ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
НИЙГМИЙГ ТАМХИНААС ГАРГАХ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ

НИЙГМИЙГ ТАМХИНААС ГАРГАХ СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨГӨӨ
Нийслэл | 2018-05-16 14:44:45 | УНШИСАН: 370 | postcron

“Тамхины тухай” хуулийг шинэчлээд зургаан жилийг ардаа үдсэн ч зөвхөн цаасан дээр л хэрэгжиж байна. Гудамжинд хаа сайгүй тамхи татах охид, залуус цөөрсөнгүй. Үр хүүхдийнхээ дэргэд тамхины утаа баагиулж, дам хордуулах аавууд олширсоор л... Тэдэнд бусдыг хайрлах сэтгэл дутсандаа биш донтолтоос гарч чадахгүйдээ хэмээн өөрсдийгөө зөвтгөсөөр байна.

ДЭМБ-ын судалгаагаар Монголчууд жилд 3,2 тэрбум ширхэг тамхи татаж, дунджаар 100 тэрбум төгрөг зарцуулж буй нь дэндүү харамсалтай. Дэлхий дээр жил бүр 7 сая хүн тамхины хамааралтайгаар хорвоог орхидог гэдгийг ДЭМБ-аас тогтоожээ. Энэ нь урьдчилан таамаглах боломжтой үхлийн тэргүүлэх шалтгаан бол тамхи гэсэн үг юм.

Нийгмийг тамхинаас аврах шалгарсан аргын нэг бол татварыг нэмэгдүүлэх гэдэгтэй та санал нэгдэх үү? Тамхины үнэ 10 хувиар нэмэгдэхэд хүүхэд, залуусын хэрэглээ 7 хувь, үндэсний хэмжээнд 4 хувиар буурдаг гэдгийг АНУ-д хэрэгжүүлээд нотолчихжээ. Муж бүр тамхины татварыг нэмэгдүүлэхэд хүмүүсийн хэрэглээ буурахын зэрэгцээ үүнийг дагаад төсвийн орлого нэмэгдэж байжээ. Татвараас олсон мөнгөөрөө тамхины эсрэг сурталчилгаа хийж болно шүү дээ. Үүнээс гадна тамхины хэрэглээтэй холбоотой өвчлөлийн тоо буурч, эрүүл мэндийн салбарын зардлыг хэмнэж, эдийн засгийн болоод эрүүл мэндийн ач холбогдолтойг тогтоосон юм. Үнэ нэмэх нь хүүхдүүдийг тамхичин болохоос сэргийлдэг нь үнэн. Гэхдээ дан ганц татвар нэмлээ гээд оновчтой шийдэл болохгүйг цаг үе харуулж байна. Иймд хэд хэдэн стратегийг нэмж хэрэгжүүлбэл үр дүнгээ өгч болох юм.

Шинэ Зеландын туршлага

Тамхичдын тоог бууруулж чадсан туршлагаар Шинэ Зеланд улс дэлхийд гайхагддаг. Тэд 1981-1996 оны хооронд 15 жилийн дотор тамхины хэрэглээг дөрөвний нэгээр буюу 32-24 хувь болгож бууруулсан юм. Энэ хугацаанд тамхины татварыг нэмэгдүүлсний ачаар улсын төсвийн орлогыг гурав дахин нэмэгдүүлж, Засгийн газрын дэмжлэгтэйгээр 250 гаруй сайн дурын агентлаг, холбоод үйл ажиллагаа явуулж, сурталчилгаа хийж байжээ. Одоо тэд 2025 он гэхэд залуу үеийг тамхинаас бүрэн чөлөөлөх зорилт тавьж байна. Үүний тулд тамхины сурталчилгаанд хориг тавьж, нийлүүлэлтийг багасгахад анхаарч буй юм.

Шотландын тамхины эсрэг стратеги бодит үр дүнгээ өгч байна

Эдинбургийн их сургуулийн судлаачид, Шотландын Үндэсний эрүүл мэндийн төвийн хамтран боловсруулсан төлөвлөгөө таван жилийн хугацаанд эерэг үр дүнгээ өгч, дам тамхидалтад өртсөн хүүхдүүдийн тоо 5 хувиар буурсан тухай BBC агентлагт онцолжээ. Үүнд: 1. Тамхи зардаг супермаркет, жижиг дэлгүүрүүдийг олны нүднээс хол, далд газар байрлуулсан. 2 Тамхи татах зориулалтын цэгүүдийг хангалттай ихээр нэмсэн. 3.Үндэсний эрүүл мэндийн төвд тамхинаас гаргах эмчилгээг нэвтрүүлж эхэлсэн болно.

Австраличууд тамхины эсрэг хуулиа ингэж хэрэгжүүлдэг

Австралид олон нийтийн газар, 17 нас хүрээгүй хүүхэдтэйгээ хамт байгаа үед хувийн автомашиндаа тамхи татахыг хориглодог. Энэ хуулийг хэрэгжүүлэхэд орон нутгийн захиргаанаас томилогдсон хүрээлэн буй орчныг хамгаалагчид анхаарах үүрэгтэй. Мөн цагдаа, мөрдөгч, Эрүүл мэндийн яамнаас томилогдсон байцаагч нар хуулийн хэрэгжилтэд хяналт тавина гэж заасан байдаг. Тэд иргэдийг ажиглаж, хууль зөрчвөл дээд тал нь 2000 доллараар торгоно. Өдрийн торгууль нь 50 доллар бөгөөд давтан үйлдвэл торгууль улам нэмэгдсээр байдаг ажээ. Үүнтэй холбоотой гомдол саналыг тухайн орон нутгийн захиргаа шийдвэрлэдэг гэнэ.

Тамхинаас гаргах эмчилгээг төрөөс дэмжих

Тамхинаас гарахаар шийдсэн хүнд юун түрүүнд дэмжих орчин хэрэгтэй. Тамхинаас гарах гэж оролдож буй хүмүүсийн 90 хувь нь мэргэжлийн хүний тусламж, эмчилгээгүйгээр элдэв янзын баталгаагүй бүтээгдэхүүн туршсан байдаг. Мэдээж амжилтгүй болж, эргээд улам донтож эхэлдэг. Хүмүүсийн 5-7 хувь нь л өөрөө тамхиа хаяж чаддаг гэнэ. Тиймээс никотиныг орлуулах, лазер, бясалгал, сэтгэл заслын эмчилгээ хийдэг мэргэжлийн төвүүдийг төрөөс дэмжих хэрэгтэй. Ийм төвүүд дэлхийн олон оронд бий.

Өмнөд Солонгост “Quitline Service” хэмээх хөтөлбөр хэрэгжсэн нь маш амжилттай болсон юм. Үүнд хувийн зөвлөх, ухуулагч, тамхинаас гаргах эмчилгээ хийдэг олон зуун эмнэлгүүд нэгдэн сайн дурын үйл ажиллагаа явуулсан юм. Тэд тамхинаас гарах хүсэлтэй хүмүүст үнэгүй эм тарааж, мэргэжлийн зөвлөгөө өгчээ.

Тамхичид өөрөө хариуцлага хүлээх систем

Тамхинаас гарах эсэх нь хувь хүнээс, тэдний хүсэл зоригоос шууд хамааралтай юм. Тиймээс тамхи худалдан авч буй хүмүүс эхлээд хариуцлагын гэрээнд гарын үсэг зурдаг тогтолцоог нэвтрүүлбэл зохилтой. Энэхүү гэрээнд “Би тамхины хор нөлөөг бүрэн ойлгож байна. Би гэр бүлийнхээ хоол хүнс, хувцас, боловсролын зардлыг хариуцах чадвартай бөгөөд тамхи худалдан авснаар өрхийн төсөвт нөлөөлөхгүй. Тамхины уршгаар ямар ч өвчин эмгэгтэй болсон ч гомдол гаргахгүй. Засгийн газраас эрүүл мэндийн даатгалаар ямар ч үйлчилгээ авахгүй” хэмээн дурдаж болно. Энэхүү нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн л бол хариуцлагыг өөрөө бүрэн үүрнэ гэсэн үг юм. Энэ стратегийг хэрэгжүүлбэл тамхичдын тоог бууруулах нь лавтай.

Сайн дурынхныг бий болгох

АНУ-ын Алабама мужийн Аубурн хотын оршин суугч Салли Доули нь сүүлийн гурван жилийн турш хогоо хаяхгүй байхыг бусдад уриалж, сайн дурын үйл ажиллагаа явуулж байна. Тэрээр чөлөөт цагаараа шүүр, тосгуур барин гудамжинд гарч, татсан тамхины иш түүж хогийн сав руу хаядаг юм. Сонирхолтой нь, Салли гурван жилийн хугацаанд түүсэн тамхины ишээ тоолж үзэхэд 1 сая хүрч байсан гэнэ.

Салли ганцаараа хог түүлээ гээд тамхины ишээ гудамжинд хаядаг, орчныг бохирдуулдаг асуудлыг шийдвэрлэж чадахгүй боловч хүмүүсийн ухамсарт нөлөөлнө гэдэгт итгэлтэй байгаа ажээ. Ингэснээр ирээдүйд хотоо тамхины ишнээс бүрэн цэвэрлэх боломжтой юм. Манайд энэ мэтчлэн сайн дурын хүмүүсийг бий болгох хэрэгтэй байна.

Эцэст нь дүгнэхэд, тамхинд 4000 гаруй химийн нэгдэл байдгийн дотор никотин хэмээх маш хүчтэй донтуулагч, 43 төрлийн хорт хавдар үүсгэгч бодис агуулагддаг байна. Тийм ч учраас дэлхий нийтээрээ ийнхүү тамхитай тэмцэж буй ажээ. Ер нь, төр засгаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрийг дэмжиж, иргэн бүр өөрийнхөө болон үр хүүхэд, хайртай гэр бүлийнхээ өмнө хариуцлага хүлээж энэ аюултай хорт зуршлаас салах үүрэгтэй. Өөрөө орсон бол гарахыг хичээ. Хүүхдүүдээ бүү тамхичин болго.

Дэлхийн улс орнууд иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө тамхины хэрэглээг багасгахаар мэрийж, зарим нь хатуу хориг тавьж буйг дээр дурдсан билээ. Иймд манай улс ч гэсэн тамхины хуулиндаа “салхи оруулж”, бодит амьдралд хэрэгжүүлэхэд анхаарах цаг болжээ.

Сэтгүүлч Б.Мөнхтуяа

 

 

 



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Суулт зарласан иргэдийг Засаг дарга Х.Болормаа албадан тараах захирамж гаргасан гэв
2018-05-21  
  

   “Унадаг Дугуйтай Улаанбаатар” дугуйн парад байгаль орчинд ээлтэй байхыг уриаллаа
2018-05-21  
  

   “Монголын сошиал медиа хөгжүүлэгчдийн холбоо” байгуулагдлаа
2018-05-21  
  

   “Хангарди” спорт наадам эхэллээ
2018-05-21  
  

   МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 400-500 ШАТАХУУН ТҮГЭЭХ СТАНЦ ХУУРАМЧ ШАТАХУУН ЗАРДАГ
2018-05-21  
  

   Эдийн засгийн форумыг "Хүчээ нэгтгэе" уриан дор зохион байгуулж байна
2018-05-21  
  

   ‘’Улаанбаатар марафон 2018’’-д Баянзүрхчүүд идэвхтэй ороцлоо
2018-05-21  
  

   ТАВДУГААР САРЫН 21-НД БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ
2018-05-21  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
Д.Эрдэнэбат: Эрх баригчид улс орны хувь заяаг үүрч яваагаа мартсан

УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбаттай ярилцлаа.

2018-05-21 16:35:57 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот