэж, унаж, элдэв золгүй тохиолдлоор хөл гарынхаа ясыг хугалсан бол энэ талаар хүн бүхэнд байдаг буруу зөрүү ойлголтуудыг сийрүүлье...

2019-01-16 13:01:19 | Цааш нь

П.Ундармаа: ӨДӨР БҮР БИД ӨӨРИЙГӨӨ БҮТЭЭЖ АМЬДАРДАГ

... Ажил бүтэмжтэй сайхан өдөр байнаа гээд угтсан эелдэг, золбоотой бүсгүйн ажлын өрөө ч бас  өвлийн  тэсгим хүйтнийг мартуулам халуун дулаан, бүтээлч залуусын яриа, хөөрөө ундарсан  өрнүүн байлаа. 

2019-01-15 23:17:50 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот