ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
НҮБ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ

НҮБ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГЫН СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ ИТГЭМЖЛЭХ ЗАХИДЛАА ГАРДУУЛАВ
ХАА | 2018-08-02 19:31:29 | УНШИСАН: 184 | khaliunaa

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарт НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Суурин төлөөлөгч ноён Винод Кумар Ахужа Итгэмжлэх захидлаа өнөөдөр гардуулав.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Суурин төлөөлөгчийг хүлээн авч уулзах үеэрээ Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуйн чиглэлээр баримталж буй бодлогын талаар дэлгэрэнгүй танилцуулж, Монгол Улс, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Сайд Д.Цогтбаатар Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ 7 дугаар сарын 14-16-ны өдрүүдэд усархаг бороо орсны улмаас үер бууж 2500 гаруй хүн гамшигт өртсөнтэй холбогдуулан Суурин төлөөлөгчийг газар дээр нь ажиллан, бодит байдалтай танилцахыг хүсэлт болгов. Суурин төлөөлөгч Винод Ахужа хүсэлтийг хүлээн авч Баян-Өлгий аймагт ажиллахаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газартай хамтран Европын Холбооны улсуудад сүү, сүүн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүнийг экспортлох чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.

Монгол Улс 1973 онд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад элссэн бөгөөд эрдэм шинжилгээ, байгалийн нөөцийн менежмент, технологи дамжуулалт, хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого, мал аж ахуйн үйлдвэрлэлийн менежмент, онцгой байдал ба түүний дараах менежмент, ойн мэдээлэл, статистик, хүнсний чанар, аюулгүй байдал зэрэг чиглэлээр дэмжлэг, туслалцаа авч хамтран ажиллаж ирсэн.

Суурин төлөөлөгч Винод Ахужа нь Бүгд Найрамдах Энэтхэг Улсын иргэн бөгөөд тэрээр 1994-1997 онд Дэлхийн банкинд судлаач, эдийн засагч, 1997-2003 онд Энэтхэгийн Удирдлагын Институтэд туслах профессор, 2002-2003 онд Энэтхэг дэх НҮБ-ын ХХААБ-ын Өмнөд Азийн бүс нутгийн төслийн зохицуулагч, 2003-2009 онд Энэтхэгийн Удирдлагын Институтэд профессор, 2009 оноос Бангкок дахь НҮБ-ын ХХААБ-ын Ази, номхон далайн бүс нутгийн төлөөлөгчийн газарт Мал, амьтны бодлого хариуцсан ажилтнаар ажиллаж байсан юм.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   ЗАРИМ СУМДАД ЗӨӨВРИЙН МАЛ УГААЛГЫН ТӨХӨӨРӨМЖИЙГ ГАРДУУЛАН ӨГӨВ
2018-09-13  
  

   ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛЭЭ САЙН ХАНГАСАН МАЛЧДЫН БҮЛЭГ, ХОРШООГ ШАЛГАРУУЛНА
2018-08-28  
  

   2019 ОНЫГ МАЛЫН ЧАНАР, БҮРТГЭЛИЙН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАНА
2018-08-22  
  

   С.БЕКЕТ: ЦЭНГЭЛ СУМ 110 МЯНГА ОРЧИМ ТОЛГОЙ МАЛ БОРЛУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
2018-08-20  
  

   МАЛ АЖ АХУЙН САЛБАР ДНБ-ИЙ 10 ХУВИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА
2018-08-17  
  

   Ц.БАТ-ӨЛЗИЙ: БЭЛЧЭЭРИЙН ШИМТ УРГАМЛЫН ТӨРӨЛ ЗҮЙЛ ХОМСДОЖ, ЛУУЛЬ ШАРИЛЖ ГОЛЛОХ БОЛЛОО
2018-08-10  
  

   МАЛЫН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН БҮРДҮҮЛЖ БАЙНА
2018-08-10  
  

   ХАА-Н САЛБАРЫН ТӨВИЙН БҮСИЙН ЗӨВЛӨЛГӨӨН ЭХЭЛЛЭЭ
2018-08-10  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот