ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
МОНГОЛ УЛСАД ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА

МОНГОЛ УЛСАД ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН САЛБАР ҮҮСЧ ХӨГЖСӨНИЙ 80 ЖИЛИЙН ОЙ ТОХИОЖ БАЙНА
Аж үйлдвэр | 2018-08-04 13:19:40 | УНШИСАН: 191 | khaliunaa
Монгол Улсад Төмөр замын тээврийн салбар үүсч хөгжсөний 80 жил, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байгуулсны 69 жилийн ой, Монголын төмөр замчдын баярын өдөр тохиож байна.

Одоогоос 80 жилийн тэртээд буюу 1938 онд УБ-Налайх чиглэлд 43 километр урт, 750 миллиметрийн өргөнтэй  нарийн төмөр зам тавигдаж уурын галт тэрэг явж эхэлсэн нь Монголын төмөр замын түүхийн эхлэлийг тавьжээ.
Монгол-Зөвлөлтийн хооронд байгуулсан 1946 оны гэрээгээр Наушка-Улаанбаатарыг холбосон 400 километр урт төмөр замыг 1949 онд, Улаанбаатар-Замын-Үүдийг холбосон 700 километр урт төмөр замыг 1955 онд тус тус ашиглалтад оруулж байв.
Ингэснээр Ази болон европ тивийг холбосон Евразийн төмөр замын сүлжээний хамгийн дөт  зам болсон байдаг. 1949 оны 6 сарын 6-нд хийгдсэн хоёр орны Засгийн газар хоорондын хэлэлцээрээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийг байгуулах болж, Монголоос Ерөнхий сайд Маршал Х.Чойбалсан, Зөвлөлтийн талаас Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ю.Приходов нар гарын үсэг зурсан байдаг. 1949 оны 11 дүгээр сарын 7-ны өглөө 08.30 цагт анхны галт тэргийг хүлээн авах цуглаан болов. 1952 онд Зөвлөлт, Монгол, Хятадын гурвалсан хэлэлцээрт гарын үсэг зурсны үр дүнд 1956 онд БНМАУ-ын нутаг дэвсгэрээр дамжин ОХУ-аас БНХАУ  руу аялах  төмөр замын шууд харилцааг нээсэн юм. Түүнээс хойш Монгол улсын үйлдвэржилт бүтээн байгуулалтыг даган Дархан-Шарын гол, Салхит-Эрдэнэт, Багахангай-Багануур, Айраг-Бор-Өндөр, Сайншанд-Зүүнбаян, Эрээнцав-Баянтүмэн чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтуудыг хийж, ашиглалтад оруулжээ.
1951 онд төмөр замын сургууль комбинат байгуулагдаж, улмаар 1953-1954 оны хичээлийн жилд Төмөр замын  техникум нээлтээ хийсэн. 1952-1957 онд 3500 шахам хүн төмөр замын мэргэжил эзэмшжээ. 1955 оны 12 дугаар сарын 31-нд “Улаанбаатар ба Замын-Үүдийн төмөр зам”-ыг нээх ёслол болж, 1956 оны 1 дүгээр сарын 1-нд Зөвлөлт, Монгол, Хятадын хооронд төмөр замын шууд харилцаа нээгдсэн тухай дэлхийн улс орнуудад зарлан тунхаглажээ.
Ийнхүү 80 жилийн тэртээгээс Аж үйлдвэрийн комбинат-Төмрийн завод-Консул-Амгалан-Налайх гэсэн гарын таван хуруунд багтах хэдхэн өртөөтэй байсан Монголын төмөр зам өнөөдөр 78 өртөө, зөрлөг бүхий Ази, Европ тивийг холбосон 1950 км-ын урттай, орчин үеийн төмөр замын салбар болтлоо хөгжжээ. Одоогийн байдлаар Монголын төмөр замчид ачаа эргэлтийн 70, зорчигч тээврийн 20 гаруй хувийг гүйцэтгэж байна.


Төмөр замчдын мэргэжлийн баярын өдрийг тохиолдуулан өнөөдөр 09:30-17:10 цагийн хооронд төмөр замын 426 дугаар км-ын ойролцоох Хөлийн голын тохой, баярын өдөрлөгийн талбайд тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбогдуулан Зорчигчийн галт тэрэг аялах аж.

Ж.Болор


 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   ДАВС БАГАТАЙ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭСЭН ААН-ҮҮД ШАЛГАРЛАА
2018-10-16  
  

   Нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр махны үйлдвэрийн цогцолбор байгуулна
2018-10-14  
  

   КИМ ЖЭ ЧҮН: ЭНЭ ТАВИЛГУУДЫГ ТЕХНИКЭЭР БӨӨНД НЬ ХИЙГЭЭГҮЙ, ӨӨРИЙНХӨӨ ГАРААР НЭГ НЭГЭЭР НЬ БҮТЭЭСЭН
2018-10-13  
  

   LEE SUG JE: ХИМИЙН БОДИС ОГТ ХЭРЭГЛЭЭГҮЙ, ХҮНСНИЙ БОЛОН БУСАД ТӨРЛИЙН БАЙГАЛИЙН БҮТЭЭГДЭХҮҮНҮҮД ТАВИГДСАН
2018-10-13  
  

   Г.ӨНӨРЖАРГАЛ: ОЛОН УЛСАД ЧАНАРЫН ДЭД БҮТЦИЙН ТАВАН ТУЛГУУР ГЭЖ ТУНХАГЛАДАГ ЮМ
2018-10-11  
  

   "Өгөөж"-ийн 14 залуу орон сууцтай болов
2018-09-29  
  

   Элчин сайд нартай Швед, Канад руу үндэсний экспортыг нэмэгдүүлэх талаар ярилцлаа
2018-09-28  
  

   О.Батхишиг: ЖДҮ-дийн экспортыг дэмжих зориулалтаар 100 000 ам.долларын буцалтгүй тусламж олгодог
2018-09-10  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот