ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МУЗЕЙД "ДЭЛХИЙН ШИМ ЕРТӨНЦИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ" ТАНХИМТАЙ БОЛЛОО

ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МУЗЕЙД "ДЭЛХИЙН ШИМ ЕРТӨНЦИЙН ҮҮСЭЛ ХӨГЖИЛ" ТАНХИМТАЙ БОЛЛОО
Түүх соёл | 2018-05-17 19:10:46 | УНШИСАН: 442 | khaliunaa
Олон улсын музейн өдрийг тохиолдуулан өнөөдөр Үлэг гүрвэлийн төв музейд "Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжил" танхимыг шинээр нээлээ.
Шинээр дэглэж буй энэхүү танхим нь дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжлийн түүх, палеонтологийн шинжлэх ухааны боловсролыг үзэгчдэд олгох зорилготой.
Геологийн хөгжлийн 5 эринд хамаарах 12 галавт амьдарч байсан амьтан, ургамлын үүсэл хөгжлийг харуулсан 324 м.кв талбай бүхий энэхүү танхимаас шим ертөнцийн хөгжил буюу эртний амьтан ургамлын үүсэл, тэдгээрийн хөгжил, тивийн шилжилт хөдөлгөөн зэргийг он тооллын дарааллаар үзэх боломжтой.



Энэхүү танхимд эрт, дунд, шинэ төрмөлийн орчны талаарх онолын мэдлэгийг үзэгчдэд өгөхөөс гадна эртний амьтан, ургамлын амьдарч байсан орчныг харуулсан панорамм, диорамм, макет, АНУ-аас ирсэн олдворуудыг жакенаас цэвэрлэж шилэн хоргонд байрлуулан бодитоор үзмэр үзүүллэг болгон толилуулж байна.
Үлэг гүрвэлийн музейн захирал Н.Жавзмаа хэлэхдээ, “Дэлхий ертөнц хэрхэн үүссэн оньсогыг тайлж үзүүлэх гэж энэ танхимыг шинээр нээлээ. Шинэ танхимд архей, протерозой, палеозой, мезозой, кайнозей эрин буюу бидий амьдарч буй эрин хүртэлх эртний амьтан, ургамал болон Завраполус гээд гол үзмэрийг тойроод Эрдмийн зөвлөлийн дарга н.Ариунчимэгийн 30-аад жилийн хугацаанд цуглуулсан нийт 200 гаруй үзмэрийг дэлгэн үзүүлж байна. Үлэг гүрвэлийн төв музейд 1500 гаруй үзмэр бий. Мөн манай судлаачдын цуглуулгаас нэлээд бий. Жуулчдыг татахын тулд манай музей 3000 төгрөгөөр үйлчилдэг. Харин шинэ танхим нээснээр 5000 төгрөгөөр үзүүлж байна. Үлэг гүрвэлийн төв музейн хамт олон шинжлэх ухаанч иргэн, эртний амьтан, ургамлыг судалдаг судлаач нарыг бэлтгэх зорилгоор “Бяцхан палеонтологич” боловсролын ажил зохион байгуулж байгаа” гэв.



Тус музейн Сэргээн засах албаны эрхлэгч Д.Батжаргал,“Өнгөрсөн нэгдүгээр сараас эхлэн 4 сарын хугацаанд энэ танхимыг байгууллаа. Хамтран ажилласан баг хамт олон, музейн ажилтнууддаа талархаж байна. Дэлхий ертөнцийн үүсэл хөгжлийн түүхийг хүүхэд залууст таниулах, монгол оронд маань хэдэн сая жилийн өмнө ямар амьтад амьдарч байсныг мэдэж аваасай, үндсэрхэг үзэлтэй байгаасай, эх орноороо бахархаж байгаасай гэсэн сэтгэлээр дэлхийн жишгийн дагуу хийж гүйцэтгэлээ. Эдгээр олдворын яс цэвэрлээд сууж байхад олон зүйл бодогдож байсан. Тухайлбал, заримдаа олдворын ястай бараг ярилцаж байгаа ч юм шиг санагддаг. Тэгэхээр хэдэн сая жилийн өмнө амьдарч байсан биш дөнгөж саяхан ч юм шиг бодогддог. Хэдэн галав юүлсний дараа амьдарч байсан амьтдын ясыг нь цэвэрлэж, босгоод, хүмүүст үзүүлэх гэж байгаадаа бахархаж байсан” хэмээн сэтгэгдлээ хуваалцав.
Дашрамд дурдахад, Үлэг гүрвэлийн төв музейг энэ жил давхардсан тоогоор 80-аад мянган үзэгч, үүний дотор 50-иад мянган хүүхэд багачууд үзэж сонирхжээ.
 
Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр


 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   БИЛЛ ДИНИЭ ПРИНС: МОНГОЛ ТҮМЭН 200 ЖИЛИЙН ӨВ СОЁЛОО МАШ САЙН ХАДГАЛЖ ҮЛДЖЭЭ
2018-08-13  
  

   “СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ИХ НААДАМ”-Д 700 ГАРУЙ АРДЫН АВЬЯАСТАН ӨРСӨЛДӨЖ БАЙНА
2018-08-12  
  

   МОНГОЛ ӨВ СОЁЛЫГ ТЭЭГЧИД БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
2018-08-12  
  

   “НҮҮДЭЛЧИН-МОНГОЛ 2018” СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ИХ НААДАМ ЭХЭЛЛЭЭ
2018-08-10  
  

   ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНААР ТУСГААР ТОГТНОЛ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХӨНДӨЖ БАЙВ
2018-08-10  
  

   САНГИЙН ДАЛАЙН ТҮҮХ
2018-07-22  
  

   Ёорг Ван Дайлэгийн энхтайвны далавч баримлын нээлт боллоо
2018-07-22  
  

   Л.Мягмаржав: Монголын эдлэг шонхор шувууг монголчуудад төдийгүй дэлхийд таниулах зорилготой
2018-07-22  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот