ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ГАЗАР, ТАРИАЛАНГИЙН БҮС НУТАГТ АЖИЛЛАЛАА

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ГАЗАР, ТАРИАЛАНГИЙН БҮС НУТАГТ АЖИЛЛАЛАА
Ерөнхий сайд | 2018-10-10 09:23:34 | УНШИСАН: 218 | khaliunaa

Намрын ургац хураалтын явцыг судлах, өвлийн бэлтгэл ажлыг хангуулах, тариаланчдын санал бодлыг сонсох зорилгоор Монгол Улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх газар тариалангийн зонхилох бүс Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймагт ажиллалаа.

Ерөнхий сайдын албан томилолтын бүрэлдэхүүнд ХХААХҮЯ-ны сайд Б.Батзориг, УИХ-ын гишүүн,Монголын Тариаланчдын үндэсний холбооны ерөнхийлөгч Ж.Энхбаяр, УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Л.Элдэв-Очир болон албаны хүмүүс ажиллав.

Албаныхан Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Өглөгчийн хэрэм” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцсан.Тус компани нь 12 ажилтантай бөгөөд энэ онд 1100 га-д улаан буудай, 200 га-д тосны ургамал тарьжээ.Одоогийн байдлаар ургац хураалт 60 хувьтай байгаа бөгөөд цаг агаар тогтвортой байвал үлдсэн 40 хувиа өөрсдийн хүчээр хураах боломжтой гэж тус компанийн захирал Ц.Энхжаргал танилцуулсан юм.

Хонгор суманд есдүгээр сард орсон цасны улмаас ургац цасанд дарагдсан, улмаар тариа хураалтад сөргөөр нөлөөлсөн байдал үүсээд байгаа. Гэвч тариаланчид өөрсдийн боломж нөөцдөө тулгуурлаж эрсдлийг багасгаж, алдагдлыг бууруулах талаар хичээж ажиллаж байгаагаа тухай тариаланчдын төлөөлөл Ерөнхий сайдад уламжилж байлаа.

Энэ жилийн тухайд улсын хэмжээнд 500 гаруй тонн улаан буудай хураан авах цаашлаад экспортод гаргах том зорилт тавьж байсан ч байгалийн давагдашгүй хүчин зүйлийн өмнө зарим аймагт ургац хураалт удаашрах, төлөвлөгөөт норм биелэхгүй байх магадлал өндөртэй байгааг ХХААХ-ийн сайд Б.Батзориг мэдэгдсэн.

Гэвч газар тариалангийн бүс нутаг болгон тогтоож өгсөн нэр бүхий аймгийн тариаланчид цаг агаарын тааламжтай өдрүүдэд бүхий л нөхцөл боломжоо дайчлан ажиллаж байгааг нэмж дурдсан юм.

Дараа нь Ерөнхий сайд хоногт 300 тонн улаан буудай тээрэмдэж гурилын зах зээлийн 35 хувийг дангаараа эзэмшдэг үндэсний хэмжээний хамгийн том гурил үйлдвэрлэгч “Улаанбаатар Гурил” ХХК-ийн үйлдвэртэй танилцсан.

Тус компани нь 2001 онд байгуулагдаж, Дархан-Уул аймагт 2012 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн байдаг. Тариаланчдаас түүхий эд, улаан буудайг бэлэн мөнгөөр худалдан авдаг тус компани 365 хоногийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулдаг ажээ.Тулгамдсан асуудал гэхээсээ илүүтэй ажлын байрыг бий болгож орон нутгийн төр захиргаа, хувийн хэвшлийн байгууллагатай хамтран ажилладаг, тээврийн жолоочийг орон нутгаас сонгон авдаг, шинэ технологи, үйлдвэрийн бүтэц, бүтээгдэхүүн хэрхэн үйлдвэрлэж иргэдийн гарт хүрдэг гээд онцлог давуу талуудаа танилцуулсан.

Хаврын тариалалтын үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх дээрх аймагт ажиллаж байсан бол энэ удаа намрын ургац хураалтын байдал, үндэсний томоохон үйлдвэрлэгчийн төлөөлөлтэй уулзаж, цаг агаарын таагүй нөхцөл байдлаас үүссэн нөхцөл байдалтай газар нь танилцаж, тодорхой чиглэл өгч, тариаланчдын санал бодлыг сонсох, шийдвэрлэх зорилгоор ажиллалаа.

Дашрамд Засгийн газрын 2018 оны тавдугаар сарын 16-ны ээлжит хуралдаанаар нэр бүхий аймгуудын ИТХ-ын тогтоол, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны саналыг харгалзан тариалангийн бүс нутгийг тогтоосон.

Энэ нь тариалангийн газрын эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, цаашид малын үүлдэр угсааг сайжруулан, малаас авах ашиг шимийг дээшлүүлэх, байгаль орчныг хамгаалах зорилготой юм.

Газар тариалангийн бүс нутаг дахь тариалангийн газрын эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, бүтээмжийг нэмэгдүүлэх, хөрсний үржил шимийг хамгаалах, цаашлаад малын үүлдэр угсааг сайжруулан малаас авах ашиг шимийг дээшлүүлэх, байгаль орчноо хамгаалах үүднээс Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Хэнтий, Өвөрхангай, Архангай аймгийн газар тариалангийн бүс нутгийг албан ёсоор тогтоож, энэ бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хослон хөгжүүлэх зохицуулалт хийх нь зүйтэй гэж Засгийн газар тогтоол баталсан байдаг.

 

 

Л.Отгонбаатар



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   У.ХҮРЭЛСҮХ: ЦАГААН СУВАРГЫГ БУЦААГААД ӨГЧИХӨӨРЭЙ НОМТОЙБАЯР АА
2018-11-30  
  

   ЕРӨНХИЙ САЙД МАШИНТАЙ ЖАГСАГЧДЫН ТӨЛӨӨЛЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2018-11-13  
  

   У.Хүрэлсүх: Төр, үйлдвэрлэгч, хэрэглэгч гурав бие биеэ дэмжиж байж хөгжинө
2018-10-31  
  

   У.ХҮРЭЛСҮХ: ТӨР, ҮЙЛДВЭРЛЭГЧ, ХЭРЭГЛЭГЧ ГУРАВ БИЕ БИЕЭ ДЭМЖИЖ БАЙЖ ХӨГЖИНӨ
2018-10-30  
  

   2019 ОНООС ЭХЛЭН ИРЭЭДҮЙ ХОЙЧ ҮЕДЭЭ ӨР БИШ ӨГЛӨГ ҮЛДЭЭДЭГ БОЛНО
2018-10-23  
  

   ЕРӨНХИЙ САЙДЫН НЭРЭМЖИТ ТЭТГЭЛЭГТ НЭР ДЭВШИГЧДИЙН МАТЕРИАЛЫГ АВЧ БАЙНА
2018-10-19  
  

   ЕРӨНХИЙ САЙД АВТО ЗАМЫН САЛБАРТ ХЭРЭГЖИЖ БАЙГАА ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
2018-10-19  
  

   ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ГАЗАР, ТАРИАЛАНГИЙН БҮС НУТАГТ АЖИЛЛАЛАА
2018-10-10  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот