ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ИРГЭНИЙ ТАНХИМД “СПОРТ БА ЭРҮҮЛ МОНГОЛ ҮНДЭСТЭН” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

ИРГЭНИЙ ТАНХИМД “СПОРТ БА ЭРҮҮЛ МОНГОЛ ҮНДЭСТЭН” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
Ерөнхийлөгч | Баттулга | 2018-05-11 22:15:38 | УНШИСАН: 390 | tuvshee
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлагаар Иргэний танхимд биеийн тамир, спортын асуудлаар “СПОРТ БА ЭРҮҮЛ МОНГОЛ ҮНДЭСТЭН” сэдэвт хэлэлцүүлэг 5 дугаар сарын 09-ны өдөр 10.00-14:00 цагт Төрийн ордонд боллоо.



Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхийлөгчийн хүний хөгжил, нийгмийн бодлого хариуцсан зөвлөх Д.Үүрийнтуяа, БСШУС-ын дэд сайд Г.Ганбаяр, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Монголын оюутны спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Жаргалсайхан зэрэг аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газар,хүчний байгууллагуудын БТС-ын хороо, спортын төрийн бус байгууллагууд, холбоо, клубын удирдлага, ИДС-ийн багш нар, ЕБС-ийн биеийн тамирын багш, спортын эрдэмтэн судлаачид, спортын сэтгүүлчид, эрүүл мэндийн байгууллагын ажилтан, спортын шүүгчид, аж ахуйн нэгж байгууллагын спортын арга зүйчид, шигшээ багийн дасгалжуулагч, шилдэг тамирчин,иргэдийн төлөөлөгч нарын зэрэг 70 байгууллагын 115 төлөөлөгчид оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлэлцүүлгийг нээж үг хэлэхдээ” Монгол Улс анх удаагаа спортоор хичээллэдэг, гавьяат тамирчин, улсын шигшээ багт байсан Ерөнхийлөгчтэй болсон.Тэгэхээр “Спорт ба эрүүл монгол үндэстэн” сэдэв нь танин мэдүүлж, ойлгуулах хэмжээний хэцүү сэдэв биш.Намайг Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа үед биеийн тамир спортын холбоод бусад хороод хэрхэн надтай хамтран ажиллах вэ гэдэг нь л өнөөдрийн гол сэдэв байх болно” гэв. Би 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихдээ мөрийн хөтөлбөртөө спорттой холбоотой хэд, хэдэн зүйл тусгасан байдаг юм.Та бүхэнд танилцуулъя. Миний мөрийн хөтөлбөрт:
• Монгол хүний эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг Монгол төрийн бодлогын үндсэн цөмд байлгах зарчим баримтална….хүний эрүүл мэндийг сахин хамгаалах, эрүүл чийрэг бие бялдартай болгон хөгжүүлэх бодлогод онцгой анхаарч ажиллах.
• Нийтийн биеийн тамир, спортын дэд бүтцийг сайжруулан, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, үндэсний спортын өв соёл болон спортын анагаах ухааныг хөгжүүлэх, тамирчдын бэлтгэл сургуулилт хийх таатай орчин нөхцөл бүрдүүлэх, спортыг эдийн засгийн эргэлтэд оруулах, эх орныхоо нэрийг өндөрт өргөн амжилт гаргасан баг, тамирчдаа тогтвортой бодлогоор урамшуулан дэмжих төрийн бодлого, хууль эрх зүйн орчныг улам боловсронгуй болгохын төлөө ажиллах талаар тодорхой заалтууд оруулсан байгаа.
Эдгээр зорилтоо амьдралд хэрэгжүүлэхэд минь өнөөдрийн зохион байгуулж байгаа хэлэлцүүлгээс гарах санал, дүгнэлт ихээхэн тус болно гэж би үзэж байна.Үе үеийн Ерөнхийлөгчид 2002-2015 оны хооронд биеийн тамир, спортын чиглэлээр таван зарлиг гаргасан байдаг юм байна. Тухайлбал:
• 2002 онд “Үндэсний сурын харвааг хөгжүүлэх тухай”
• 2010 онд “Нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх тухай”
• 2012 онд “Тамирчдын олимп, дэлхийн аваргаас медаль хүртсэн тамирчдад сар бүр олгох мөнгөн урамшуулал”-ын тухай. Энэ зарлиг олон хүнд урам өгсөн бас шүүмжлэл дагуулдаг.
• 2014 онд “Өвлийн спортыг хөгжүүлэх тухай”
• 2015 онд “Багийн спортыг хөгжүүлэх тухай” зарлиг тус тус гаргасан байдаг.
Евразийн дунд оршдог, хүн ам цөөтэй манай улс тив, дэлхий олимпод чамгүй амжилт гаргаж байгаа. Энэ нь өөрөө бидэнд эх оронч үзэл, Монгол Улсаа дэлхий дахинд сурталчлах том салбар.Бид энэ салбараа орхигдуулж болохгүй.Гэвч төсөв, мөнгөндөө баригдаад, аль ч спортын төсвийн асуудал л яригдаад байдаг.Гэвч, спортын төрийн бус байгууллагуудыг толгойлж байгаа ерөнхийлөгч нар идэвхтэй ажиллах хэрэгтэй. Тэр хүмүүс идэвхтэй байхын тулд нэгдүгээрт холбоогоо маш сайн мэддэг байх ёстой. Холбоогоо мэдэхгүй, мөнгөтэй хүнийг холбооныхоо ерөнхийлөгчөөр сонгочихвол мэдлэггүйгээс болоод тэр салбарын хөгжилд нэмэр болдоггүй юм шүү. Холбоод хурлаа хийхдээ зарчимтай, эвлэлдэн нэгдээд энэ сэдвээр ярилцах ёстой. Төрийн бус байгууллага, нөгөө талдаа төсөв буюу улсын шигшээ баг, холбоодын ерөнхийлөгч нар эвтэй байж, эвлэлдэх юм бол спортын амжилт гарах том түлхэц болно.
Жишээ нь, сүүлийн үед Монголын хөлбөмбөгийн холбоо сайн ажиллаж байна. Саяхан мөн сагсан бөмбөгийн 3х3 төрлийн тамирчид Азийн аварга шалгаруулах тэмцээнд хоёр удаа финалд үлдлээ. Мөн нутагтаа зохион байгуулсан тэмцээнд Австралийн багтай тоглож түрүүлсэн. Харамсалтай нь Сагсан бөмбөгийн холбоо нь хоёр салчихсан. Энэ холбоод нэгдэх ёстой. Ямар нэг тайлбаргүйгээр нэгдэх ёстой шүү. Чөлөөт бөхийн холбоо гэхэд байнгын хэрүүлтэй байна. Ийм байхад спортын амжилт гарахгүй. Үндэсний бөхийн холбоо хүртэл 20 гаруй жил хагаралдаж байна.Морь, бөх, сурыг монголчууд бид эрийн гурван наадам гэж ярьдаг. Морины холбоо нь морин уралдаанаа зохион байгуулж чадахаа больсон. Морьдыг шөнө уралдуулж байна. Тэгэхээр бид өөрсдөө ухамсартай байж тухайн спортод залуу насаа зориулж байсан хүмүүс хэрүүл, тэмцлээ зогсоож “Бид яах ёстой вэ?” гэдгээ ярилцмаар байна. Бид эвлэлдэн нэгдэх гэдэг зүйлээ спортын холбоодоос тэр дундаа Үндэсний бөхийн холбооноос эхлэх ёстой. Үндэсний бөх бол олон мянган жилийн түүхтэй, ард түмнээ цэнгэн баярлуулдаг спорт. Би энэ тал дээр анхаарч ажиллана. Холбоодод дахин хэлэхэд бид эвлэлдэн нэгдэж байж амжилтад хүрнэ шүү.
Спортын холбоод эвлэлдэн нэгдээд, ач холбогдол өгөөд нэг шийдэл надад өгөх юм бол би дэмжихэд бэлэн байна. Спорт бол эх оронч хүмүүжил бөгөөд дэлхий дахинаа улс орноо сурталчлах том салбар юм. Та бүхэн өнөөдрийн хэлэлцүүлгээ үр дүнтэй өнгөрүүлж, эвлэлдэн нэгдэх хэрэгтэй гэж дахин хэлье. Спортын ач холбогдол, нийтийн биеийн тамир чухал учраас хөхүүлэн дэмжинэ.Ингэж байж “Эрүүл биед саруул ухаан оршино” гэдэг өвгөдийн сургаалийг биелүүлж, эрүүл чийрэг байж Монгол үндэстэн оршино тогтноно” гээд “Спорт ба эрүүл Монгол үндэстэн” сэдэв хэлэлцүүлэгт оролцогчдод амжилт хүсэв гэлээ.
Мөн “Азийн хүүхдүүд” олон улсын спортын наадмыг 2020 онд эх орондоо зохион байгуулах Засгийн газрын тогтоол гарсан ба ажлын хэсгийг байгуулах тухай захирамжыг Ерөнхийлөгч 2018 оны 1 сард гаргасан. Ирээдүй хойч болсон хүүхэд багачуудын спортын хүсэл эрмэлзэл, тэмцэгч зүрх сэтгэлийг ихээр өдөөх энэхүү нэр хүндтэй наадмыг Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулах болсныг тэрээр мэдэгдсэн юм.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн хэрэгжилт ямар түвшинд байгаа, биеийн тамир, спортын салбарт тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцүүлэгт оролцогсод “СПОРТ БА ЭРҮҮЛ МОНГОЛ ҮНДЭСТЭН” сэдвийн дор ярилцан БСШУСЯ, МҮОХ, МОСХ, Нийслэлийн БТСГ, НЭМҮТ, ҮБТДС, Азийн хүүхдүүд 2020 наадмын ажлын хэсэг, хөлбөмбөг, тэшүүр, үндэсний сур, бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбоо зэрэг спортын 4 холбооны удирдлагууд нийтдээ 11 илтгэл, мэдээлэл хэлэлцүүлэв.
1. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн биеийн тамир, спортын чиглэлээр гарсан зарлиг, хууль тогтоомжийн хэрэгжилт, өнөөгийн байдал, тулгарч буй асуудал, шийдвэрлэх арга зам” БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга С.Чинбат
2. “Оюутны бие бялдар, спортын хөгжил ба бодлого” Монголын оюутны спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан
3. “Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, бие бялдрын сорилын тухай” Үндсэний БТДС-ийн захирал доктор Sc.D, Л.Алтанцэцэг, доктор Р.Ганбаатар
4. “Багийн спорт болон хөлбөлмөгийг хөгжүүлэх чиглэлээр хийж буй ажил, тулгамдсан асуудал” Монголын хөлбөмбөгийн холбооны Ерөнхий нарын бичгийн дарга Ө.Шижир
5. “Үндэсний спорт болон үндэсний сурын спортыг хөгжүүлэх талаар хийгдэж буй ажил, үйл ажиллагаа, зорилт” МУБИСургуулийн доктор Sc.D, профессор С.Батхуяг
6. “Өвлийн спортын өнөөгийн байдал, хөгжилийн төлөв, тэшүүрийн спортыг хөгжүүлэх асуудал” Монголын тэшүүрийн холбооны Ерөнхийлөгч Д.Болормаа
7. “Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн байдал, өнөөгийн түвшин”
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал, доктор Д.Нарантуяа
8. “МҮОХ-ноос спортыг хөгжүүлэх талаар баримтлаж байгаа бодлого, хийгдэж буй ажил”
МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган
9. “Нийслэлийн иргэдийн биеийн тамир, спортын ажил, зорилт”
Нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга Ж.Ганболд
10. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо 2020 онд болох “Азийн хүүхдүүд” олон улсын VII спортын их наадмын мэдээлэл”
Хэлэлцүүлэг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүн Ч.Эрдэнэтуяа
11. “Биеийн тамир, спорт болон фитнессийг хөгжүүлэхэд төрийн бус байгууллагын оролцоо, үйл ажиллагаа, гүйцэтгэх үүрэг”
Монголын бодибилдинг, фитнессийн нэгдсэн холбоо Б.Батням
Хэлэлцүүлэгийн үеэр 16 оролцогчид нь санал бодлоо хэлж, үр дүнтэй ажил хэрэгчээр тулгамдсан асуудлуудаа хэлэлцэн биеийн тамир, спортын байгууллагуудын үйл ажиллагаа, тэдний хөгжлийг дэмжихэд төр болоод иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих нь чухал байгаа энэ үеэд хэлэлцүүлгийг олон нийтийн дунд зохион байгуулсан нь чухал үр дүнтэй боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд болсон хэлэлцүүлгийн төгсгөлд гарсан олон чухал санаа, үр дүнтэй яриа, дүгнэлтийг хүлээн авч нэгтгэн, “СПОРТ БА ЭРҮҮЛ МОНГОЛ ҮНДЭСТЭН” хэлэлцүүлгийн албан ёсны зөвлөмжийг 8-н зүйлтэйгээр гаргахаар ярилцаж 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулахаар болов. Энэхүү зөвлөмжийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар хүлээн авч,өөрсдийн бодлого, үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусган, зарим асуудлаар Ерөнхийлөгчийн зарлиг гаргах болон Засгийн газар чиглэл өгөхөөр боллоо.
Дашрамд дурьдахад хэлэлцүүлэгт оролцсон нийт төлөөлөгчид Төрийн ордны ёслолын танхимд Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай дурсгалын зураг авахуулсан байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

 



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Ерөнхийлөгч Төрийн албаны зөвлөлийн даргыг ажлаас нь чөлөөлөхийг хүслээ
2018-08-17  
  

   ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ДАРГАД ХАРИУЦЛАГА ТООЦОХ АЛБАН БИЧИГ ХҮРГҮҮЛЭВ
2018-08-17  
  

   ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА КОНРАД АДЕНАУЭР САНГИЙН ТӨЛӨӨЛӨГЧИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
2018-08-16  
  

   КИХАРА МАСАТОМОГ “НАЙРАМДАЛ” МЕДАЛИАР ШАГНАВ
2018-08-01  
  

   ЯПОНЫ ПАРЛАМЕНТЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН ЯСҮХИСА ШИОЗАКИ ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГАД БАРААЛХАВ
2018-07-31  
  

   ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА АНУ-ЫН ГУРАВДАГЧ ХӨРШИЙН ХУДАЛДААНЫ ХУУЛИЙГ БҮРЭН ДЭМЖИЖ БАЙНА
2018-07-31  
  

   ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ДЭМБ-ЫН НОМХОН ДАЛАЙН БАРУУН БҮСИЙН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА
2018-07-27  
  

   ДАРХАН-УУЛ АЙМГИЙН ОРХОН СУМЫГ АЛТАН ГАДАС ОДОНГООР ШАГНАВ
2018-07-27  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот