ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ТҮГЖРЭЭНД “ТАРХИНЫ ТҮГЖРЭЛ”-ЭЭ ТАЙЛЪЯ

ТҮГЖРЭЭНД “ТАРХИНЫ ТҮГЖРЭЛ”-ЭЭ ТАЙЛЪЯ
Банк, санхүү | 2018-10-31 17:36:37 | УНШИСАН: 163 | khaliunaa

Юу үнэн. Тэр үнэн гэгчээр замын түгжрэлд гацахгүй өнждөг нэг ч өдөр бидэнд байдаггүй. Арван минут алхах газар арав хорин цаг түгжирдэг болсон нь гашуун үнэн юм. Тэгвэл та энэ хугацаанд юу амжуулдаг вэ?

Нэгэн байгууллагын захиралд өдрийн ажлыг нь танилцуулж байна гэнэ. Та энэ ажлын төсөв, төлөвлөгөөг нэг хараад өгөөч. Аан за түгжрэлд. Та энэ бичиг баримтуудтай танилцаад гарын үсгээ зураад өгөөч. Аан за түгжрэлд. Та тэр компанийн тэрэнтэй тэдэн цагт утсаар ярихаар товлосон. Аан за түгжрэлд.

Браво. Энэ захирал бол түгжрэлийг өөрт ашигтайгаар эргүүлж чадаж байна. Харин та яадаг вэ? Эмэгтэйчүүд голдуу нүүрээ будаж байгаа харагддаг. Тэр ч байтугай хумсаа будаад хатаагаад амжчихаж байгаа юм. Харин эрчүүд хуруундаа тамхи салаавчилчихаад зэрэгцэн  зогсох машинуудыг сонжиж, өөрийнхтэйгээ харьцуулж, ирээдүйд авах машинаа төсөөлж суудаг гэмээр. Зарим овсгоотой нь дэргэдэх машиныхаа хүүхнийг найрч, таксинд явдаг бол дэлхийн болон эх орны улс төр эдийн засгийн нөхцөл байдал, өөрийн болон хаа хамаагүй хүмүүсийн гурван үеийн намтрыг ярих энүүхэнд.

Хайран ч цаг хугацаа. Бид энэ дэлхий дээр хугацаагүй ирсэн мэт л амьдардгийн нэг жишээ энэ. Тэгвэл бид яагаад түгжрэлийг ашиглаад “тархины түгжрэл”-ээ тайлж болохгүй гэж.

Нэг байтугай нилээн хэдэн арван англи үг цээжилж болж байна. Англи хэл дээр нэвтрүүлгээ цацдаг дэлхийн томоохон агентлагуудын долгионыг тааруулчихвал чихнийхээ бөглөөг онгойлгоод зогсохгүй, дуудлага тань засарна. Эсвэл бизнест тань хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл өгдөг, төсөөлөн бодох ур чадварыг тань хөгжүүлэх зорилготой нэвтрүүлэг бэлддэг, гэр бүлийн тань халуун дулаан уур амьсгалыг хадгалж үлдэх зорилготой төрөлжсөн нэвтрүүлэг цацдаг богино долгионы радио дээр сувгаа тааруулчих.

Мөн дэлхийн талыг эзэгнэж явсан өвөг дээдсийнхээ агуу түүхийг сонсож, тэднээс суралцаж яагаад болохгүй гэж. Нэг үеэ бодвол сонсдог ном олон болсон. Уншиж амждаггүй зузаан романуудаа сонсонгоо, нүүрээ будаж яагаад болохгүй гэж.  Бүсгүйчүүд минь.

Нэг ёсондоо түгжрэлд стрессдэн, бухимдаж байхын оронд тухайн цаг хугацаагаа, хэрхэн үр ашигтай өнгөрүүлэхээ та бид урьдчилан бодох цаг болжээ. Зорилгоо тодорхой болгочихоод, жаахан бэлтгэл хангачихад л өөрийгөө хөгжүүлэх цаг хугацааг өөртөө олголоо гэсэн үг.

Нутаг нуга, уул ус, бүтсэн бүтээгүй хайр дурлалын дуу сонсож сууснаас өөрийгөө бага ч болтугай хөгжүүлээд авахад яагаад болохгүй гэж. Мэдээж машин тань энэ боломжийг танд олгох радиотой, цаашлаад DVD тоглуулагчтай бол тун сайн. Машины зориулалтын бус хөгжим шаржигнаж паржигнаад хэцүү байдаг шүү дээ. Тиймээс л зориулалтын байвал тун сайн юм.

Зарим жолооч түгжрэлд даарч бээрэн тух алдан суудаг. Дулаацах санаатай халуунаар үлээлгэх гэхээр жавар өвөө даажигнах мэт хажууд суучихдаг ч үе бий. Энд тэнд тэр байтугай замын голд унтарч, түлхүүлж, чирүүлээд нүүр хийх газаргүй болгодог машин ч бий. Ядахад дараа нь хэн нэгэн нь харчихсан, ирж туслаагүй хирнээ даапаалж шоолох нь энүүхэнд байдаг шүү дээ.

Машинаасаа болж бухимдаж, сэтгэл санаагаар унаж байхаар зохих оношилгоо, засвар үйлчилгээгээ хийлгэчихсэн найдвартай машин л анхнаасаа худалдаж авмаар байгаа юм л даа. Үр хүүхдээ хичээл сургууль, дамжаанд зөөдөг бол машиныхаа аюулгүй байдлыг бүхнээс дээгүүрт тавих нь хамгийн зөв юм.

За тэгээд хэдэн цаг машин бариад ирэхээр цагаан мах эргэх гээд эрүүл мэндийн асуудал ч үүсээд эхэлдэг. Харин таны тав тухыг бодолцсон, энд тэндээсээ орж гарч, стандартаа алдаагүй машин ийм эрсдэлийг бууруулдгийг эрдэмтэд тогтоожээ.

Юу үнэн, тэр үнэн гэгчээр нэгэнт л өөрчилж чадахгүй хэдэн арван цагийн түгжрэлд гиюүрч суух болсон өнөө үед та банкны аятайхан нөхцөлөөр тав тухтай бас найдвартай машинтай болоод алт мэт үнэт цагийг өөрийгөө хөгжүүлэхэд зориулаарай. Танд амжилт хүсье.

Image may contain: one or more people, car and outdoor

https://lp.golomtbank.com/automashinii-zeel/



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   “ММФ II БОНД”-ЫН ЭРГЭН ТӨЛӨЛТ АМЖИЛТТАЙ ХИЙГДЛЭЭ
2018-11-16  
  

   ТӨРИЙН БАНК “ШИЛДЭГ КҮБ 2018” ЭЭЛЖИЛТ УРАМШУУЛАЛТ АЯНАА ЗАРЛАЛАА
2018-11-16  
  

   “МОНГОЛ УЛСЫН ЭРСДЭЛИЙН ФОРУМ”-ААС ОНЦЛОХ 5 ЧУХАЛ САНАА
2018-11-15  
  

   ЗЭЭЛИЙН ХҮҮГ ХҮЧЭЭР ТОГТООХ НЬ ДАЛАЙД СЭЛҮҮРГҮЙ ГАРАХТАЙ ИЖИЛ
2018-11-13  
  

   САЙН УУ? ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ БАЯРТАЙ! ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
2018-11-07  
  

   СҮҮЛЧИЙН ШИЖИР АЛТЫГ ТА ЭЗЭМШДЭГ ГЭВЭЛ УТГА УЧИР, ҮНЭ ЦЭН НЬ ХЭМЖЭЭЛШГҮЙ ИХ БАЙХ БОЛНО
2018-11-06  
  

   ТӨРИЙН БАНКНААС “ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР”-ИЙГ ТОХИОЛДУУЛАН ХАРИЛЦАГЧИЙН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2018-11-06  
  

   НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
2018-11-05  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
Флойд Мейвейзер: "Хабиб Нурмагомедов би чамтай тулалдмааргүй байна

"Хабиб Нурмагомедов Флойд Мейвейзерг тулаанд дуудсан билээ

2018-11-18 13:42:17 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот