ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ

УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ ХЭЛЭЛЦЭХИЙГ ДЭМЖЛЭЭ
УИХ | 2018-05-15 12:37:29 | УНШИСАН: 97 | khaliunaa
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжлээ.

Бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг түргэн, шуурхай хүртээмжтэй болгож цахимжуулах зорилгоор Засгийн газар уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд  улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо, байгууллагын чиг үүрэг, удирдлагын бүрэн эрх, үйл ажиллагааны хяналт, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрлүүд, мэдээллийн сантай холбоотой харилцааг зохицуулах заалтуудыг нарийвчлан тусгасныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хууль санаачлагчийн илтгэлдээ дурьдлаа. Мөн иргэний хувийн мэдээллийг цахим иргэний үнэмлэхийн санах ойд тэмдэглэх, уг мэдээллийг хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийхэд ашиглах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авах боломжтой байх зэрэг  зохицуулалт тусгасныг танилцууллаа.

Хуулийн төслийг баталснаар улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн ашиглалт, хадгалалт, хамгаалалт нарийвчилсан зохицуулалтад орох, иргэн, хуулийн этгээдийг бүртгэлийн үнэн зөв, бодитой мэдээллээр хангах зэрэг олон давуу тал бий болно хэмээн үзэж байгаа аж. Энэхүү төслийг энэ оны нэгдүгээр сард УИХ-ын чуулганаар хэлэлцсэн ч нарийвчлан боловсруулах шаардлагатай хэмээн үзэж, Засгийн газарт буцаасан байна. Тиймээс Засгийн газраас УИХ-ын гишүүдийн өгсөн санал, дүгнэлтэд тулгуурлан хуулийн төслийг нарийвчлан боловсруулж, дахин өргөн мэдүүлснийг хууль санаачилагч мөн дурьдав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Ц.Мөнх-Оргил гишүүн ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудад хуулийн хүрээнд ямар дэмжлэг үзүүлж байгааг тодруулав. Мөн тэрбээр, “Бүртгэлийн байгууллагын мэдээллийн сангийн 42 программын лицензийн хугацаа дууссан талаар хуулийн төслийн танилцуулгад дурьдсан байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ” хэмээв.

Бүртгэлийн байгууллага иргэний, эд хөрөнгийн болон хуулийн этгээдийн бүртгэлийг хийхдээ нотлох баримт буюу цаасан мэдээлэл болон цахим мэдээллийн санг бүрдүүлдэг аж. 2016-2017 онд эдгээр бүртгэлийн нэгдсэн сүлжээний программ хангамжид үнэлгээ хийж, 42 системийг нэгтгэх ажлын зохион байгуулалт хийсэн гэдгийг ажлын хэсгээс хариуллаа. Мөн энэхүү ажлыг бүрэн гүйцэлдүүлэхэд хөрөнгө оруулалт шаардлагатайг хэлсэн юм.

Мөн ХЗХ-ийн дэд сайд Б.Энхбаяр, “Ашгийн төлөө бус үйл ажиллагаа явуулдаг компани болон нийтэд тустай үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах заалт өнгөрсөн хугацаанд байгаагүй. Ашгийн төлөө бус байгууллагуудыг дэмжихэд татварын асуудал хамт яригддаг. Энэ асуудлуудыг шийдвэрлэх боломжийн талаар ХЗДХЯ-наас судалгаа хийж байгаа” гэлээ.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь дэмжиж, хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх болов.

Мөн хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж дэмжсэн юм. Энэ үеэр УИХ-ын гишүүд “Гадаад паспортын сунгалтыг албан ёсоор зогсоохоос өмнө сунгалт хийлгэсэн зарим иргэдийг зарим орны хилээр нэвтрүүлэхгүй байгаа тухай мэдээлэл гарах болсон. Тиймээс энэ чиглэлээр гадны орнууд болон иргэдэд танилцуулга, мэдээлэл хүргэх нь чухал” гэдгийг дурьдаж байлаа.
Ч.Ариунболд


 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   МАЛ ЭМНЭЛГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР БАЙГУУЛАХ ТОГТООЛЫГ ДЭМЖЛЭЭ
2018-05-24  
  

   УИХ-ЫН ХОЁР БАЙНГЫН ХОРОО ХУРАЛДАНА
2018-05-23  
  

   Г.ЗАНДАНШАТАР: ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН ХАРИУЦЛАГА, ЁС ЗҮЙГ ХУУЛЬЧИЛНА
2018-05-19  
  

   ДОТООДЫН ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ДАВУУ ЭРХИЙГ ТЕНДЕРТ ЗААВАЛ ТООЦОХООР ТУСГАЖЭЭ
2018-05-18  
  

   ГХЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ХАНОЙ ХОТНОО АЖИЛЛАВ
2018-05-18  
  

   ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДЭД УРТ ХУГАЦААТАЙ, БАГА ХҮҮТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ ЁСТОЙ ГЭВ
2018-05-18  
  

   УИХ-ЫН ГИШҮҮД ТӨВ ТАЛБАЙД БОЛСОН ЖАГСААЛЫГ ХҮЧЭЭР ТАРААСНЫГ ШҮҮМЖЛЭВ
2018-05-18  
  

   Д.ЦОГТБААТАР: ГАДААД БОДЛОГЫН УЛАМЖЛАЛТ ШИНЖ ЧАНАР НЬ МОНГОЛЫН ТОМ ҮНЭТ ЗҮЙЛ
2018-05-18  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
Цаг агаарын мэдээ

УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН БАЙНА

2018-05-28 10:34:21 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот