ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Утсаа цэнэглэж хоновол юу болох вэ?

Утсаа цэнэглэж хоновол юу болох вэ?
Нийслэл | 2018-08-17 14:07:01 | УНШИСАН: 197 | tumuruu

Орчин цагийн хүмүүсийг ухаалаг утасгүйгээр төсөөлөх аргагүй болсон гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Тиймдээ ч өдрийн турш утсаа байнга хэрэглэчихээд цэнэггүй болсон утсаа шөнө нь цэнэглэж, хонуулдаг. Ингээд өглөө босоод ирэхэд утас мэдээж 100% цэнэгтэй болсон байдаг. Гэхдээ утасны батерей дүүрчихсэн байхад цэнэглээд л байх нь зөв үү? Тэгвэл мэргэжилтнүүдийн хариултыг хамтдаа харцгаая.

1. Утсаа шөнийн турш цэнэглэж болох уу?

Ухаалаг утас хэрэглэдэг ихэнх хүн энэ асуултанд санаа зовж явдаг биз ээ. Сүүлийн үеийн утаснууд нэрэндээ таарч, ихэд ухаалаг болсон учраас цэнэгээ бүрэн авсан үедээ өөрөө зогсдог. Гэсэн ч ухаалаг утасны “литиум-ион” батерейг гартаа барьж, удаан хугацааны турш тогонд залгаатай байлгавал халж эхэлдэг байна. Харин халсан батерейн цэнэгээ барих чадвар нь богиносдог. Тиймээс ерөнхийдөө ухаалаг утасны цэнэг барих чадварыг сайжруулахын тулд хэтэрхий удаан тогонд залгах хэрэггүй юм.

2. Ухаалаг утсыг хэрхэн зөв цэнэглэх вэ?

“Литиум-ион” батерейг 50-80% байхад нь цэнэглэх нь зүйтэй. Ингэснээр батерейн цэнэгээ барих чадвар мууддаггүй байна. Тиймээс итгэмээргүй, бас тохиромжгүй сонсогдож мэдэх ч, ухаалаг утсыг өдөрт хэд хэдэн удаа богино хугацаагаар цэнэглэх нь хамгийн зөв сонголт болдог аж.

3. Юунаас зайлсхийх хэрэгтэй вэ?

Батерейнд хамгийн их аюул учруулдаг зүйл бол 10% болтлоо цэнэггүй болсон утсыг огцом 100% болтол нь цэнэглэх явдал юм. Энэ нь батерейн “цикл”-ээс хамаардаг ажээ. Бүх батерейн “цикл” хязгаартай байдаг бөгөөд “цикл” дуусмагц батерей нурдаг байна. Мэдээж утасны “цикл” маш олон байдаг боловч харамсалтай нь хязгааргүй биш юм. Тиймээс утасныхаа цэнэгийг аль болох 0 болтол нь дуусгахгүй байх хэрэгтэй ажээ.

4. Чанартай төхөөрөмж хэрэглэж байгаарай!

Утасныхаа цэнэгийг сайн барьдаг хэвээр нь байлгахын тулд чанартай цэнэглэгч хэрэглэх нь зүйтэй. Энэ нь хамгийн анх сав баглаагаа дагалдан ирдэг цэнэглэгч юм. Харин уг цэнэглэгчийг эвдсэн тохиолдолд тухайн утасны үйлдвэрээс гаргасан бүтээгдэхүүнийг худалдаж авах хэрэгтэй. Ийм цэнэглэгч үнэтэй байдаг хэдий ч, мөнгөө хэмнэх гээд утсаа муутгах хэрэггүй л болов уу.

Дүгнэлт: Та шөнийн турш утсаа цэнэглэж болно. Гэхдээ энэ хугацаандаа утсаа халаахгүй байхыг хичээгээрэй. Харин өдрийн цагаар утасныхаа цэнэгийг дуустал хүлээх хэрэггүй бөгөөд цэнэгтэй байхад нь ойр ойрхон, богино хугацаагаар цэнэглэх хэрэгтэй юм.

Эх сурвалж: caak.mn



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   ХОЁРХОН ӨНДӨГ ХЭРЭГЛЭЭД ҮЕ МӨЧНИЙ ӨВЧНӨӨС ИНГЭЖ САЛААРАЙ!
2018-09-21  
  

   ҮҮНИЙГ ХЭРЭГЛЭСНЭЭР МИНИЙ НОЙР БУЛЧИРХАЙ ЯГ Л “ЦАГ” ШИГ АЖИЛЛАДАГ БОЛСОН!
2018-09-21  
  

   Шүдний эмч дээр очихгүйгээр шүдний чулуунаас салах энгийн арга
2018-09-21  
  

   Хорт хавдараас урьдчилан сэргийлдэг хүнсний ногоо
2018-09-21  
  

   Төмс арьсыг цайруулж, хөгшрөлтөөс сэргийлдэг
2018-09-21  
  

   Бүсгүй хүний байнга санаж явах 20 зарчим хадгалаад аваарай
2018-09-21  
  

   Орос эзэгтэй нарын байцаа дарах арга
2018-09-21  
  

   Өдөр бүр өндөг идвэл нэг сарын дараа бидний биед юу болох вэ?
2018-09-21  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот