ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙГ БНХАУ-ЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ

ГЭР ХОРООЛЛЫН ДАХИН ТӨЛӨВЛӨЛТИЙГ БНХАУ-ЫН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ҮРГЭЛЖЛҮҮЛНЭ
УИХ | 2018-05-17 10:23:15 | УНШИСАН: 277 | khaliunaa

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Засгийн газраас 4 дүгээр сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн уг төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Л.Элдэв-Очир танилцуулга хийлээ. Татварын шинэчлэлийг хөгжүүлэх, бизнесийн орчныг сайжруулах, иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн эрсдэл даах чадварыг бэхжүүлэх, уул уурхай, дэд бүтцийн томоохон төслүүдийг эрчимжүүлэх, бодит салбарын өсөлтийг дэмжих тэргүүтэй төсөл дэх зорилтот арга хэмжээг авч хэрэгжүүлснээр эдийн засаг, нийгмийн хөгжилд тодорхой дэвшил гарна хэмээн тооцсон байна. Тухайлбал, эдийн засгийн бодит өсөлт 8 хувь, инфляцын түвшин 8 хувиас ихгүй, төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлын ДНБ-д эзлэх хувь 6.1, Засгийн газрын өнөөгийн үнэ цэнээр илэрхийлэгдсэн өрийн түвшин 2019 онд 55.3 хувь, ажилгүйдлийн түвшин 7.5 хувиас хэтрүүлэхгүй байх нөхцөл бүрдэнэ гэв. Эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсөлд нийт 20 зорилт, 123 арга хэмжээний хүрээнд 8.6 их наяд төгрөгийг улсын төсөв, гадаад, хувийн хөрөнгө оруулалт болон бусад эх үүсвэрээр санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн бусад байнгын хороодоос тогтоолын төсөлд тусгахаар ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналуудыг нэмж тусгасныг дурьдлаа.
Байнгын хороодоос жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, цөлжилттэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, багш, эмч нарын цалин хөлсний менежментийг сайжруулах, Улсын бүртгэлийн үйлчилгээний цогцолбор төв байгуулахад мөнгө төсөвлөх, олон нийтийн цагдаагийн цалин, урамшууллыг нэмэх, инновацийн салбарт олон улсын жишигт нийцсэн лаборатори бий болгох зэрэг санал ирүүлсэн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавив.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан байнгын хорооноос ирүүлсэн бүх саналыг хүлээж авах, хэрэгжүүлэх санхүүгийн боломж байгаа эсэхийг тодруулав. Мөн тэрбээр ирэх онд өмч хувьчлалын асуудлыг хэрхэн зохион байгуулах талаар тогтоолын төсөлд тусгаагүй байгааг дурьдлаа.

Тогтоолын төсөл эдийн засгийн тогтвортой байдлыг баталгаажуулах, өсөлтийг дэмжих зорилготой бодлогын арга хэмжээ гэдгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дурьдлаа. Тэрбээр, “Байнгын хороон дээр урсгал зардлыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах зэрэг жилийн төсөв батлахад яригддаг олон асуудлыг хөндөж байна. Тиймээс бид эхний ээлжинд бодлогын асуудлаа голлон хэлэлцэх хэрэгтэй” гэлээ.
Засгийн газраас өмч хувьчлалын талаар баримтлах бодлогоо тодорхойлсон бөгөөд хэсэг бүлэг этгээдэд давуу эрх олгох бус бүх хүн тэгш эрхтэй оролцох боложмийг бүрдүүлэхээр төлөвлөж байгааг ажлын хэсгээс хариуллаа. Мөн Засгийн газар ойрын хугацаанд өмчлөх обьектуудын жагсаалтыг гаргаж, УИХ-д танилцуулах аж.

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд ирэх онд хэдэн төгрөг зарцуулахаар төлөвлөснийг Ж.Ганбаатар гишүүн асуулаа. Ирэх онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлд 110 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн гэв. Мөн үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан, Зээлийн батлан даалтын сан зэрэг энэ салбарт чиглэсэн хөрөнгө оруулалтын олон урсгал бий. Эдгээр байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаа болон бусад тулгамдсан асуудлыг цэгцлэх зайлшгүй шаардлагатай” хэмээв.

Ипотекийн зээлийг хэрхэн үргэлжлүүлэх талаар М.Оюунчимэг гишүүн тодруулсан. Мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн санхүүжилтийн асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг ч асуув. 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг БНХАУ-аас авах хоёр тэрбум юанийн буцалтгүй тусламжийн хүрээнд үргэлжлүүлэхээр БХБЯ, НЗДТ ажиллаж байгаа аж. Ипотекийн зээлийг хэрэгжүүлэхэд санхүүгийн хүндрэл тулгарч буйг Сангийн сайд хэлсэн. Мөн ипотекийн зээлийг 2019 онд хэрхэн хэрэгжүүлэх талаар ирэх жилийн төсвийг хэлэлцэх үед дэлгэрэнгүй танилцуулна гэлээ.

Ийнхүү УИХ-ын гишүүд болон бусад байнгын хорооноос ирсэн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах болов.

Ч.Ариунболд

 



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын компани Туул голоос алт олборлож байна
2018-08-17  
  

   УИХ-ЫН ГИШҮҮН АСАН Д.ГАНТУЛГЫН ШҮҮХ ХУРАЛ ДОЛОО ХОНОГООР ХОЙШИЛЛОО
2018-08-17  
  

   УИХ-ЫН ГИШҮҮН З.НАРАНТУЯА КОНРАД-АДЕНАУЭР САНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2018-08-17  
  

   Өнөөдөр ард Д.Гантулгыг хаалттай шүүнэ
2018-08-17  
  

   БНСУ-ЫН ҮНДЭСНИЙ АССАМБЛЕЙН ГИШҮҮДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2018-08-16  
  

   БНАЛАУ-ЫН ДОТООД ХЭРГИЙН САЙД ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2018-08-16  
  

   НӨХӨН СОНГУУЛИЙН МАРАФОН
2018-08-16  
  

   ТӨРИЙН ТОГТОЛЦООГ ШУДАРГА БОЛГОНО ГЭДЭГ Ч НААШТАЙ ӨӨРЧЛӨЛТ АЛГА
2018-08-15  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот