ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
​М.Бөхчулуу: Шээсээ удаан барих нь бөөрний үрэвсэл, халдварын гол шалтгаан болдог

​М.Бөхчулуу: Шээсээ удаан барих нь бөөрний үрэвсэл, халдварын гол шалтгаан болдог
Нийслэл | 2018-08-17 14:15:50 | УНШИСАН: 451 | tumuruu

Бөөр, шээсний замын үрэвсэл гэж юу болох, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Улсын I төв эмнэлгийн Бөөрний төвийн их эмч М.Бөхчулуутай цөөн хором ярилцлаа.

Бөөр, шээсний замын үрэвсэл гэж ямар өвчин юм бэ. Уг өвчнийг үүсгэдэг гол шалтгаан нь юу байдаг вэ?

Бөөр, шээсний замын үрэвсэл нь ихэнхдээ нас харгалзахгүй тохиолддог. Халдварын голомтоос цусаар дамжиж, давсаг, бөөрийг гэмтээсэн үрэвслийг бөөр шээсний замын үрэвсэл гэж байгаа юм. Үрэвслийн үндсэн шалтгаан нь бактери бөгөөд биеийн эд эрхтний үрэвсэл, халдварын голомтод байгаа нян цусаар дамжин давсаг, шээсний сүвээр орж бөөрийг гэмтээдэг.

Бөөрөнд халдварласан нян шууд өвчин үүсгэх нь тухайн хүний дархлаанаас хамаардаг. Өөрөөр хэлбэл, байнга даарах, хоол муутай байх, ядрах зэргээс шалтгаалан дархлаа муудмагц нянгууд “нойрноос сэрж” бөөрийг гэмтээж эхэлдэг. Сүүлийн үед хүмүүс цоорхой шүд, ханиад томуугаа дутуу эмчлэх, даарч хөрснөөс болж бөөр, шээсний замын үрэвслээр өвчилж байна.

Цоорхой шүдтэй байх нь бөөр, шээсний үрэвсэлд яаж нөлөөлдөг юм бэ?

Цусаар дамжих бүх халдварууд бөөрөөр дамждаг. Иймээс идээрүүлэгч бактер цусаар дамжин үрэвсэл үүсгэдэг юм.

Бөөр, шээсний замын үрэвслийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

Шээс ойрхон хүрэх, шээх үед давсгаар эвгүйрхэх, ууц нуруугаар хөшиж өвдөж болно. Бөөрөнд нянгийн халдвар орж үрэвсэл үүсгэж байгаа тул бусад үрэвслийн адил үрэвслийн шинж тэмдгүүд гардаг. Тухайлбал, хоолны дуршил муудаж, халуурах, бие сульдаж, ядарч, тамирдах шинж тэмдэг илэрдэг. Үүнийг даамжруулбал, үрэвслийн шалтгаантай давсагны тонус буурч, шээсээ барьж чадахгүй хэмжээнд хүрнэ.

Эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд буюу бөөр, шээсний замын үрэвслийн үед ямар арга хэмжээ авч болох вэ?

Уух шингэнийхээ хэмжээг нэмэгдүүлээрэй. Тухайлбал, 16 дээш насны хүн өдөрт хоёр, 8-16 насны хүүхэд 1.5, 1-8 настай хүүхэд нэг литр шингэн ууж болно. Шарсан хайрсан, тостой хурц хоолноос аль болох татгалзана.

Аль болох дулаан байж, амин дэмтэй хүнс хэрэглэж дархлаагаа дэмжээрэй. Уг өвчнийг дутуу эсвэл буруу эмчилбэл өвчин архагших, хүндрэх эрсдэлтэй байдаг. Тиймээс яаралтай эмчид хандах хэрэгтэй. Хэрвээ бөөр, шээсний замын үрэвслийг архагшуулбал удаан хугацааны эмчилгээ шаардана.

Бөөр, шээсний замын үрэвслийг архагшуулбал удаан хугацааны эмчилгээ шаардана гэлээ. Тэгэхээр уг өвчин хүндэрвэл ямар эрсдэлтэй юм бэ?

Бөөрний эдийн болон өөхлөгийн буглаа, бөөрний эдийн үхжил, бөөрний цочмог дутагдалд орж болно.

Уг өвчний үед идэж болохгүй хоол хүнс байдаг уу?

Xалуун ногоо, шоколад, кафеинтай ундаа, арxи болон давс давсалсан xүнс, xиам, консерв зэргийг аль болоx xэрэглэxгүй байх хэрэгтэй.

Ойр ойрхон шээс хүрэх үед халуун жин тавих нь зөв үү?

Халуун жинг нурууны булчингийн чангаралтай холбоотой үрэвсэл үүссэн үед тавьж болох ч сонгомол арга бол биш. Энэ нь өвдөлт, зовуурыг түр зуур багасгадаг юм. Халуун жин тавьснаар бөөр, шээсний замын бактерийн өсөлт, үржилтийг идэвхжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлдэг.

Шээсээ удаан барих нь ямар нэг эрсдэлтэй юу?

Давсганд шээс хадгалах нь үрэвсэл халдварын гол шалтгаан болдог. Энэ нь бөөр, шээсний замын үрэвсэл үүсгэхээс гадна бөөрний чулуу үүсэх магадлалтай байдаг.

Бөөр шээсний замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд юунд анхаарах вэ?

Хамгийн эхний урьдчилан сэргийлэлт бол амны ариун цэвэр байдаг.Тиймээс хоолойны махгүй, цоорхой шүдгүй байх хэрэгтэй. Ханиад томуугаа бүрэн эмчилж, нурууны булчингийн өвдөлт, чангаралгүй байхыг хичээж, дасгал хөдөлгөөний хий.

Бөөрний цусан хангамжаа сайн байлгах хэрэгтэй. Бөөрний цусан хангамж сайн байх тусам үрэвсэл амархан шимэгдэж байдаг. Ингэхийн тулд цусаа шингэн, цус багадалтгүй байх ёстой юм. Мөн шээсээ хүрсэн үед шээж, давсны хэрэглээгээ багасгаарай.

Ярилцсанд баярлалаа.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   2 найз гал тогооны сав суулгын стартап эхлүүлсэн нь амжилтанд хүрчээ
2018-11-18  
  

   Меркелийг эсэргүүцсэн жагсаалд 2500 орчим хүн оролцжээ
2018-11-18  
  

   Таван минутын дотор стресс тайлах Япон арга
2018-11-18  
  

   Ханиаднаас сэргийлэх сармисны ханд
2018-11-18  
  

   Зүрхний шигдээсээс өөрийгөө хамгаалах НАЙМАН АЛХАМ
2018-11-18  
  

   Баруун, зүүн тархи зэрэг хөгжүүлж, амраах хөгжөөнт тоглоом
2018-11-18  
  

   Орд ордны бүсгүйчүүдийн онцлог зан чанар
2018-11-18  
  

   Хүн үхэж байхдаа энэ зүйлийг мэдэрдэг болхийг эрдэмтэд тогтоожээ
2018-11-18  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
Флойд Мейвейзер: "Хабиб Нурмагомедов би чамтай тулалдмааргүй байна

"Хабиб Нурмагомедов Флойд Мейвейзерг тулаанд дуудсан билээ

2018-11-18 13:42:17 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот