ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
С.В.ЛАВРОВ: ЕВРАЗИЙН ИХ ТҮНШЛЭЛЭЭР МОНГОЛ УЛСАД ОЛОН БОЛОМЖ ГАРЧ ИРНЭ

С.В.ЛАВРОВ: ЕВРАЗИЙН ИХ ТҮНШЛЭЛЭЭР МОНГОЛ УЛСАД ОЛОН БОЛОМЖ ГАРЧ ИРНЭ
Хурал чуулган | 2018-05-17 10:37:54 | УНШИСАН: 75 | khaliunaa
 Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Москва хотноо хийж буй ажлын айлчлалынхаа хүрээнд энэ сарын 16-ны өдөр ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровтой уулзаж, хоёр орны хамтын ажиллагаа, 2016 онд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан Монгол, Оросын Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн бодит хэрэгжилт болон бүс нутаг, олон улсад тулгамдаад буй асуудлыг хөндөн ярилцсан юм. Уулзалтын төгсгөлд хоёр орны ГХЯ-ны сайд нар  хэвлэлийн бага хурал хийв.
 
Хэвлэлийн бага хурлын үеэр талууд ШХАБ, НҮБ, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ 2012 онд Монгол Улс бүрэн эрхт гишүүн болсон/ зэрэг өргөн хүрээг хамарсан талбарт идэвхтэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой буйгаа тэмдэглэв.
 
“Бид бүс нутаг, олон улсад тулгамдаад буй зарим асуудлаар санал солилцлоо. Түүнчлэн НҮБ, ЕАБХАБ, ШХАБ зэрэг томоохон талбарт хамтын ажиллагаагаа урьдын адил үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Монгол Улс Евразийн эдийн засгийн холбоо /ЕАЭЗХ/-той харилцаа холбоогоо сайжруулснаар худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах, бүс нутгийн болон хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой. 2017 онд Улаанбаатар хотноо Монгол Улсын Засгийн газар, ЕАЭЗХ хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын хэсгийн хоёр дахь хуралдаан болсон. Цаашдаа ажил эрчимтэй өрнөнө гэдэгт итгэлтэй байна” хэмээгээд, Евразийн их түншлэлээр Монгол улсад маш олон боломжууд гарч ирэхийг тэмдэглэн, энэхүү томоохон эхлэлд бүх талын дэмжлэг үзүүлэхийг ОХУ-ын ГХЯ-ны сайд С.В.Лавров онцоллоо.
 
Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Монгол Улсын санаачлагаар Монгол, Оросын хамтын ажиллагаа БНХАУ-ыг эгнээндээ нэгтгэн, гурван талт хамтын ажиллагаа болон өргөжиж байна. Манай улс “Орос-Монгол-Хятад эдийн засгийн коридор” хөтөлбөрт чухал ач холбогдол өгч байгаа. Энэ оны 6 дугаар сард БНХАУ-ын Циндао хотноо болох ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар гурван улсын төрийн тэргүүний уулзалт төлөвлөгдсөн. Монгол Улс ЕАЭЗХ-той чөлөөт худалдааны гэрээ байгуулахаар судалгааны ажлаа эхлүүлж, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэхийг зорьж байна” хэмээв.
 Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүдийн тохиролцоог үндэслэсэн, гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэх баримт бичиг тун удахгүй батлагдахыг ОХУ-ын Гадаад харилцааны  сайд С.В.Лавров хэвлэлийн бага хурлын үеэр тэмдэглэлээ.
 Тэрбээр “Орос- Монгол- Хятадын эдийн засгийн коридор” хөтөлбөрт  дэд бүтэц, төмөр замын тээвэр, логистикийн үйлчилгээ зэрэг биеллээ олох бүрэн боломжтой төслүүд тусгагдсан. Энэ хөтөлбөртэй холбоотой баримт бичгүүд бэлэн болсон, тун удахгүй батална. Бид энэ хөтөлбөрт Монгол Улсын ашиг сонирхол, тэр тусмаа Орос, Хятад, Европын хооронд транзит тээвэрлэлт хийх боломжийг дээд зэргээр хангахыг зорьж байна. Би буруу санаагүй бол өнгөрсөн жил Монголын нутгаар дамжин өнгөрөх тээврийн хэмжээ 2,7 дахин нэмэгдсэн. Энэхүү өсөлт нь тээвэрлэлт цаашдаа нэмэгдэх бүрэн боломжтойг харуулж байна” хэмээгээд Монгол Улсын Гадаад харилцааны сайдтай хийсэн уулзалт үр дүнтэй болсныг онцоллоо.
 
Л.Нандинцэцэг 


 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   “МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАН-2018”-ЫН БЭЛТГЭЛ БҮРЭН ХАНГАГДЛАА
2018-05-19  
  

   С.В.ЛАВРОВ: ЕВРАЗИЙН ИХ ТҮНШЛЭЛЭЭР МОНГОЛ УЛСАД ОЛОН БОЛОМЖ ГАРЧ ИРНЭ
2018-05-17  
  

   ЗҮҮН БҮСИЙН ЭМЧ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ОНОЛ ПРАКТИКИЙН БАГА ХУРАЛ БОЛЖ БАЙНА
2018-05-11  
  

   ЧУУЛГАНААР ИРЭХ ОНД ЭДИЙН ЗАСАГ, НИЙГМИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
2018-05-11  
  

   ИННОВАЦИЙН ОЛОН УЛСЫН ТУРШЛАГААС ХУВААЛЦАВ
2018-05-10  
  

   Амь тэнссэн үеийн сувилахуйн тусламж үйлчилгээний цогц шийдэл” сэдвээр чууллаа
2018-05-10  
  

   ЯЛТЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТАД ОРОЛЦСОН ГАДААДЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТОО НЭМЭГДЖЭЭ
2018-05-10  
  

   Ч.САЙХАНБИЛЭГ ШҮҮХ ХУРАЛД ЦАХИМААР ОРОЛЦОЖ БАЙНА
2018-05-10  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
Д.Эрдэнэбат: Эрх баригчид улс орны хувь заяаг үүрч яваагаа мартсан

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.

2018-05-21 16:35:57 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот