ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
АРДЧИЛСАН НАМЫН “МОНГОЛОО СОНСЪЁ” ҮНДЭСНИЙ АЯН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

АРДЧИЛСАН НАМЫН “МОНГОЛОО СОНСЪЁ” ҮНДЭСНИЙ АЯН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Намууд | 2018-05-16 12:36:20 | УНШИСАН: 541 | postcron

Ардчилсан намаас “Монголоо сонсъя” аяныг улс орон даяар зохион байгуулахаар болсон. Аяны хүрээнд 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүрэг, 152 хороонд ажиллаж иргэдийн санал бодлыг сонсох юм байна.

“Монголоо сонсъё” үндэсний аян нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, З.Нарантуяа, Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Хэрэг эрхлэх газрын Дэд дарга Н.Ганибал, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа болон ҮБХ-ны гишүүд, орон нутагт ажиллах менежерүүд, аймгийн Ардчилсан намын дарга нар оролцсон юм. “Монголоо сонсъё” аян нэг сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд ирэх сарын 15-нд өндөрлөнө. Улмаар бүх тайланг нэгтгэж, ҮБХ-ны хурлаар хэлэлцэн дүгнэх юм. Мөн Ардчилсан намын үзэл баримтлалын шинэчилсэн төслийг аяны хүрээнд орон даяар хэлэлцүүлэхээр төлөвлөжээ. Анхан шатны байгууллага, гишүүд, дэмжигчидтэйгээ нягт уялдаа, холбоотой ажиллах, боловсон хүчнийг чадавхжуулах, өнөөгийн эрх баригчдын хийж, хэрэгжүүлсэн ажил, мөрийн хөтөлбөрийн биелэлтийн талаар ард түмний саналыг сонсохоор тус аяныг зохион байгуулж байгаа гэдгээ Ардчилсан намын удирдлагууд нээлтийн үеэр онцолж байлаа.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Энэ бол зөвхөн Ардчилсан намын ажил биш, монголын ард түмнийг хамрах үндэсний хэмжээний аян

-Ардчилсан нам хоёр жилийн хугацаанд намаа шинэчлэх маш их ажилтай байлаа. Энэ хугацаанд хийсэн ажлаа ард түмэнд ойлгуулах, таниулах, амьдралд нь тулгамдаж байгаа гол асуудлыг тодорхойлоход аяны зорилго оршиж байна. Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн дунд зохион байгуулж байгаа ажил биш, монголын ард түмнийг хамрах үндэсний хэмжээний аян. Улстөрийн намууд сонгуулийн үеэр ард түмэнд маш сайхан амлалт өгдөг. Харамсалтай нь бодит байдал дээр амлалт нь огт хэрэгждэггүй. Энэ удаагийн УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа 65-ын бүлэг, түүний Засгийн газар амлалтаа огт биелүүлэхгүй байгаа талаар ард түмэн ярьж байна. Тиймээс бид энэ асуудалд анхаарлаа хандуулж, аяны хүрээнд иргэдээ сонсч, бодит байдалтай газар дээр нь танилцах юм.

Б.Төмөрхуяг: “Монголоо сонсъё” аян энэ сарын 19-нд Дорноговь аймагт эхэлнэ

/Дорноговь аймгийн Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга/

-“Монголоо сонсъё” аян Дорноговь аймагт энэ сарын 19-нд албан ёсоор нээлтээ хийнэ. Манай аймгийн хувьд 14 сум, аймгийн төвийн долоон баг нийт 21 нэгжид төлөвлөсний дагуу арга хэмжээ зохион байгуулж, Ардчилсан намын шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хүргэхээс гадна тэдний санал, хүсэлтийг сонсох юм. Дорноговь аймагт Ардчилсан намаас хийж, хэрэгжүүлсэн ажлын алдаа, оноо, ард түмний амьдралд тулгамдаад байгаа асуудалтай газар дээр нь танилцаж, тэднийг сонсох, хүсэлтийг нь уламжлах зорилгоор тус аяныг зохион байгуулж байна. 

https://www.youtube.com/watch?v=mhGkQpXadMs 



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Хотын намын хорооны даргын "жолоо цулбуур" хэнд очих вэ
2018-09-21  
  

   “Улстөрчийн амлалт, загас хоёр 3 хоногт өмхийрдөг”
2018-09-06  
  

   А.Отгонбаатарын өрөг ба урт дурынхан
2018-08-28  
  

   Эмгэнэл
2018-07-10  
  

   "Эрдэнэт үйлдвэр"ХХК-иас баталгаа гаргаж, Стандарт банкнаас авсан зээлтэй холбоотой ажлын хэсгийн зөвлөмжид хариу хүргүүлжээ
2018-06-15  
  

   Д.АМАРБАЯСГАЛАН “ЭРДЭНЭТ”-ИЙН ХУВЬ ЗАЯАГ ШИЙДНЭ ГЭВ ҮҮ?
2018-06-13  
  

   Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцлээ
2018-06-11  
  

   МАН-ын бүлэг: Төрийн банк, МИАТ-ын хувьчлалыг хэлэлцэж байна
2018-06-04  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот