ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Он гарсанаас хойш импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнүүдээс 33 зөрчил илэрчээ

Он гарсанаас хойш импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнүүдээс 33 зөрчил илэрчээ
Мэргэжлийн хяналтын ерөнхий газар | Хууль, эрхзүй | 2018-05-16 18:03:10 | УНШИСАН: 125 | badralmaa

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2018 он гарснаас хойш импортоор орж ирсэн бүтээгдэхүүнүүд дээр илэрсэн зөрчлийн талаар мэдээлэл хийлээ. Он гарснаас хойш Улаанбаатар хотын 13 гүний гаалийн хяналтын бүсээр нэвтэрсэн /давхардсан тоогоор/3166 аж ахуй нэгжийн 129379,5 тн, 448,961 ширхэг түүний эд, бүтээгдэхүүнд хяналт тавьж, 33 зөрчил илрүүлж, 38 сая төгрөгийн шийтгэл ноогдуулжээ. Үүнд:

“АБТЕМА” дахь гүний гаалийн хяналтын бүс дээр  БНЭУ-аас импотрлосон, Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид хими, бактерлогийн сорьцтой илэрсэн хоёр нэр төрлийн 105,693,342 төгрөгийн эмийг, “Туушин” дахь гүний хяналтын бүсээр Нидерланд улсаас импортлосон 1 төрлийн  хими, бактерлогийн сорьцтой 17,530,000 төгрөгний эмийн зөрчлүүдийг  илрүүлсэн байна.

“Монгол шуудан” дахь гүнийн гаалийн хяналтын бүсээр Энэтхэг улсаас тусгай зөвшөөрөлгүй эм импортлох лицензгүй, Монгол улсад бүртгэлгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй дөрвөн нэрийн 376.000 төгрөгийн эм, Нидерланд улсаас Монгол улсад бүртгэлтгүй 6 нэрийн 14.6 кг биологийн идэвх бүтээгдэхүүн, Итали улсаас импортын лицензгүй, Монгол улсад бүртгэлгүй эм, эмнэлгийн хэрэгсэл, Польш улсаас мөн бүртгэлгүй долоон төрлийн 1.93 кг биологийн идэвхт бүтээгдэхүүнийг импортолжээ.

“Интердисежн” дахь гүнийн гаалийн хяналтын бүсээр БНСУ-аас есөн нэрийн 12.972.300 төгрөгийн эмийг тусгай зөвшөөрөлгүй, эм импортлох лицензгүй, Монгол улсад бүртгэлгүй, бүртгэлийн загвараас зөрүүтэй эм импортолсон зэрэг зөрчлүүд гарчээ.

Бадралмаа Б.-н зураг.

Энэ талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын  эм био бэлдмэлийн улсын ахлах байцаагч С. Баасанцээ хэлэхдээ: “Манай иргэд шуудан илгээмжээр тусгай зөвшөөрөлгүй эм бэлдмэлийг интернэт цахимаар дамжуулан явуулдаг. Энэ нь чанарын баталгаа хангасан нь тодорхойгүй бүтээгдэхүүн байдаг. Монгол шуудан гаалийн бүс дээр илэрсэн эдгээр 4 зөрчил нь ихэвчлэн лицэнзгүй иргэний импортлох бичиг баримтгүй зөрчил байна. Уг нь иргэн эм бэлдмэлийг тээвэрлэхдээ зорчигчийн хувийн хэрэглээнд заавал шаардлагатай үед болон эмчилгээ хагалгаанд яваад ирэхдээ хоёр гурав дахь эмнэлгийн магадлалгаагаар хэрэглэх тохиолдолд тухайн эмийг нэвтрүүлэх зөвшөөрлийг олгодог. Мөн эмнэлгүүд маань гаднаас нарийн мэргэжлийн эмч нарыг оруулж ирдэг. Эдгээр эмч нарын оруулж ирдэг эм бэлдмэл нь чанарын баталгаа хангадаггүй, аюулгүй байдлын зөрчилтэй байдаг. Иймд манай эмнэлгүүд эдгээр асуудал дээр анхаарч хууль дүрмийг баримтлах хэрэгтэй” гэлээ.

Зөрчлөөр илэрсэн 16 нэрийн 136,571,642 төгрөгийн эмийг улсын ахлах байцаагчийн актаар хураан авч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж үүрэг бүхий зөвлөлд шилжүүлэн устгалд оруулж, үнэлэх. Улсын орлого болгох ажлыг хийж гүйцтгэжээ.

Эм бэлдмэлүүдэд гарсан зөрчилөөс гадна хүнсний бүтээгдэхүүнд илэрсэн зөрчилүүдээс дурьдлаа. Үүнд:

Бадралмаа Б.-н зураг.

“Материал Импекс” дэх гүний гаалийн хяналтын бүсээр хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийн горим зөрчсөн, чанар аюулгүй байдлын шаардлага хангахгүй болсон 13 нэр төрлийн, 7,6 тн, 5320 ширхэг 114 сая төгрөгийн дарсанд гаалийн 901 горимоор устгуулсан бол “VIDAN” ХХК-ийн  19,8 тн, 59,4 сая төгрөгийн“И- ЭС ЭМ ПИ” ХХК-ийн 15тн 45 сая төгрөгийн  Польш улсаас импортлосон нийт 218,4 сая төгрөгийн алиманд дээрх зөрчилүүд илэрсэн тул эдгээр бүтээгдэхүүнүүдийг улсын  байцаагчийн дүгнэлт үйлдэж, гаалийн 901 горимоор устгасан байна.

2018 оны 04-р сарын 26-ны өдөр “АБТЕМА” дахь гүний гаалийн хяналтын бүсээр Польш улсаас импортлосон 1 нэрийн 790 кг, 500 хайрцаг, 600 ширхэг, 2 сая төгрөгийн даршилсан байцаа нь 2018 оны 6-р сарын 12-нд үйлдвэрлэсэн гэсэн огноотой импортлогдсон байсныг буцаажээ.

Бадралмаа Б.-н зураг.

Мөн 672 тээврийн хэрэгсэл бүхий 43760 тн хүнсний улаан буудай импордлогдсоноос дээж авч, шинжилгээнд хамруулахад гадаад хорио цээртэй хортон шавж, хог ургамалын үр, өвчин илрээгүй байна.

Бадралмаа Б.-н зураг.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Он гарсанаас хойш импортоор орж ирж байгаа бүтээгдэхүүнүүдээс 33 зөрчил илэрчээ
2018-05-16  
  

   Н.Арвинтариа: Эрх мэдлийн тэнцвэргүй байдлыг өөгшүүлдэг нийгмийн хандлагыг өөрчлөх цаг болсон
2018-05-16  
  

   Б.Мөнхжаргал: Амь нас, эрүүл мэнд, албан тушаалаа золиослон илчилдэг учраас энгийн шүүмжлэгчээс шүгэл үлээгч ялгаатай
2018-05-14  
  

   ЭРХ МЭДЭЛТНҮҮД ЖИРИЙН ИРГЭНИЙГ “ЗОЛИГ”-Т ГАРГАХ ГЭЖ ОРОЛДОВ
2018-05-10  
  

   С.БАЯР, Ч.САЙХАНБИЛЭГ НАРЫГ СУЛЛАХ ШИЙДВЭР ГАРЧЭЭ
2018-05-10  
  

   Ч.Сайханбилэгийн шүүх хурал эхэллээ
2018-05-10  
  

   Сэтгүүлчдийг тагнасан асуудлаар хуулийн байгууллага хариу ирүүллээ
2018-05-09  
  

   Монгол Улсад жилд дундажаар 17 мянга гаруй хүн нас барж байгаагийн 62 хувь нь эрэгтэйчүүд
2018-05-09  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
Д.Эрдэнэбат: Эрх баригчид улс орны хувь заяаг үүрч яваагаа мартсан

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.

2018-05-21 16:35:57 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот