ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
МОНГОЛ КАЗАХСТАНЫ ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 74.8 САЯ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ

МОНГОЛ КАЗАХСТАНЫ ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 74.8 САЯ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ
Үнэ, ханш | 2018-10-06 10:03:51 | УНШИСАН: 193 | togtokh

МҮХАҮТ, Монгол Улс дахь БНКазУ-ын Элчин сайдын яамны урилгаар  БНКазУ-ын Үндэсний танхим “Атамекен”, Гадаад худалдааны танхим, Хөрөнгө оруулалт, хөгжлийн яамны төлөөлөгчид манай улсад ажиллав.

Энэ удаагийн ажлын айлчлалын бүрэлдэхүүнд Казахстаны талаас эрчим хүч, барилга, эрүүл мэнд, боловсруулах үйлдвэрийн чиглэлийн аж ахуйн нэгжүүд хүрэлцэн иржээ. Манай хоёр улсын гадаад худалдааны бараа эргэлт 2017 оны байдлаар 74.8 сая ам.долларт хүрснээс экспорт 72.5 сая, импорт 2.3 хувийг эзэлж байна. Казахстаны Гадаад худалдааны танхимын Удирдах зөвлөлийн орлогч дарга Н.А.Букейханов хэлэхдээ “Сүүлийн жилүүдэд Монгол Улс, БНКазУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимтэй хөгжиж байна. Хоёр улсын бизнес эрхлэгчид харилцаагаа улам бэхжүүлэн бүхий л  салбарт шинэ харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр ажилласаар байгаа. Уулзалтаар бизнес эрхлэгчид шинэ түншээ олох, хөрөнгө оруулалт татах, хоёр орны зах зээлд харилцан нэвтрэх боломжуудыг ярилцлаа.  Хоёр улс дэд бүтэц, хөдөө аж ахуй, эрчим хүч болон эмийн үйлдвэрийн салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх таатай ирээдүй харагдаж байна” хэмээн цохон тэмдэглэв.

Казахстан улсын Элчин сайдын яамны Элчин зөвлөх Айдар Абишев:“Казахстан Улс тамхи болон рапсын экспортоор тэргүүлдэг. Казахстанаас Монгол руу чиглэсэн импорт тогтмол нэмэгдэж байна. Өнөөдөр хоёр улсын хооронд 50 орчим гэрээ хэлэлцээр мөрдөгдөж байна. Цаашид худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа улам бүр өргөжинө гэдэгт итгэж байна” гэв.

Уулзалтын үеэр хоёр орны худалдааны эргэлтэд өгөөжөө өгөх “Цагааннуур” чөлөөт бүс”-ийн танилцуулга мэдээллийг өгсөн юм. Казахстаны талаас “Ново-Альджанский мелькомбинат”, манай талаас  “Ангара дэвших трейд” компаниуд танилцуулга хийлээ.  Мөн ганцаарчилсан уулзалтууд зохион байгуулж бизнесийн боломжуудаа ярилцав. Казахстаны  бизнес эрхлэгчдийг төлөөлөн вакум цонхны үйлдвэрлэлээр дэлхийд томоохонд тооцогддог “Nedex Almaty”, мөн  хүнсний үйлдвэрлэлээрээ Казахстан төдийгүй Төв Азид танигдсан “Eurasian foods corporation” болон “Баян Сулу” зэрэг аж ахуйн нэгжийн төлөөлөл хүрэлцэн иржээ.

Уулзалтын үр дүнд дээрх компаниудыг Монголын бизнес эрхлэгчид холбогдох байгууллагуудтай холбоо тогтоох, түншийн харилцаа үүсгэхэд нь дэмжлэг үзүүлэх юм. Хэдийгээр хоёр улсын  гадаад худалдааны эргэлт нэмэгдэж, харилцан ашигтай хамтран ажиллаж байгаа ч ОХУ-ын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрдөг тээвэр логистикийн асуудал  өртөг өндөртэй, хүнд сурталтай байдаг талаар ярьж байлаа. Цаашид бизнес эрхлэхэд тохиолддог бэрхшээлийг  үе шаттайгаар бууруулах асуудалд   талууд санал нэгдэв.   

 :http://www.montsame.mn Б.Ариунзаяа 



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Хуурамч шатахууныг шалгах ажлын хэсэг байгуулжээ
2018-11-02  
  

   Хуурамч шатахуун бидэнд ямар хохирол учруулж байна вэ
2018-11-01  
  

   МОНГОЛ КАЗАХСТАНЫ ГАДААД ХУДАЛДААНЫ БАРАА ЭРГЭЛТ 74.8 САЯ АМ.ДОЛЛАРТ ХҮРЧЭЭ
2018-10-06  
  

   ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН БАГЦЫН АРИЛЖААГААР 760 ШИРХЭГ ҮНЭТ ЦААС АРИЛЖИВ
2018-09-05  
  

   “МАНДАЛ ДААТГАЛ” КОМПАНИ 7.49 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛНЭ
2018-09-04  
  

   ӨНӨӨДРИЙН АРИЛЖААГААР 10 КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ БУУРЧЭЭ
2018-08-22  
  

   ӨНӨӨДРИЙН АРИЛЖААГААР 10 КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ БУУРАВ
2018-08-15  
  

   “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН БОРЛУУЛАЛТЫН ОРЛОГО НЭГ ИХ НАЯД ДӨХЖЭЭ
2018-07-30  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот