ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Таны сүнс сэрж буйн ДОХИО

Таны сүнс сэрж буйн ДОХИО
Шашин | 2018-05-16 18:10:45 | УНШИСАН: 466 | admin

Дэлхий алтан эрин болон зурхайн тооллоор Хумхын ордонд шилжин орсноор цоо шинэ цикль эхлээд байна. Урьд өмнө нь сүнслэг ертөнцийг төдийлөн сонирхдоггүй байсан олон хүн энэ зүйлд анхаарлаа хандуулдаг боллоо. Наад зах нь Улаанбаатарт маш олон йогийн төвүүд нээгдэж, энергийн талаар ярих хүний тоо ч олширсоор байна. Сүнслэг буюу spirituality гэдэг ойлголт маань бид хаанаас ирсэн, үхсэний дараа юу болох вэ, энэ амьдралын зорилго юу юм бэ гэх мэт энгийн асуултуудаас үүдэлтэй байдаг. Энэ асуултуудыг асуугаад, хариултыг нь хайж эхэлсэн, сүнслэгийн талаар ойлголтуудыг сонирхож эхэлсэн бол таны сүнс сэрж байгаа хэрэг юм. Ингээд сүнс сэрж, ухамсар дээшлэх үед хамгийн түгээмэл тохиолддог шинж тэмдгүүдийг та бүхэнд хүргэе.

1. Сэтгэл хөдлөл ихсэхМаш мэдрэг болж, өчүүхэн төдий зүйлд нулимс дуслуулах энүүхэнд болно. Зарим тохиолдолд маш ууртай, түрэмгий зан гаргаж, заримдаа хэт гутралд орох буюу дүүрэн баяр хөөрийг мэдрэнэ. Нэг ёсондоо төрөл бүрийн сэтгэлийн хөдөлгөөнүүд хосолж, тань сэтгэл санаа ердийн үеийнхээс илүү хувьсамтгай, эмзэг, эрс тэс болно гэсэн үг. Энэ үед аль болох одоо цагт төвлөрч, мэдрэмжүүдийг мэдрэх замаар дуусгахыг зөвлөж байна.

2. Байгалд ойр болох

- Хэрэв урд өмнө нь байгалд төдийлөн дуртай биш, нэг их тоодоггүй байсан бол сүнс сэрж, ухамсар дээшилснээр байгалийн сайхныг илүүтэй мэдэрч, талархах сэтгэл төрнө. Өвөлд дургүй байсан бол өвлийн сайхныг мэдэрч эхлэх жишээтэй. Мөн дургүй амьтаддаа дуртай болно. Ялааг алах гэж дайрдаг байсан бол өхөөрддөг болно. Ерөнхийдөө шүүмжлэл багасч аливаа зүйлсийг байгаагаар нь хүлээн авч эхэлнэ.

3. Энергийн түвшин өөрчлөгдөх

- Нэг өдөр бүхнийг хийж амжуулж байхад нөгөө нэг өдөр орноосоо ч өндийж чадахгүй болно. Зарим өдөр энергийн түвшин өндөр, зарим өдөр маш сул болсон байна. Энерги ихтэй өдрүүдэд ажлаа амарч, энерги сул өдрүүдэд амарч авах хэрэгтэй. Эрүүл хооллож, стрессээ багасгахыг хичээгээрэй. Энергийн түвшин яваандаа тогтворжино.

4. Чиний ямар нэг зүйл өөрчлөгдсөн мэт санагдах

- Гадаад төрх өөрчлөгдөхгүй ч дотоодод ямар нэг өөрчлөлт гарсныг мэдэрнэ. Хуучин ойлголт, зуршлууд алга болж, жинхэнэ дотоод мөн чанар илэрнэ.

5. Байнга давтагддаг, нэгэн хэвийн зуршил, үйл явдлыг мэдрэх
- Та олон жилийн туршид хийсээр буй алдаа, дагасаар буй муу зуршлуудаа гэнэт ухаарч эхлэнэ. Жишээ нь буруу хүнийг сонгож, өөрийг чинь дагадаг хүмүүстэй л нөхөрлөж, хийсэн ажлаа дуусгадаггүй гэх мэт хэлээд байвал өчнөөн зүйл байна. Энэ бүх алдаагаа ухаарах нь засрах эхний алхам болдог.

6. Харшил, дурши

- Та энергийн хувьд маш мэдрэмтгий болсноор таны бие зарим нэг хоолонд харшил өгөх буюу зарим нэг зүйлийг гэнэт идмээр санагддаг болно. Хэрэв ийм зүйл болоод байгаа бол харшил өгөөд буй хоолнуудыг бүр эсвэл тодорхой хугацаагаар идэхээ болих хэрэгтэй. Гол нь өөрийн бие махбод, мэдрэмжиндээ итгээрэй.

7. Өөрийгөө олох, хүрээлэл, зан төлөв, ажил мэргэжлээ солих эрмэлзлэл
- Та өөрийгөө хэн болох талаар мэдэхийг хүсч, одоогийн амьдрал тань өөрийн сонголтоор явахгүй байгааг мэдэрнэ. Сүнс сэрж, ухамсар дээшилснээр сонголтыг илүү ухамсартайгаар хийж өөрийн жинхэнэ мөн чанартай холбогдох боломжтой болно.

8. Давхцал олшрох

- Танд хэрэгтэй хүн, нөхцөл байдал яг хэрэгтэй үед чинь гарч ирдэг болно. Асуултын хариу ямар нэг шинж тэмдэг, мессэжээр илрэнэ. Давхцал бол зөв замаар явж буйг илтгэх бөгөөд та энэ бүх хайхамшгийг мэдэрч байна гэсэн үг юм. Хэдий чинээ ухаарч, анхаарна давхцал төдий чинээ нэмэгдэнэ. Иймээс давхцал бүрийг талархалтайгаар хүлээн авч байгаарай.

9. Хүсэл хурдан биелэх

- Сүнс сэрж эхэлснээр таны хэлбэлзлийн түвшин буюу энерги дээшлэнэ. Иймээс урьд өмнө нь танд саад болдог байсан зүйлс саад болохоо байж хүсэл хурдан биелдэг болно. Иймээс бодлоо сайтар хянаж, илүү дээр зүйл хүсэх хэрэгтэй. Гол нь муу бодол бас хурдан биелдэг болдгийг анхаараарай.

10. Сонирхол, хобби өөрчлөгдөх

- Та өөрчлөгдөж байгаа учраас өмнө нь хийж байсан зүйлсээ хийхээ больж цагийг өөрөөр өнгөрөөдөг болно.

Өөрчлөлт заримдаа төдийлөн таатай байдаггүй. Өсөлт, өөрчлөлт бол хүний амьдралын нэг хэсэг гэдгийг хүлээн зөвшөөрч, аливаа зүйлийг аль болох байгаагаар нь хүлээн авч, өнгөрөөхийг хичээгээрэй. Ямар нэг зүйл таалагдахгүй байвал яг юу болохгүй байгааг олж тогтоогоод хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Үүр цайхын өмнө тас харанхуй болдог гэдэг дээ.

 


 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭД, МАЛ АРВИДНА
2018-07-17  
  

   ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ БИЕ ЭРХТЭНИЙ ХҮЧ САЙЖИРНА
2018-07-16  
  

   ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ ЭД МАЛТАЙ БАЯЛАГ ТӨГС БОЛНО
2018-07-15  
  

   ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛБАЛ БИЕ ЭРХТНИЙ, ХҮЧ САЙЖИРНА
2018-07-14  
  

   НОХОЙ ЖИЛТНЭЭ АЛИВАА ҮЙЛИЙГ ХИЙХЭД ЭЕРЭГ САЙН
2018-07-13  
  

   ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ
2018-07-12  
  

   ТЭРГҮҮН ХАМБА Д.ЧОЙЖАМЦ: НААДМЫН НЭЭЛТИЙН ЁСЛОЛ ЭВ НЭГДЛИЙГ БЭЛГЭДСЭН МАШ САЙХАН БОЛЛОО
2018-07-11  
  

   ҮС ШИНЭЭР ҮРГЭЭЛГЭХ БУЮУ ЗАСУУЛАХАД ТОХИРОМЖГҮЙ БӨГӨӨД ХЭРҮҮЛ ТЭМЦЭЛ ИРНЭ
2018-07-11  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот