ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ТӨРИЙН ӨМЧӨӨС АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД ЭД ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИВ

ТӨРИЙН ӨМЧӨӨС АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН ӨМЧИД ЭД ХӨРӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ ТОГТООЛЫН ТӨСЛИЙГ ӨРГӨН БАРИВ
УИХ | 2018-05-15 15:54:24 | УНШИСАН: 492 | khaliunaa
Монгол Улсын Засгийн газраас санаачилсан Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр /2018.05.15/ Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа. 
 
Төрийн өмчид байгаа илүүдэлтэй, ашиглалтгүй хөрөнгийг хэрэгцээ шаардлагатай байгаа орон нутагт шилжүүлэх хөрөнгийн зохицуулалт хийх, Төсвийн тухай хууль, Эрчим хүчний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалт, хяналтыг сайжруулах зорилгоор уг тогтоолын төслийг боловсруулсан байна.
 
Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталж, төрийн өмчийн эд хөрөнгийг орон нутгийн өмчид шилжүүлснээр Дархан-Уул, Баянхонгор, Говь-Алтай, Архангай аймагт цэцэрлэг нэмж байгуулан, нийт 350 орчим хүүхдийг цэцэрлэгт хамруулах, Ховд, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын ажил үйлчилгээг иргэдэд ойртуулах боломжийг нэмэгдүүлэх, Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган орон нутгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрыг өмчийн ижил хэлбэрт шилжүүлэх, Увс, Ховд, Баян-Өлгий, Дундговь аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын бизнес эрхлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, орон нутаг дахь зарим хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалтыг сайжруулах төдийгүй аймаг, нийслэлийн эдийн засагт багагүй нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэж санаачлагчид нь үзжээ.
 
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын үндсэн бүтцийн агентлаг бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш төрийн өмчийн эд хөрөнгийн улсын анхны үзлэг, тооллогыг 1997 онд улс орон даяар зохион байгуулж, улмаар 1999 онд аймаг, нийслэлийн өмчид шилжүүлэх 229.7 тэрбум төгрөгийн хөрөнгийн жагсаалтыг УИХ-ын 29 дүгээр тогтоолоор анх удаа батлуулснаар орон нутгийн өмч бий болсон байна. 
 
Түүнээс хойш Төрийн өмчийн хороо (хуучнаар)-ноос “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” УИХ-ын 2001 оны 91, 2002 оны 84, 93, 2004 оны 18, 2007 оны 37, 2009 оны 90, 2010 оны 73 дугаар тогтоолыг тус тус батлуулж, тухай бүр хэрэгжүүлсэн юм. Энэ хугацаанд Улсын Их Хурлын тогтоолоор нийт 8 удаа төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлсэн байна.
 
Тэгвэл энэ удаад өргөн бариад буй “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаар холбогдох байгууллагын хүсэлтээр төрийн өмчөөс орон нутгийн өмчид нийт 28,1 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг шилжүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ.


 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН АСУУДЛААР НИЙТИЙН СОНСГОЛ ХИЙХ ХҮСЭЛТ ӨРГӨН БАРИВ
2018-10-19  
  

   ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНААР ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
2018-10-18  
  

   ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНТАЙ
2018-10-18  
  

   Д.СУМЪЯАБАЗАР:ИРЭХ САРД ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД ШАТАХУУНЫ ҮНЭ ӨСӨХ ХАНДЛАГАТАЙ БАЙНА
2018-10-17  
  

   ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН 12 ДУГААР ДҮГНЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХЫГ ДЭМЖЛЭЭ
2018-10-17  
  

   Н.БАЯРТСАЙХАН: ИРЭХ ОНД ТӨЛӨХ 380 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ БҮРДҮҮЛСЭН
2018-10-17  
  

   БАЙНГЫН ХОРОО ШАТАХУУНЫ ҮНИЙН АСУУДЛААР УУХҮ-ИЙН САЙДЫН МЭДЭЭЛЛИЙГ СОНСОНО
2018-10-17  
  

   ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ
2018-10-16  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот