ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ГАДААД НӨХЦӨЛ БАЙДАЛ ТОДОРХОЙ БУС БАЙГАА Ч ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ХЭВЭЭРЭЭ БАЙНА ГЭВ

ГАДААД НӨХЦӨЛ БАЙДАЛ ТОДОРХОЙ БУС БАЙГАА Ч ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТ ХЭВЭЭРЭЭ БАЙНА ГЭВ
Банк, санхүү | 2018-10-04 14:12:08 | УНШИСАН: 205 | togtokh

Дэлхийн Банк Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тойм тайлангийн талаар 10 дугаар сарын 4-ний өдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тус тайланд Дэлхийн Банкнаас гаргаж буй бүс нутгийн эдийн засгийн шинэчилсэн тойм, дүгнэлт болон хувьсан өөрчлөгдөж буй гадаад нөхцөл байдалд авах бодлогын зөвлөмжүүдээс гадна Монгол Улсын эдийн засгийн шинэчилсэн судалгааг танилцуулав.

Хэвлэлийн хурлын үеэр ДБ-ны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн ерөнхий эдийн засагч Судхир Шэтти, Монгол Улсыг хариуцсан ахлах эдийн засагч болон Суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Жон-Паскаль Нгану, эдийн засагч Ш. Алтанцэцэг болон Б.Даваадалай нар оролцож, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

ДБ-ны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн ерөнхий эдийн засагч Судхир Шэтти шинэ тайлангаас онцолж хэлснээр олон улсын хэмжээнд гадаад нөхцөл байдал харьцангуй тааламжгүй болж байна. Гэвч Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн төлөв эерэг хэвээр байгаа аж. Тус бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засаг 2018 онд 6.3 хувиар тэлнэ хэмээн таамагласан нь 2017 оны өсөлтийн үзүүлэлтээс доогуур байгаа нь БНХАУ-ын эдийн засгийн тэнцвэр, зүй тогтол өөрчлөгдөж байгаагаас улбаалан тус улсын өсөлт саарсантай холбоотой гэж цохон тэмдэглэжээ.

Мөн Дэлхийн Банкнаас гаргаж буй “Тодорхой бус байдлыг даван туулах нь” Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайлангийн 2018 оны 10-р сарын дугаарт худалдааны сөргөлдөөн, АНУ-ын бодлогын хүүний өсөлт, ам. долларын чангаралт, шинээр хөгжиж буй улс орнуудад ажиглагдаж буй санхүүгийн зах зээлийн савалгаат байдал зэргийн нийлбэр нөлөөгөөр  тус бүс нутгийн эдийн засгийн төлөв сүүлийн саруудад нэлээд тодорхой бус болоод байгааг онцлон дурьджээ. Үүний зэрэгцээ, бүс нутаг даяар, ялангуяа Мьянмар, Филиппин, Вьетнамд инфляц өсөх хандлагатай байгааг мөн анхааруулсан байна.

Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийг хариуцсан Дэд ерөнхийлөгч Викториа Кваква Энэ бүс нутагт ядуурал, эмзэг байдлыг бууруулахад эдийн засгийн тогтвортой өсөлт туйлын их ач холбогдолтой байж ирсэн, цаашдаа ч байх болно”  гэж хэллээ.

Тэрээр “Протекцинист бодлого, санхүүгийн зах зээлийн донсолгоонт байдал эдийн засгийн өсөлтийн дунд хугацааны төлөвт нөлөөлж болзошгүй бөгөөд энэ нь хүн амын хамгийн эмзэг, ядуу хэсэгт бусдаас хүчтэй тусах эрсдэлтэй. Тиймээс яг энэ цаг үед бүс нутгийн бүх улс орны бодлого тодорхойлогчид соргог байж, болзошгүй бэрхшээлийг даван туулах улс орныхоо чадварыг дээшлүүлэх нь чухал байна” хэмээн тэмдэглэв.

Шинэ тайланд БНХАУ-ын эдийн засгийн өсөлт 2017 онд хүлээлтийг давсан бол 2018 онд бага зэрэг саарч 6.5 хувиар өснө гэх таамгийг дэвшүүлж байна. Хятад улсаас бусад Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 2018-2020 онуудад 5.3 хувь дээр тогтвортой байна хэмээх таамаг нь дотоод эрэлт тогтвортой байгаатай холбоотой.

Тайланд, Вьетнамд цэвэр экспортын өсөлт суларснаас үүдэх нөлөөг дотоодын тогтвортой эрэлт зөвхөн бага хэмжээнд саармагжуулахаар байгаа тул тэдгээр улсын эдийн засгийн өсөлт 2018 онд сайн байгаад 2019 болон 2020 онд бага зэрэг сулрах төлөвтэй байна гэжээ.

Түүнчлэн Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн жижиг эдийн засгуудын хувьд өсөлтийн төлөв эерэг сайн байгаа бөгөөд Камбож, Лаос, Монгол, Мьянмар зэрэг орнуудад эдийн засгийн жилийн дундаж өсөлт 2018-2020 онуудад 6-аас доошгүй хувьтай байх тооцоолол хийгдсэн байна. Улс төрийн гацаанаас гарсан Тимор-Лестэгийн эдийн засгийн өсөлт дахин сэргэх бол оны эхэнд томоохон газар хөдлөлтөд нэрвэгдсэн Папуа Шинэ Гвинейн эдийн засгийн өсөлт 2019 онд сэргэх төлөвтэй байна. Номхон далайн арлын орнуудын эдийн засгийн өсөлт харьцангуй тогтвортой байх хэдий ч байгалийн гамшгаас хамаарах эрсдэлт хүчин зүйлд туйлын өндөр хэвээр байгааг анхааруулав.

Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан Ерөнхий эдийн засагч Судхир Шэтти “Эрсдэл нэмэгдэж буй энэ нөхцөл байдалд Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй орнууд макро эдийн засаг, төсөв, бүцтийн бүхий л оновчтой бодлогыг хэрэгжүүлэх замаар гадаад эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөг бууруулж, эдийн засгийн өсөлтөө өндөр хэвээр хадгалах нь чухал” хэмээн онцлон хэлж байна.

Харин Монгол Улсын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт тогтвортой байж, ГШХО нэмэгдэн, бизнесийн үйл ажиллагаа идэвхжиж байгаатай холбоотойгоор эдийн засаг 2018 оны эхний хагаст 6.3 хувиар өсчээ. Төсвийн үзүүлэлтүүд үргэлжлэн сайжирч, 2017 оны эхний хагаст ДНБ-ий 0.8 хувийн алдагдалтай байсан төсөв энэ оны мөн үед ДНБ-ий 2.8 хувийн ашигтай гарсан байна. Үүнд нүүрс, зэсийн экспортын гүйцэтгэл харьцангуй сайн болжээ.

Засгийн газраас зээлийн хүүгийн төлбөрийг бууруулах, шинэ ажлын байрыг царцаах, гүйцэтгэл муутай улсын хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх зэргээр зарлагыг хянаж байсан зэрэг хүчин зүйл нөлөөжээ. Төсвийн тэнцэл ийнхүү дорвитой сайжирч байгаа нь Засгийн газрын өр 2018 оны эхний хагаст буурахад нөлөөлсөн байна.  

Иймээс Монголын эдийн засгийн өсөлтийн төлөв цаашид ч сайжирч, 2018 онд 5.9 хувь, 2019 онд 6.6 хувьд хүрэх төлөвтэй байна. Энэ нь хувийн хэрэглээний өсөлт, уул уурхай, аж үйлдвэрлэлийн салбар дахь хувийн хөрөнгө оруулалт нэмэгдэж байгаатай холбоотой. Гэсэн хэдий ч богино болон дунд хугацаанд улс төрийн тодорхойгүй байдал бий болох, түүхий эдийн үнэ хэлбэлзэх, хил дээр учирч болзошгүй саад тотгорууд нь экспортод нөлөөлж магадгүй. Үүний зэрэгцээ мөнгө угаахтай холбоотой асуудлуудыг бүрэн шийдвэрлэхгүй байх эрсдэлүүд учирч болзошгүйг цаашид анхаарах хэрэгтэй хэмээн энэ үеэр Дэлхийн банкнаас тодотгон мэдээллэж байна.

www.ardchilal.mn Б.Баярмаа

 



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ГОЛОМТ БАНК ГЛОБАЛ БАНКУУДТАЙ ХАМТРАН ХАРИУЦЛАГАТАЙ БАНКНЫ БИЗНЕСИЙН ЗАРЧМУУДЫГ САНААЧЛАН ГАРГАЛАА
2018-12-10  
  

   УБТЗ-ЫН 6000 АЖИЛТАН “ҮНДЭСНИЙ ХУРИМТЛАЛЫН ХӨТӨЛБӨР”-Т НЭГДЛЭЭ
2018-12-10  
  

   АЛТ ХУДАЛДАН АВАЛТ ӨСЧЭЭ
2018-12-09  
  

   2018 ОНЫ “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-ААР ГОЛОМТ БАНК ӨРГӨМЖЛӨГДЛӨӨ
2018-12-07  
  

   ТӨРИЙН БАНКНЫ ШИЛДЭГ КАРТААР ҮЙЛЧЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУД ТОДОРЛОО
2018-12-07  
  

   Төрийн банкны “WESTERN UNION” үйлчилгээг танд санал болгож байна
2018-12-07  
  

   ХААН БАНК ХЭРЭГЛЭГЧДЭЭСЭЭ АЛБАН ЁСООР УУЧЛАЛТ ГУЙВ
2018-12-03  
  

   ДАНСКЕ БАНКИЙГ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2018-12-02  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот