ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
МОНГОЛ-ТАЙВАНЫ “ЭХ ГАЗАР БА АРАЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙНЭ

МОНГОЛ-ТАЙВАНЫ “ЭХ ГАЗАР БА АРАЛ” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ, ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙНЭ
Түүх соёл | 2018-10-12 11:25:45 | УНШИСАН: 206 | togtokh

Монгол-Тайваны контемпорари урлагийн солилцооны төслийн хүрээнд "ЭХ ГАЗАР БА АРАЛ" сэдэвт хэлэлцүүлэг 10 дугаар сарын 12-ны өдрийн үдээс хойш 976 арт галерейд болно.

Хэлэлцүүлэгт Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбоо, Art Space 976, Outsiders Factory (Тайван) оролцож, Дүрслэх урлагийн Куанду Музей, The Cube Project Space хамтарч зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагааг Тайваны соёлын яам ивээн тэтгэжээ.

Тайваны “Outsiders Factory” нэгдлийн Жу Шао Чи, Такамори Нобуо нар “Is/In Land” буюу “Эх газар ба арал” нэртэй Монгол-тайваны контемпорари урлагийн солилцооны төсөл хэрэгжүүлье гэсэн саналыг анх тавьсан юм байна. Тэр ёсоор энэхүү төсөл хэрэгжиж эхэлж байна. Мөн энэ өдрийн 18 цагт үзэсгэлэнгийн нээлт нь болох юм.

976 Art Gallery facebookt энэхүү төслийн талаар тодотгон тайлбарлан бичжээ.

Сүүлийн үед эх оронд минь үүссэн төвөгтэй асуудлууд анхаарал татсаар ирсэн нь төслийн санаатай нийцэж, нөгөө талаасаа тэс өөр орчинд ажиллаж, амьдарч буй уран бүтээлчид газар нутагтай холбогдон үүсч буй эдийн засаг, нийгэм, улс төр, байгаль орчны асуудлыг урлагаар дамжуулан хэрхэн ярилцахыг харьцуулан харах сонирхолтой санагдсан юм. Далайгаар хүрээлэгдсэн олон живаа хүнтэй Тайван аралаас далайд гарцгүй Монгол орон 53 дахин том газар нутагтай ч хүн ам нь 7.7 дахин бага, мөн амьжиргааны түвшин ч асар ялгаатай юм. Эдгээр ялгаанаас үл хамааран байгаль орчны ижил төстэй асуудлууд бидний өмнө тулгарч байна. 

Тус солилцооны хөтөлбөрийн хүрээнд 2018 оны 7-р сарын 20-оос 9-р сарын 23-ыг хүртэл Тайпейгийн Куанду Дүрслэх урлагийн музейд О.Энхтайван, Ё.Төгөлдөр, Т.Энхболд, С.Ганзүг, Г.Мөнхболор, Ц.Даваажаргал, Жу Шао Чи, Ли Чен Лиан, Ли Лин Лин, Дү И Фан, Лин Чен Вэй, Tree Tree Tree Person Тарако урлангийн хөтөлбөр, Монгол, Тайваны нийт 11 уран бүтээлчийн хамтарсан үзэсгэлэнг зохион байгуулсан юм. Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр уран бүтээлч С.Ганзүг, Ц.Даваажаргал нар Тайпей хотыг тойрон хүрээлсэн сүрлэг уулсыг сүслэн хөдөлгөөн, дуу авианы харилцан үйлдэл хийсэн.

Харин энэ удаад Улаанбаатар хотын Art Space 976-д болж буй үзэсгэлэнд Монголоос Д.Баярцэцэг, Л.Мөнгөнцэцэг, Тайванаас Жу Шао Чи, Као Я Тин, Ли Чен Лиан, Ли И Фан, Лин Чен Вэй, Лин Гуан Мин нар оролцох юм. Эдгээр уран бүтээлчид нь газар нутгийг тойрсон эдийн засгийн ашиг сонирхол, ёс зүй, хүйн холбоот асуудлуудыг хөндөн ярилцаж буй. 

- Бадамгаравын Гантуяа

Монгол, Тайван хоёрын нэг нь эх газарт, нөгөө нь далай дунд оршдогоороо ялгаатай. Мөн газар зүйн байршил, түүхийн хувьд ч нилээд алслагдмал юм. Тус төсөл нь залуу уран бүтээлчдийг хооронд нь холбож үзэсгэлэн, мэргэжлийн асуудлаар харилцан ярилцахын сацуу өмнө нь хэзээ ч үзэж байгаагүй газар нутгаар аялж, соёлыг нь таньж мэдэх боломжийг олгохыг зорьсон. Тайпейд болсон үзэсгэлэнгийн үеэр монгол уран бүтээлчид Тароко урлангийн хөтөлбөрт хамрагдсан бол Улаанбаатарт болж буй үзэсгэлэнгийн өмнө Тайваны уран бүтээлчид Монголын хөдөө орон нутаг руу зорьж судалгаа хийсэн. Энэхү хөтөлбөр нь Тайван, Монгол хоорондын контемпорари урлагийн анхны солилцооны хөтөлбөр байж магад. Гэхдээ энэ төслөөр дамжуулан Азийг шал өөр өнцгөөс харах урам зоригийг уран бүтээлчдэд өгөхийг бид хүссэн юм. 

- Такамори Нобуо   хэмээн тэмдэглэж бичсэн байна.

Б.БАЯРМАА



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   “MISS WORLD-2018” ТЭМЦЭЭНД ЗОРИУЛСАН Э.ЭНХРИЙМААГИЙН "БЭЛЭГ"
2018-11-26  
  

   Б.ЦЭРЭНДОЛГОР "ДЭЛХИЙН СУПЕР МОДЕЛЬ" ТЭМЦЭЭНД ОРОЛЦОХООР БОЛЖЭЭ
2018-11-09  
  

   ӨНӨӨДӨР МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР
2018-11-08  
  

   АРДЫН ХАТАНБААТАР С.МАГСАРЖАВЫН МЭНДЭЛСНИЙ 140 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ
2018-11-07  
  

   МОСКВА ХОТНОО 4 ОРНЫ ЭРДЭМТЭД ТҮҮХ, АРХЕОЛОГИ, СОЁЛЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ
2018-11-02  
  

   З.БАЯРМАГНАЙ: ААВЫНХАА ЯДАРЧ, ЗОВСОН БАЙДЛЫГ БОДОХГҮЙ, ҮР ХҮҮХЭД НЬ САЙХАН АМЬДАРЧ БУЙ БАЙДЛЫГ ИЛЭРХИЙЛСЭН
2018-10-30  
  

   ТҮҮХ, УЛАМЖЛАЛЫГ ТАНИУЛАХ “ТАЛЫН ТҮМЭН АДУУ”-НЫ БАЯР 5 ДАХЬ ЖИЛДЭЭ БОЛНО
2018-10-29  
  

   МОНГОЛ УЛСЫГ 57 ЖИЛИЙН ТЭРТЭЭ НҮБ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ТҮҮХТ ӨДӨР
2018-10-28  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот