ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Халимаг, Тува, Буриад, Өвөр Монголчууд Улаанбатарт чуулна

Халимаг, Тува, Буриад, Өвөр Монголчууд Улаанбатарт чуулна
Аж үйлдвэр | 2018-05-14 14:02:20 | УНШИСАН: 340 | tuvshee
“Өхөөрдөм гоёо”-Дэлхийн Монгол туургатан хүүхэд, багачуудын загварын наадам тун удахгүй буюу тавдугаар сарын 20-нд болох гэж байна. Энэхүү наадмын талаар Дэлхийн Монгол угсаатан эх үрсийн нийгэмлэгээс Ж.Нямаатай ярилцлаа.

Монгол гаралтнуудыг нэгтгэсэн Монгол туургатны хүүхдийн хувцасны шоу тун удахгүй болох нь. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна?

-Бэлтгэл ерөнхийдөө дажгүй. Маш олон байгууллага аж ахуйн нэгж оролцохоо илэрхийлээд байна. Мөн Буриад Халимаг, Тува, Өвөр Монголчууд маань ирж оролцох гэж байгаа. Наадамд маань бас маш олон хүүхэд оролцохоор бүртгүүлсэн.

-Хэд орчим загвар өмсөгч хүүхдүүд оролцох вэ? Загвар өмсөгчид маань бэлтгэл ажилдаа ороод байгаа гэсэн.

-80 гаруй бяцхан загвар өмсөгчид маань “Мисс энд жентельмэн” төвд бэлтгэлээ хийж байгаа. Маш олон хүүхэд оролцох хүсэлтэй байсан ч бид сүүлдээ бүртгэлээ зогсоохоос өөр аргагүй болсон л доо. Гэхдээ наадам уламжлал болгон зохион байгуулагдах болохоор цаашид бусад хүүхдүүдэд боломж олгох байх аа.

Түүнээс гадна энэ наадмаас хүүхдүүд их олон зүйл сурч аваасай гэж хүсч байна. Монгол үндэсний хувцас гэдэг баялаг түүхтэй, өвөрмөц онцлогтой, өн удаан жилийн түүхтэй. Буриад, баяд, торгууд, захчин, дөрвөд гээд ястан болгоны хувцас өвөрмөц онцлог, давтагдашгүй хийцтэйгээс гадна хувцас өөрөө түүх өгүүлж байдаг. Тэгэхээр хувцсаар дамжуулж хүүхдүүдэд түүх соёлоо таниулан мэдүүлэх, үндэсний омогшил бахархлаа дээдлэх давхар хүмүүжлийн ач холбогдолтой. Хүүхдийн хувцсыг үзүүлэнгээ хэддүгээр зуунд хэрхэн яаж хэрэглэж байсан, ямар онцлогтой гэх мэтчилэн тайлбарлан хэлснээрээ түүхээ таниулна. Дээр нь цаг хугацааны уртад монгол хувцас хэрхэн өөрчлөгдөж ирсэн онцлог, давхар тухайн үеийн аж амьдралын талаар ч ойлголт төрүүлэх юм.

Наадам маань тавдугаар сарын 20-нд Улаанбаатар хотод болно. Үндэсний болоод Европ хувцасны шилдэг загвар зохион бүтээгч, Шилдэг үйлдвэрлэгч, Шилдэг загвар өмсөгч хүүхэд /5-10 болон 10-15 гэсэн хоёр насны ангиллаар/ мөн Шилдгийн шилдэг топ модел Гран при шагналтнуудыг шалгаруулна. Наадамд оролцогч бүх байгууллага, хүүхдүүд, тэдний загвар бүтээгдэхүүний шоу болохоос өмнө ба хойно бүх хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчлан таниулж, Монгол брэндийг хамтдаа алдаршуулж, өргөжүүлнэ гэсэн чин сэтгэлтэй байгаа. Мөн зохион байгуулагчдын зүгээс амьдралын боломж тааруу хүүхдүүдэд иж бүрэн хувцас бэлэглэх, сурч боловсроход нь туслах гэх мэтчилэн олон төлөвлөсөн ажлууд байгаа.

-Гаднаас ямар зочид оролцож байгаа вэ?

-Буриад, Халимаг, Тува, Өвөр Монгол гээд манай монгол угсаатнууд олноороо оролцохоо илэрхийлээд байгаа. Тухайлбал Халимаг улсын дизайнер Татьяна Алексеевна гэх мэт хүндэт зочид ирнэ. Ер бүх монгол туургатнуудын соёлын наадам болох зорилготой.

Зочдоос гадна аж ахуй нэгж байгууллагуудын хувьд ч мөн маш идэвхтэй оролцож байна. Бид бас бас үндэсний үйлдвэрлэлээ дэмжин сурталчлах давхар зорилготой. Монголчууд өнөөдөр үндэсний болоод Европ ямар ч хувцсыг үнэхээр чадварлаг, өндөр төвшинд үйлдвэрлэж байгаа гэдгийг харуулах болно.

-Зөвхөн үндэсний гэлтгүй Европ хувцсаар ч бас оролцож болно гэсэн байх аа?

-Тийм ээ. Бид загварын шоуг зохион байгуулахаас гадна гурван өдрийн турш үндэсний үйлдвэрлэлийн үзэсгэлэн худалдааг явуулна. Дашрамд Монголын үндэсний хувцас өөрөө баялаг агуулгатай болохоороо орчин үеийн хэв шинжтэй хослуулсан олон янзын гайхамшигтай сайхан загварын хувцаснууд гарч байгааг та бүхэн мэдэж байгаа байх. Бас Монгол туургатны гэж онцолж байгаагийн учир нь дэлхий даяар тархан суурьшсан монголчууд, манай Өвөр Монгол, Буриад, Халимаг, Тува өөр бусад бүх монгол угсаатангууд оролцдог дэлхийн хэмжээний наадам болон өргөжөөсэй гэсэн хүсэл бий. Магадгүй бид өнөөдөр Монголд, дараа, дараагийн удаад Өвөр Монгол, Буриад цаашилбал дэлхийн загварын их орон Италид ч зохион байгуулах боломжтой гэж харж, хүсч тэмүүлж байгаа.

Сануулахад Өхөөрдөм гоёо наадмын талаар 99088383, 99088098 утас, ospring.nyamaa@gmail.comхаягаар хандаж болно. Мөн Өхөөрдөм гоёо 1 пэйж хуудаснаас мэдээлэл авч болно шүү.



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Дорноговь аймагт Цахиурын үйлдвэр ашиглалтад орлоо
2018-07-02  
  

   Засаг дамжсан төслөө шоу болгочихгүй хэрэгжүүлэхсэн
2018-06-28  
  

   Газрын тосны боловсруулах үйлдвэрийн дэд бүтцийн ажил эхэллээ
2018-06-22  
  

   Цагаан даваа чиглэлийн 3 км автозамыг ашиглалтад хүлээн авлаа
2018-06-20  
  

   ДЦС-уудыг онцгой обьектын жагсаалтад оруулах санал гаргалаа
2018-06-13  
  

   А. В.Беляева: Орос, Монголын зах зээлд ямар эрэлт хэрэгцээ байгааг таньж мэдэх нь чухал юм
2018-06-10  
  

   Н.Зоригт: Орос улс Монголын бүтээгдэхүүнд тавьдаг эдийн засгийн хоригоо багасгах хэрэгтэй
2018-06-10  
  

   Тосонцэнгэл Улаангомын чиглэлийн 167 км замын ажлаас 7 тэрбум төгрөг хэмнэх боломжтой гэв
2018-06-04  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот