ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Судлаач Д.Ганхуяг: Тэд хуучин шигээ төрд салаавч өгөхөөр завдав...

Судлаач Д.Ганхуяг: Тэд хуучин шигээ төрд салаавч өгөхөөр завдав...
Улстөрч | 2018-05-16 16:21:11 | УНШИСАН: 676 | admin

С.Баярыг суллажээ. Ч.Сайханбилэгийг ч бас. Гэхдээ гадаадад гарах эрхийг нь хаасан гэж тайлбарлаж байна. Монгол улс шорон уу ?

Өнгөрсөн 4 дүгээр сарын 5-ны хаврын чуулганы нээлт дээр хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч УИХ-д хатуу сануулга өгөөд байсан юм. Тэрээр 18200 иргэнтэй уулзахад, 1225 иргэн санал, хүсэлт, шаардлагаа биечлэн хэлж, 1650 иргэн бичгээр 1875 өргөдөл болон санал, хүсэлтээ ирүүллээ.

Ард иргэдийнхээ илэрхийлж байгаа санал, шаардлагуудыг бүлэглэж үзвэл: … “УИХ, Засгийн газар, төрийн эрх бүхий байгууллагуудын үйл ажиллагаа, албан тушаалтнуудын буруутай шийдвэр, төрийн албан хаагчдын ёс зүй, шударга ёсыг сахиулах, хуулийн засаглалыг хэрэгжүүлэх, Үндсэн хуулийг сайжруулах асуудлаар 487 санал гомдол, шүүмжлэл ирүүлжээ…

…Оффшор дансанд хөрөнгөө нуусан улстөрчдийн асуудлыг шийдвэрлэх тал дээр АТГ зэрэг хууль хяналтын байгууллага туйлын идэвх санаачилгагүй, хашин хандаж байгааг олон нийт бүгдээр харж мэдэж буй. АТГ-ын удирдлага солигдсон сүүлийн хоёр жилд Монгол Улс авлигын индексээрээ даруй 31 байраар ухарчээ. Нэг ч дорвитой хэрэг шийдвэрлэгдсэнгүй. Ажил хариуцсан хүн үүрэг хариуцлагаа биелүүлэхгүй байгаа нөхцөлд өөрчлөх, солих ёстой байх. Би ойрын үед АТГ-ын удирдлагыг яаралтай солих асуудлаар УИХ-ын даргад хандана. Та бүхэн хэлэлцэн шийдвэрлэхээс өөр арга байхгүй гэдгийг давхар сануулъя.

Ажлаа хийж чадахгүй байгаа, авлигатай тэмцэх үүргээ биелүүлэхгүй байгаа албан тушаалтнуудаа яаралтай сольж, төрийн хэвийн үйл ажиллагааг хангаач гэж олон түмэн Та бүхнээс шаардаж байна. АТГ-ын удирдлагыг нэр дэвшүүлэх эрх нь надад байгаа ч томилох эрх нь УИХ-ын гишүүн та бүхэнд байгаа. Миний бие хуулийн дагуу томилдог албан тушаалтнуудаа авилга, албан тушаалын хэрэгт холбогдсон нь нотлогдвол үг дуугүй ажлаас чөлөөлж хариуцлага тооцно. УИХ, Засгийн газар ч гэсэн томилж чадсан бол, хариуцлага тооцож чаддаг байхгүй бол төрд итгэх, шударга ёсонд найдах иргэдийн итгэл улам бүр алдарсаар байна…” гэж онцлон хэлжээ.

Энэ дагуу Ерөнхийлөгч 2018 оны 5 дугаар сарын 03-нд АТГ-ын даргыг солих тухай албан бичиг УИХ-д илгээжээ. Гэтэл маргааш нь уг асуудлыг хэлэлцэх ёстой байнгын хороо дэгийн хууль зөрчин уг асуудлыг хэлэлцэхгүй болгов. Хэрэв хэлэлцсэн бол Авилгын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5-д зааснаар: “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нөхөн томилогдвол түүний бүрэн эрх нь томилогдсон өдрөөс эхлэн энэ хуулийн 21.1-д заасан бүрэн эрхийн хугацаа дуустал үргэлжилнэ” гэсэн үндэслэлээр чөлөөлөгдөх байв.

Учир нь АТГ-ын өмнөх дарга Н.Ганболдын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг 2016 оны 4 дүгээр сарын 14-нд УИХ хүлээн авч чөлөөлснөөр Х.Энхжаргалыг нөхөн томилсон юм. Уг нь Н.Ганболдын чөлөөлөгдөх хугацаа Авилгын эсрэг хуулийн 21.1-д зааснаар “Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилно” гэсний дагуу 2017 оны 11 сарын 18-нд дуусах байсан бөгөөд хугацаанаас нь өмнө чөлөөлснөөр Х.Энхжаргалыг нөхөн томилсон юм л даа. Тиймээс Х.Энхжаргал “эрүүл мэндийн шалтаг заан чөлөөлөгдсөн” Н.Ганболдын нөхөөс юм л даа ! Харин Н.Ганболд “хөнгөн ажлын актаараа” ТЕГ-ын цэргийн тагнуулын газрын дарга болсныг харвал манай тагнуулынхны ажил их л “хөнгөн” бололтой юм.

Харин АТГ-ын даргын асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэхгүй байх талаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нар идэвхийлэн зүтгэжээ. Ийм ажиллагаа УИХ-д өмнө нь нэг удаа болсон бөгөөд УИХ-ын гишүүн Г.Уянгын тавьсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг огцруулах тухай асуудлыг яг ийм “сценариар” хэлэлцэхгүй болгож байсан түүхтэй. Гайхалтай нь С.Баярцогтын дансанд оруулсан мөнгийг Б.Дэлгэрсайхан хийсэн тухай яриа үүнтэй зэрэгцэн нэг дэгдээд намжив. Тэр энэ авилгын хэрэгт сэжиглэгчидтэй ямар нэг сэжмээр холбоотой нь дамжиггүй мэт.

Үүнээс ч илүү гайхалтай нь Ерөнхийлөгчийн АТГ-ын даргыг солих бичиг зохих газраа очихтой зэрэгцэн ИБУИНВУ-д суугаа элчин сайдаас татагдах асуудал нь яригдаж байгаа С.Баяр АТГ-ын даргатай уулзахаар очсон байна. С.Баяр Х.Энхжаргал нар хоёр цаг гаран тухлаж, хоол зөөлгөж идэнгээ “буу халан” дотносчээ. Ихээхэн дотно болсны нотолгоо нь Х.Энхжаргал С.Баярыг баривчлахын урд орой гэрт нь очиж, “баривчлах шийдвэрийг” урьдчилан танилцуулж С.Баярыг хэрхэн баривчилбал зохилтой талаар “зөвлөгөө авсан” байна. Магадгүй АТГ-аас Н.Ганболдыг эрүүл мэндийн шалтгаанаар “зайлуулсан” хүн хэн болохыг С.Баяр түүнд ойлгуулсан бололтой.

Одоо улстөрийн хүрээнд яригдаж байгаагаар Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Ерөнхийлөгчөөс эргүүлэн татахаа мэдэгдсэн элчин сайд С.Баяр, М.Энхсайхан нар Европт уулзсан бөгөөд энэ уулзалтын дараагаас хоёр элчин “чөлөөлөгдөхгүй” гэж эрс шийдсэн байх юм. Харин Х.Энхжаргалыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санал болгосноор наадмын өмнөхөн буюу 2016 оны 7 дугаар сарын 8-нд томилсон нь шинэ УИХ-ын анхны томилгоонуудын нэг байсан юм. Манай наадмын өмнөх томилгоо бүр заавал нэг заль луйвар орсон байдгийг монголчууд бүгдээрээ мэднэ.

С.Баярыг баривчилсан шалтгаан нь “ердөө” АНУ-д эзэмшиж байгаа 7 байрны асуудал бөгөөд тэр яаж ч хичээгээд үүнийгээ тайлбарлаж чадахгүй байгаа юм. АТГ-ын өмнөх дарга Н.Ганболд чөлөөлөгдөхдөө УИХ-ын гишүүн Г.Уянгын “АТГ-т Ерөнхий сайд асан С.Баярын гадаад дахь үл хөдлөх хөрөнгийн талаарх маш тодорхой баримт өгсөн, яагаад тэр асуудлыг гэмт хэрэг биш гэж үзэв ?” гэсэн асуултад: “С.Баярын асуудлыг АТГ шалгасан. Маш тодорхой баримттай юм билээ, зохих журмын дагуу шалгаад прокурорт шилжүүлсэн. Прокуророос хэрэг биш гэж хариу өгсөн. Тодорхой нөхцөл байдал үүсвэл дахин сэргээж хэрэг үүсгэх боломжтой” гэж хариулж байсан юм. Тухайн үед УИХ-ын дарга байсан З.Энхболд санал хураалтын дараа “АТГ-ын дарга Н.Ганболд энэ байгууллагын даргаар 4 жил гаруйн хугацаанд муугүй ажилласан. Энэ байгууллага байгуулагдсанаас хойш Монгол Улсын авлигын индекс буурсан. Энэ индексийг бид өөрсдөө гаргадаггүй. Хөндлөнгийн байгууллага судалж, гаргадаг. Тийм учраас аль нэгэн намын байр суурь биш гэдгийг ойлгоё. Н.Ганболд даргын цаашдын ажил, амьдралд нь амжилт хүсье” гэж байсан. Харин түүний оронд очсон өөрийгөө “хатуу” гэж алдаршуулсан Х.Энхжаргалын үед авилгын индексийг 31 байраар өгсүүлж огцрох болзлоо хангачихаад байсан билээ.

Гэтэл огцруулах асуудал эхэлмэгц урьдчилан “тохиролцсоны үндсэн дээр” АТГ-аас С.Баярыг баривчилсан бөгөөд чухам юуны учир гэдгээ тун бүрхэг тайлбарласнаас “Оюутолгойн гэрээ” байгуулсны улмаас эдүгээ баривчлагдаад буй “Жаст”-ын Ш.Батхүүгийн “Эрдэнэт”-ийг барьцаанд тавьсан асуудалтай холбоотой гэж олон нийт таамаглан төөрөлдөж байна. Энэ бүхэн С.Баярын баривчилгаа ямар нэгэн тодорхой тохиролцсон жүжиг байсан юм биш биз ? гэх таамаг төрүүлж байна. Наад зах нь Х.Энхжаргал л С.Баярыг барилаа, тэр ажиллаж байна гэсэн марзан магтаалын цаад утга учир ийм байсныг одооноос хүмүүс ойлгох болно.

Бүр ичгүүртэй нь Монгол дахь ОУ-ын “Транспэрэнси интернейшнл” байгууллага өөрсдийн гаргасан авилгын индексээ үгүйсгэж авилгатай тэмцсэн Монголын Ерөнхийлөгчийг шүүмжилж шившгээ хутгав. Авилгын индексээр баримжаа авч ажлынхаа сайн муу мэддэг гэж монголчууд ойлгож байтал “Транспэрэнси интернейшнл”: “авилгын индекс хамаагүй” гэж дүгнэв. Хэрэв тийм байсан юм бол авилгын индекс жил болгон гаргаж, гадаад дотоодын асар их мөнгө үрж үхснээ хийнэ…

ОУ-ын байгууллагуудын ийм хоёр нүүрийг үзэж залхсан Монголчууд одоо тэр байгууллагыг авилгачийг хөгжүүлдэг газар гэж шоолж байна. Тэр гаднын авгай долоон уулын цаагуур далд орвол таарна, дотоодын авилгачдаа яая гэж байхад тэр юү ч билээ ! ОУ-ын байгууллагууд Монголын дотоод асуудалд ичгүүргүй оролцдог, тэгэхдээ бүр өөрсдийн өнөө их тунхагладаг зарчмаа уландаа гишгиж оролцдог нь бүр ил цагаандаа гарсны нэг нотолгоо бол энэ мөн.
Сонирхолтой нь С.Баяртай хамт Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг ч батлан даалтаар суллахаар завдсан бөгөөд түүний хэрэг бол харин Оюутолгойтой шууд холбоотой буюу “Дубайн гэрээ” байгуулсантай холбоотой байсан юм. Түүнтэй хамт “Эрдэнэс Монгол” ХХК-ын дарга байсан Б.Бямбасайхан, Татварын газрын дарга байсан Б.Ариунсан нар баривчлагдсан. Гэтэл С.Баярыг гаргахдаа Ч.Сайханбилэгийг хамт чөлөөлөхөөр оролдож буй нь ямар нэг байдлаар С.Баярын хэргийг “Оюу толгой”-н гэрээтэй холбож, тус төслөөр хаацайлж мултлах оролдлого шиг харагдаад байна.

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг баривчилснаар Оюу толгойн гэрээ цуцлагдана, Хятадын компани орж ирнэ гэх мэт гэнэн “айлгах сүрдүүлэх” пиар кампани сүүлийн сарын турш үргэлжилсэн билээ. Энэ дуулиант жүжгийн туслах дүрд ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар идэвхийлэн тоглож, “Энэ нөхөр ямар ч хэрэггүй байж “Рио”-гийнхонтой уулзаж далдаганаад байдаг боллоо” гэх онигоонд ч орсон удаатай.

Ямар боловч С.Баяр – М.Энхболд – Ц.Элбэгдорж – Ч.Сайханбилэг – М.Энхсайхан – Х.Энхжаргал – Б.Дэлгэрцогт – Г.Занданшатар гэсэн гол ба туслах дүр, найруулагч бүхий нэг жүжиг үргэлжилнэ, яаж дуусахыг хараад л суугаад байх уу ?! Хэрэв С.Баяр өөрийгөө баривчлуулах жүжиг дэглээд түүндээ итгээд дүрдээ тоглож байсан бол одоо байдал их өөр болох нь тодорхой.

С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллах шүүгчийн шийдвэрт прокурор эсэргүүцэл бичиж давж заалдсан ба харин дараагийн шатны шүүх тэднийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргасан нь С.Баяр, Ч.Сайханбилэг нарт тун ч эвгүй сануулга боллоо доо !!!

Өмнө нь дуртай үедээ нулимж байсан төр одоо өөр болсон !!! Монголын төр аль юм болгон авилгачдын гарын салаанд хавчуулагдах вэ ?!
Харин одоо Х.Энхжаргал зайлаад өгөх цаг болсон гэж би бодож байна. Би хэдийгээр хуульч биш ч гэсэн энэ заваан явдал ихээхэн ноцтой гэмт хэргийн ангилалд гарцаагүй багтана гэж бүрэн итгэлтэй хэлж чадна…

Судлаач Х.Д.Ганхуяг.

2018 оны 05 дугаар сарын 10.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Ц.ЭЛБЭГДОРЖ: ПОЛЬШИЙН СЕЙМИЙН ДАРГЫН УРИЛГААР ПОЛЬШ УЛСЫН 100 ЖИЛИЙН ОЙН БАЯРТ ОРОЛЦЖЭЭ
2018-11-17  
  

   З.ЭНХБОЛД ЖДҮХС-ГААС БЭР, ТУСЛАХУУДЫНХАА НЭРЭЭР МӨНГӨ АВЧ БАЙСАН БАРИМТЫГ ДЭЛГЭЖ БАЙНА
2018-11-16  
  

   ОДОО Л БИД ЁРООЛ РУУГАА ДӨХӨЖ ЯВНА - Нийтлэл нэвтрүүлэг
2018-11-16  
  

   Б.НАРАНХҮҮ: ДҮҮГИЙНХЭЭ ЗЭЭЛИЙГ БИ ТӨЛЧИХНӨ ТА НАР ТАЙВАН БАЙ
2018-11-15  
  

   М.ЭНХБОЛД: ХҮРЭЛСҮХ ДАРГА БОЛООД ДАНАЛЗАХ ШААРДЛАГА БАЙХГҮЙ
2018-11-13  
  

   С.ЭРДЭНЭ АН-ЫГ ЭМХЛЭХ ҮҮ, ХАГЛАХ УУ?
2018-11-12  
  

   Ц.ЭЛБЭГДОРЖ: ЦАХИМ ХУУДСААР ДАМЖУУЛАН ЦАГ ҮЕИЙН ЗАРИМ АСУУДЛААР ӨӨРИЙН БАЙР СУУРИА ХУВААЦЛАА.
2018-11-09  
  

   ГҮТГЭЛЭГ ТАРААСАН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛҮҮДИЙГ ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛАХААР ӨГЧЭЭ
2018-10-29  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
Флойд Мейвейзер: "Хабиб Нурмагомедов би чамтай тулалдмааргүй байна

"Хабиб Нурмагомедов Флойд Мейвейзерг тулаанд дуудсан билээ

2018-11-18 13:42:17 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот