ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Д.ЦОГТБААТАР: ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН САЛБАРТ ОРОСЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ УРЬЖ БАЙНА

Д.ЦОГТБААТАР: ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН САЛБАРТ ОРОСЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ УРЬЖ БАЙНА
Дэд бүтэц | 2018-05-17 10:36:32 | УНШИСАН: 84 | khaliunaa
Энэ сарын 16-17-ны өдөр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.В.Лавровын урилгаар Москва хотноо ажлын айлчлал хийж байна.
Айлчлалын хүрээнд энэ сарын 16-ны өдөр ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.В.Лавров Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг хүлээн авч уулзан хоёр орны хамтын ажиллагаа, 2016 онд Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан Монгол, Оросын стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөрийн бодит хэрэгжилт болон бүс нутаг, олон улсад тулгамдаад буй асуудлыг хөндөн ярилцлаа.
Уулзалтын эхэнд  Гадаад харилцааны сайд С.В.Лавров Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарыг урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баяр хүргээд Москва хотод тавтай морилохыг хүсэв.
 Тэрбээр “Бид байнгын харилцаа холбоотой байдаг нь манай хоёр улс стратегийн чухал түншлэгчид болохыг харуулж байна. Монгол Улс бол  ОХУ-ын гадаад харилцааны нэгэн чухал чиглэл. Өнгөрөгч оны 8, 9 дүгээр сард хоёр орны төрийн тэргүүн уулзаж бүх салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой буйгаа илэрхийлсэн. Саяхан хоёр улсын Аюулгүй байдлын зөвлөлийн албаны хүмүүс батлан хамгаалах, зам тээвэр, эрчим хүч, эдийн засаг, хөдөө аж ахуй, гадаад харилцааны чиглэлээр зөвлөлдсөн. Энэ оны 2 дугаар сард Монгол-Оросын худалдаа- эдийн засаг, шинжлэх ухаан- техникийн Засгийн газар хоорондын хуралдаан болсон нь хамтын ажиллагаанд томоохон хувь нэмэр оруулсан. Ирэх жил бидний найрамдалт, ах дүүсийн харилцааны илрэл болсон Халх голын дайны ялалтын түүхт 80 жилийн ой тохиож буйг бид мартаагүй. 2016 онд Улаанбаатар хотноо хийсэн миний ажлын айлчлалаар хоёр орны Стратегийн түншлэлийн дунд хугацааны хөтөлбөр баталсан. Тэдгээр гэрээ хэлэлцээрүүд бодит байдал дээр хэрхэн хэрэгжиж буйг дүгнэх сайхан завшаан өнөөдөр тохиолоо” хэмээв.
 Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа амжилттай өргөжиж буйд баяртай байгаагаа илэрхийлээд,  ОХУ Монгол Улсын хувьд стратегийн томоохон түншлэгчийн нэг болохыг тэмдэглэв.
 “Энэхүү айлчлалаар ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай асуудлуудыг хөндөн ярилцаж, шийднэ  гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс, ОХУ зөвхөн хоёр талт гэлтгүй олон талт хамтын ажиллагаанд ч бие биедээ дэмжлэг үзүүлж, сайн ойлголцдог. 2017 онд Монгол- Оросын худалдааны эргэлт 30 гаруй хувиар нэмэгдсэн. ОХУ-д монголын олон оюутан сурч буй нь цаашдаа ч манай хоёр орны харилцаа идэвхтэй өрнөхийн илрэл. Оросын бизнесийн салбарынхны хувьд Монгол бол хэзээний танил зах зээл. Ялангуяа эрчим хүч, дэд бүтэц төдийгүй бусад салбаруудад Оросын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг урьж байна. Сүүлийн жилүүдэд Орос Хятадын худалдааны эргэлт хурдацтай өсөн нэмэгдэж 200 тэрбум долларт хүрэх нь тодорхой боллоо. Монгол Улс энэ том эргэлтийн транзит зам дээр буй учир энэхүү том эдийн засаг, худалдаа харилцааны нэг хэсэг болохыг зорьж байна" хэмээгээд хоёр улсын иргэд визгүй зорчдог болсноор аялал жуулчлал, бизнесийн аялал жуулчлал хөгжих таатай нөхцөл бүрдсэнийг онцоллоо.
 
Л.Нандиа


 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   ЭДИЙН ЗАСГИЙН ФОРУМААР ТӨРИЙН ГУРВАН ИНСТИТУЦИ САНАЛАА НЭГТГЭЖ, САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛНА
2018-05-19  
  

   Б.БАТБАЯР: УЛС ОРНЫХОО ЭДИЙН ЗАСАГТ ДЭМЖЛЭГ БОЛОХ ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРҮҮДЭЭ БҮРЭН ХАНГАЖ ЯВАА
2018-05-18  
  

   С.Амарсайхан : Иргэдтэйгээ хамтран хотынхоо өмнө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж ажиллахыг зорино
2018-05-17  
  

   Д.ЦОГТБААТАР: ЭРЧИМ ХҮЧ, ДЭД БҮТЦИЙН САЛБАРТ ОРОСЫН БИЗНЕС ЭРХЛЭГЧ, ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ УРЬЖ БАЙНА
2018-05-17  
  

   “ЭРДЭНЭ ЗАМ” КОМПАНИЙГ Г.ӨЛЗИЙДҮҮРЭН ГЭГЧ ЗАЛИЛЖ, ӨӨРИЙНХӨӨ НЭР ДЭЭР АВСАН УУ
2018-05-15  
  

   “ТАТВАР БИДНИЙ АМЬДРАЛД” УРАЛДААНЫ ДҮН ГАРЧЭЭ
2018-05-12  
  

   Ж.Алтангэрэл: Үүнийг шийдвэл энэ олон гомдоод байгаа хүмүүсийн гомдлыг тайлах юм
2018-05-07  
  

   Ё.ОТГОНБАЯР: Н2В ВИЗА ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД МОНГОЛЫН НЭГ Ч КОМПАНИ АНУ-ЫН КОМПАНИТАЙ ГЭРЭЭ ХИЙГЭЭГҮЙ БАЙНА
2018-05-07  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
Д.Эрдэнэбат: Эрх баригчид улс орны хувь заяаг үүрч яваагаа мартсан

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.

2018-05-21 16:35:57 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот