ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Г.МАНЛАЙЖАВ:ЦӨМИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨВ БАЙГУУЛАХАД РОСАТОМ КОРПОРАЦИ ХАМТАРНА

Г.МАНЛАЙЖАВ:ЦӨМИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨВ БАЙГУУЛАХАД РОСАТОМ КОРПОРАЦИ ХАМТАРНА
Шинжлэх ухаан | 2018-05-17 19:03:02 | УНШИСАН: 435 | khaliunaa
ОХУ-ын Сочи хотод 5 дугаар сарын 14-16 -нд болж өнгөрсөн АТОМЭКСПО олон улсын форум &үзэсгэлэнд Монгол Улсыг төлөөлөн оролцсон Цөмийн энергийн комиссын (ЦЭК) нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны дарга Г.Манлайжаваас тодруулга авлаа.

-"АТОМЭКСПО- 2018" форум ЦЭК-ын хувьд ямар үр дүнтэй болж өнгөрсөн бэ?

-ОХУ-ын Атомын энергийн “Росатом” корпорацийн зохион байгуулдаг  "АТОМЭКСПО" форум бол дэлхийн цөмийн энерги, атомын эрчим хүчний чиглэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллага, АА-н нэгжүүд оролцож, өөрсдийн үйл ажиллагааны ололт амжилт, туршлагаа, хэтийн зорилго, хөгжлийн хандлагаа бусдад танилцуулах талбар юм. 10 дахь жилдээ болж буй энэ удаагийн форумд 60 гаруй орны 3.000 гаруй төлөөлөгч оролцож, үзэсгэлэнгийн танхимд 600 гаруй компани өөрсдийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, судалгааг танилцуулсан чухал арга хэмжээ болж өнгөрлөө. Форумыг нээж, “Росатом” улсын корпорацийн ерөнхийлөгч А.Е.Лихачев, Олон улсын атомын энергийн агентлагийн ерөнхий захирал Юкия Амано, Дэлхийн цөмийн нийгэмлэгийн ерөнхий захирал Агнета Рисинг, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Цөмийн энергийн агентлагийн ерөнхий захирал Виллям Магвоод зэрэг цөмийн салбарын өндөр албан тушаалтнууд мэндчилгээ дэвшүүлсэн нь уг форум ямар өргөн цар хүрээтэй, чухал ач холбогдолтой болохыг харуулж байна.
Миний хувьд хоёр дахь удаагаа энэ форумд оролцож байна. Форумын үеэр “Росатом” корпорацийн удирдлагуудтай Монгол Улсад “Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулах” харилцан ойлголцлын санамж бичгийн хүрээнд ойрын үед хийх ажлын талаар санал солилцсон, үр дүнтэй хэд хэдэн уулзалтууд хийлээ.“Росатом” корпорацийн Гадаад үйл ажиллагаа хариуцсан орлогч захирал Н.Н. Спасскийтэй хийсэн хоёр талын уулзалтын үеэр оросын тал цөмийн салбарт ажиллаж буй монгол эрдэмтэн судлаач, мэргэжилтнүүдийн чадамж, мэргэжлийн түвшинг өндрөөр үнэлж байсанд баяртай байна. Цаашид ч манай цөмийн салбарын хүний нөөцийг хөгжүүлэх тал дээр үзүүлдэг дэмжлэгээ “Росатом” өргөжүүлэх талаар санал солилцлоо.
 
-Манай Цөмийн энергийн комисс, “Росатом” корпорацтай хэрхэн хамтран ажиллаж байна вэ? 
-Хуучнаар Цөмийн энергийн газар байх үед “Росатом” корпорацтай цацраг идэвхт ашигт малтмал, цөмийн энергийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх талаар санамж бичиг байгуулсан. Санамж бичгийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 75о юутан ОХУ-ын их,дээд сургуулиудад “Росатом”-ын тэтгэлгээр суралцсан.Одоогоор 16 залуу сургуулиа төгсөөд байна.Өнгөрөгч хоёрдугаар сард Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулахад хамтран ажиллах тухай” санамж бичгийг Цөмийн энергийн комисс ба Росатом” улсын корпорацийн хооронд байгуулсан. Санамж бичгийн гол зорилго нь ОХУ-ын мэргэжилтнүүдийн оролцоотойгоор ЦШУТТ-ийн урьдчилсан шаардлага, зориулалт, холбогдох байгууламжуудын бүтэц, зохион байгуулалт, мөн түүнчлэн манай орны хэрэгцээнд нийцэх шарах суурь төхөөрөмж, хурдасгуурыг тодорхойлох юм. Төв байгуулах төслийг хэрэгжүүлэх урьдчилсан замын зураглалыг энэхүү баримт бичгийн хүрээнд боловсруулна.
 
-Санамж бичгийн зорилго, ач холбогдлын тухай дэлгэрүүлэхгүй юу?
-Цөмийн шинжлэх ухаан, технологийн төв байгуулах талаар хамтран ажиллана. Монгол Улсын хэрэгцээг тодорхойлно гэсэн үг. Эхлээд хоёр  талын нарийн мэргэжлийн хүмүүс Монгол Улсын хэрэгцээнд ямар тоног төхөөрөмж, судалгааны суурь төхөөрөмж шаардлагатайг тодорхойлно. Төв байгуулахын ач холбогдлын тухайд гэвэл, нэгд, тус төвийг байгуулснаар судалгаа шинжилгээний ажил хийх орчин бүрдэх юм. Цөмийн энерги, цөмийн технологийн чиглэлээр гадаад, дотоодод суралцсан манай судлаачдад судалгааны ажлаа хийх, бүтээл туурвих нөхцөл бүрдэх юм. Хоёрдугаарт, салбарын хүний нөөцийг бэлтгэх ажилд чухал үүрэгтэй байх юм. Монгол Улс цөмийн энергийг эрчим хүчний зорилгоор ашиглаж эхлэх үед мэргэжлийн боловсон хүчин  бэлтгэгдсэн байх ёстой. Гуравдугаарт, бизнесийн ач холбогдолтой. Хүнс, хөдөө аж ахуй, эрүүл мэндийн салбар дахь цөмийн технологийн хэрэглээ, цацраг идэвхит изотопын үйлдвэрлэл гээд гадаадаас импортолж байгаа хэрэгцээг дотоодоос хангах зорилготой. Төслийн хүрээнд хэрэгжүүлэх ажлын техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулсны дараа шийдэгдэнэ.

 

Х.Аминаа

 



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   ДЭЛХИЙН ЦӨМ ХҮРТЭЛХ СУДАЛГААНД МОНГОЛ ОРНЫ ГАЗАР НУТГИЙГ БҮРЭН ХАМРУУЛЖ БАЙНА
2018-07-24  
  

   Г.МАНЛАЙЖАВ:ЦӨМИЙН ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТӨВ БАЙГУУЛАХАД РОСАТОМ КОРПОРАЦИ ХАМТАРНА
2018-05-17  
  

   "ШИНЖЛЭХ УХААНД СУУРИЛСАН ХӨГЖЛИЙН ГАРЦ” ЗӨВЛӨГӨӨН ЭХЭЛЛЭЭ
2018-03-23  
  

   СПОРТЫН ШИНЖЛЭХ УХААНЫ АСУУДЛААР 7 УЛСЫН 30 ГАРУЙ ЭРДЭМТЭД ЧУУЛЛАА
2018-03-20  
  

   ЗАЛУУ ЭРДЭМТДИЙН ШАГНАЛД НЭРЭЭ ДЭВШҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2018-03-19  
  

   ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЭТГҮҮЛҮҮДИЙГ ЦАХИМ ХЭЛБЭР РҮҮ ШИЛЖҮҮЛНЭ
2018-03-16  
  

   Сансрын хур хогийг цэвэрлэнэ
2018-03-15  
  

   КРИПТОВАЛЮТ ОЛБОРЛОХ ЧИГЛЭЛЭЭР ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛНЭ
2018-03-14  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот