ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ЕРӨНХИЙЛӨГЧ СУУЛТ ЗАРЛАСАН ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫНХАНТАЙ УУЛЗАВ

ЕРӨНХИЙЛӨГЧ СУУЛТ ЗАРЛАСАН ЭРҮҮЛ МЭНД, БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЛБАРЫНХАНТАЙ УУЛЗАВ
Ерөнхийлөгч | 2018-05-17 10:30:23 | УНШИСАН: 341 | khaliunaa

Ерөнхийлөгч Х.Баттулга төв талбайд суулт зарласан эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарынхныг хүлээн авч уулзав.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо, Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбарын ажиллагсдын эрхийг хамгаалах түр хороо, Багшийн цалинг нэмэгдүүлэх түр хороо, Шинжлэх ухааны байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн холбоо зэрэг салбарын төлөөллүүд цалин нэмэхийг шаардаж төв талбайд суулт зарлаад дөрөв хонож байна. Тэдний төлөөлөлтэй өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзаж, өөрт нь ирүүлсэн “Санал хүргүүлэх тухай”, “Зарлиг гаргаж өгөхийг хүсэх тухай” гэсэн хоёр асуудлынх нь хүрээнд ярилцав.

“Зарлиг гаргаж өгөхийг хүсэх тухай” тэдний саналд цалин хөлсний үнэлэмж доройтсоноос иргэдийн амьжиргаанд нөлөөлж төрийн зарим албан хаагч хөдөлмөртөө тохирохгүй цалин авч, хөдөлмөрийн мөлжлөгт өртөж, ажилтай ядуусын эгнээ тэлж хөдөлмөрлөх эрх ашиг ноцтойгоор зөрчигдөх болсон талаар тусгагдсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас Хөдөлмөрийн мөлжлөг, албадан хөдөлмөрийн аливаа хандлагыг таслан зогсоох тухай зарлиг гаргаж өгөхийг хүсч байгаа юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний саналыг хүлээн авч байгаагаа хэлж, юун түрүүнд дээрх төслийг олон талын байр суурь, санаа бодлыг тусган, мэргэжлийн түвшинд хэлэлцүүлэх хэрэгтэй гэсэн юм. Улмаар ойрын хугацаанд салбарынхан өргөн хүрээний хэлэлцүүлэг хийхээр санал нэгдэв.

Мөн “Ажил хаялтаас өмнөх суулт” зарлаж байгаа эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарынхныг төлөөлж ирсэн эмч, сувилагч, багш нар Монгол Улсад цалин хөлсний бодлого алдагдаж, төрийн албан хаагчдын цалингийн сүлжээ, жишиг, итгэлцүүрийг дур мэдэн шүүх зэрэг байгууллагаас өөрсдөө тогтоон олон арав дахин их цалин авч байхад ялангуяа эрүүл мэнд, боловсрол, төрийн үйлчилгээний салбарын цалин хөлс доод түвшинд үлдсэн талаар дэлгэрэнгүй ярилаа.

Мөн үнийн өсөлт, амьжиргааны түвшний өөрчлөлт болон хувийн хэвшлийн салбарын цалин хөлс таваас доошгүй хувь өсөхөд түүнтэй уялдуулан төрийн албаны цалин хөлсийг нэмэгдүүлж байхаар Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлд хуульчилсан байсаар атал сүүлийн дөрвөн жилд цалин хөлсийг огт нэмэгдүүлээгүй тул энэ удаад цалин нэмтэл төв талбайд суултаа үргэлжлүүлнэ гэсэн юм. Харин цаашид хуулийн хүрээнд цалингийн итгэлцлүүрийг сайжруулж, дээд доод хязгаарыг тогтоох хуулийн өөрчлөлт оруулах асуудалд түлхүү анхаарлаа хандуулна гэлээ.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Ерөнхийлөгч Төрийн албаны зөвлөлийн даргыг ажлаас нь чөлөөлөхийг хүслээ
2018-08-17  
  

   ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГАД ХАРИУЦЛАГА ТООЦОХ АЛБАН БИЧИГ ХҮРГҮҮЛЭВ
2018-08-17  
  

   ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА КОНРАД АДЕНАУЭР САНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2018-08-16  
  

   КИХАРА МАСАТОМОГ “НАЙРАМДАЛ” МЕДАЛИАР ШАГНАВ
2018-08-01  
  

   ЯПОНЫ ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН ЯСҮХИСА ШИОЗАКИ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД БАРААЛХАВ
2018-07-31  
  

   ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА АНУ-ЫН ГУРАВДАГЧ ХӨРШИЙН ХУДАЛДААНЫ ХУУЛИЙГ БҮРЭН ДЭМЖИЖ БАЙНА
2018-07-31  
  

   ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2018-07-27  
  

   ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРХОН СУМЫГ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАВ
2018-07-27  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зура