ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүний уулзалтыг Монголд зохион байгуулах хүсэлт хүргүүлээгүй гэв

АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүний уулзалтыг Монголд зохион байгуулах хүсэлт хүргүүлээгүй гэв
Нийслэл | 2018-05-17 17:39:16 | УНШИСАН: 297 | admin
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар /МОНЦАМЭ/. ГХЯ-наас өнөөдөр “Мэдээллийн цаг” хэвлэлийн бага хурал зохион байгуулж, өнгөрсөн сард Монгол Улсын гадаад харилцааны салбарт өрнөсөн голлох үйл явдлуудын талаар мэдээлэл хийв.

Өнгөрсөн сард Монгол Улсад БНТУ-ын Ерөнхий сайд Б.Йылдырым болон Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел Монгол Улсад албан ёсны айлчлал хийснийг ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны хэлтсийн дарга Х.Мандахцэцэг мэдээллийнхээ эхэнд дурьдлаа. Айлчлалын хүрээнд дээрх хоёр орон БНТУ-тай хөдөө аж ахуй, тээвэр, гамшгаас хамгаалах чиглэлээр хамтран ажиллах болж, Ирланд Улстай боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хамтран ажиллаж, цаашдаа өндөр түвшний яриа хэлэлцээр эхлүүлэх боломж бүрдсэнийг онцлов.

Мөн хурлаар ойрын хугацаанд Монгол Улсад хэд хэдэн томоохон арга хэмжээ болох талаар танилцууллаа. Тухайлбал, энэ сарын 21-22-нд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв (ДГХБООУСТ)-ийн Захирагчдын зөвлөгөөн Улаанбаатар хотноо болно. Зөвлөгөөнд Монгол, Армян, Казахстан, Афганистан зэрэг 13 орны төлөөлөл оролцож, Далайд гарцгүй орнуудын хөгжлийн төлөв, цаашдын чиг, хандлагын талаар санал солилцих юм.

Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанаатарын яриа хэлэлцээ” олон улсын V бага хурал ирэх сарын 14-15-нд Монгол Улсад болно. Монгол Улсын санаачилгаар 5 дахь жилдээ зохион байгуулж буй энэхүү хуралд ОХУ, БНХАУ, БНСУ, БНАСУ, АНУ зэрэг 10 гаруй орны 150 төлөөлөгч оролцож, Солонгосын хойгийн зөрчлийг энхийн замаар шийдвэрлэх гарц, боломжийг хэлэлцэнэ. Түүнчлэн энэ оны долдугаар сарын 03-06-нд Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурал болох юм. Уг хурлаар дэлхийн хамгийн их гамшигт өртдөг газар болох Ази, Номхон далайн бүс нутгийн иргэдийн аюулгүй байдлыг хангах, улс орнууд хамтран байгалийн сорилт, бэрхшээлийг даван туулах асуудлыг хэлэлцэх юм.

Мэдээллийнхээ дараа тэрбээр сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-Монгол Улсын Ерөнхийлөгч ШХАБ-ын уулзалтад оролцохоор болсон. Ерөнхийлөгчийн айлчлалын албан ёсны тов гарсан уу?

-ШХАБ-ын Тэргүүн нарын дээд хэмжээний уулзалт ирэх сарын 09-10-нд БНХАУ-ын Чиндао хотод болно. Энэ уулзалтад манай улсын төрийн тэргүүн оролцохоор төлөвлөж байна. Уулзалтын тов болон яригдах асуудлуудын талаар Ерөнхийлөгчийн Тамгын Газраас дэлгэрэнгүй мэдээлэл гаргах байх.

-Манай улсын иргэд гадаад улсад хар тамхины хэрэгт холбогдсон хэчнээн тохиолдол бүртгэгдсэн бэ?

-БНХАУ-д манай улсын 27 иргэн хар тамхины хэргээр хоригдож байгаа. Мөн Сингапур улсад хар тамхины хэрэгт холбогдсон Монгол иргэд байна. Хар тамхи тээвэрлэх зөөвөрлөх асуудал нь тухайн улсын үндэсний аюулгүй байдалтай шууд холбогддог. Иймд иргэд энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь чухал юм. Ялангуяа бусдын гуйлтаар хүний тээш авч явахгүй байх хэрэгтэй.

-АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүний уулзалтыг хийх талаар Монгол Улс албан ёсны хүсэлт хүргүүлсэн үү?

-Энэхүү уулзалтыг Монголд зохион байгуулах талаар ГХЯ-наас албан ёсны хүсэлт хүргүүлээгүй.

-АНУ-ын визний асуудлаар мэдээлэл өгөхгүй юу?

-АНУ-аас H2 визийг манай иргэдэд олгох асуудал яригдаж байгаа. ГХЯ-наас АНУ-ын холбогдох байгууллагуудтай энэхүү визний төрөл ямар байх, иргэд маань очоод ямар нөхцөлд ажиллах вэ зэрэг нарийн ярих шаардлагатай байна.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Эх сурвалж: Монцамэ агентлаг



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Суулт зарласан иргэдийг Засаг дарга Х.Болормаа албадан тараах захирамж гаргасан гэв
2018-05-21  
  

   “Унадаг Дугуйтай Улаанбаатар” дугуйн парад байгаль орчинд ээлтэй байхыг уриаллаа
2018-05-21  
  

   “Монголын сошиал медиа хөгжүүлэгчдийн холбоо” байгуулагдлаа
2018-05-21  
  

   “Хангарди” спорт наадам эхэллээ
2018-05-21  
  

   МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 400-500 ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ ХУУРАМЧ ШАТАХУУН ЗАРДАГ
2018-05-21  
  

   Эдийн засгийн форумыг "Хүчээ нэгтгэе" уриан дор зохион байгуулж байна
2018-05-21  
  

   ‘’Улаанбаатар марафон 2018’’-д Баянзүрхчүүд идэвхтэй ороцлоо
2018-05-21  
  

   ТАВДУГААР САРЫН 21-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
2018-05-21  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
Д.Эрдэнэбат: Эрх баригчид улс орны хувь заяаг үүрч яваагаа мартсан

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.

2018-05-21 16:35:57 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот