ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Б.МӨНХБААТАР: ЗАСГИЙН ГАЗАР, "РИО ТИНТО" ТАТВАРЫН МАРГААНАА ТАСЛАХГҮЙ БОЛ АРБИТРЫН ШҮҮХЭД ОЧНО

Б.МӨНХБААТАР: ЗАСГИЙН ГАЗАР, "РИО ТИНТО" ТАТВАРЫН МАРГААНАА ТАСЛАХГҮЙ БОЛ АРБИТРЫН ШҮҮХЭД ОЧНО
Засгийн газар | 2018-05-10 17:35:36 | УНШИСАН: 379 | khaliunaa
“Оюу Толгой” ХХК компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхбаатартай ярилцлаа.

-“Оюу Толгой”-н үйл ажиллагааг шалгах хэд хэдэн Ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Өнөөдрийн байдлаар Ажлын хэсгүүд ямар асуудалд анхаарал хандуулж, явц ямар шатанд байна вэ?
-Зээлийн хүү, санхүүжилтийн хүүг бууруулах асуудлаар Засгийн газраас Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг ажиллаж байна. Хувь нийлүүлэгчдийн гэрээний 11 дэх заалтын дагуу 7 жил тутам хүүг дахин хэлэлцэх ёстой гэж заасан. Тиймээс хувь нийлүүлэгч тал буюу Рио Тинтотой хэлэлцээрийн ширээний ард сууж, хүүг бууруулах чиглэлд ажиллаж байна. Засгийн газраас байгуулсан хоёр дахь Ажлын хэсэг эрчим хүчний чиглэлээр ажиллаж байна. “Оюу Толгой” компани эрчим хүчний эх үүсвэрээ шийдэх ёстой байгаа. Хөрөнгө оруулалтын гэрээнд Монголын дотоодын эрчим хүчний эх үүсвэрээс, гуравдахь эх үүсвэрээс, нэг бол өөрсдөө байгуулна гэж заасан. Далд уурхайн бүтээн байгуулалт ашиглалтад ороод ирэхээр эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх учраас эх үүсвэрийг шийдэх ёстой. Өнөөдрийн байдлаар БНХАУ-аас авч байгаа цахилгаан эрчим хүчийг дотоодын эх үүсвэрт шилжүүлж, цахилгаан станц барих асуудлыг ярьж байгаа. Хэрэв цахилгаан станц баривал Монгол Улсын эрчим хүчний сүлжээнд хэрхэн холбох, цахилгаан станц барихдаа ямар технологи ашиглах, ямар өртөгтэй байх, өртгийг зээлээр босговол Монгол Улс хариуцах уу, татвар ямар байх вэ гээд олон асуудлыг ярих ёстой.
Засгийн газрын гурав дахь Ажлын хэсэг Өмнийн говийн хөгжилтэй холбоотой байгаа. Ханбогд, Цогтцэций, Даланзадгад бүс нутагт ажлын байр бий болж, бизнесийн орчин бүрдэж байгаа тохиолдолд Улаанбаатарын хэт төвлөрөл бүс нутгийн хөгжил рүү хэрхэн шилжих, тэр дундаа “Оюу толгой” компанитай холбоотой Ханбогд сумыг хэрхэн хөгжүүлэх, уурхай дагасан хот эсвэл аялал жуулчлалаар төлөвлөх ёстой юу зэрэг бодлогын асуудлыг Монголын тал боловсруулж гаргаж ирэх ёстой. Эрдэнэт шиг хот байгуулж өг, тэдэн хүнийг ажлын байртай болго гэхээсээ илүү бид өөрсдөө бодлоготой байх ёстой.

-УИХ-аас мөн Ажлын хэсэг байгуулсан. Ямар үр дүнтэй ажиллаж байна вэ?
-УИХ-аас үндсэн болон таван дэд ажлын хэсэг байгуулж, улс төрийн намууд, ТББ зэрэг олон байгууллагууд орж ажиллаж байгаа. Монгол Улсын төрийн бүх байгууллагууд нэгдсэн нэг бодлоготой болж, бид хамтарч ажиллаж байгаа. “Оюу Толгой” компанид Үндэсний аудитын газраас дахиад шалгалт орж байна. Монголын төр бүх зүйл дээр л тал талаас нь үзэж харж, дэнсэлж ажиллаж байх шиг байна. “Оюу Толгой” компани уурхай дээр үйл ажиллагаа явуулаад үйлдвэрлээд байна гэж ойлгохоос илүү үүний цаана эрх зүйн ямар бичиг баримтууд байна, татварын ямар хөнгөлөлтүүд авсан, санхүүжилтийн схем, модель хэрхэн явж байгаа гээд бүх зүйлийг нарийн судлах хэрэгтэй. Үндэстэн дамнасан, олон жилийн туршлагатай том компанитай бүх асуудал уягдаж байгаа. Тиймээс хувь нийлүүлэгч талтайгаа Монголын төр хэрхэн ажиллах вэ гэдгээ бодох хэрэгтэй. Үнэхээр асуудал тавьж байгаа бол баримтуудыг гаргаж ирж, олон улсын факт, бизнесийн ёс зүй хэм хэмжээнд нь ярихгүй бол болохгүй. Нөгөө талаас гадны хамгийн том хөрөнгө оруулагч. Тиймээс бүх асуудлыг олон талаас судалж, үе шаттай ажиллах ёстой.

-Татварын ерөнхий газраас “Оюу Толгой” компанид татварын акт тавьсан. Энэ торгуулийг төлөх асуудал хэрхэн шийдэгдэх бол?
-Татварын ерөнхий газраас “Оюу Толгой” компанид 150 сая ам.долларын татварын акт тавьсан. Тодорхой хэсгийг “Оюу Толгой” компани хүлээн зөвшөөрч байгаа. 25 татварын шийтгэлээс бүлэглэвэл 4-5 чиглэлийн 21 дээр нь маргаан үүсч байгаа. Өөрөөр хэлбэл, менежментийн төлбөр дээр нь татвар авах, Монголын талын 34 хувийн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүүд давхар татвар авах гэх мэт татварын асуудлыг тавьсан. Үүнтэй холбоотой Монгол Улсын Засгийн газраас гурван яам, долоон агентлаг орсон Хэлэлцээрийн ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. “Рио Тинто”-гийн талаас хүмүүс ирээд уулзаад явж байна. Нэг үгээр хэлбэл, Монголын талаас татвар авах, нөгөө талаас татвар төлөхгүй гэсэн байр сууриа хамгаалсан маргалдаан мэтгэлцээн болох байх. “Рио Тинто”-гийн тал Хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн суурь хэд хэдэн асуудлыг зөрчсөн гэсэн байдлаар маргаан өрнүүлэх байх. Харин бидний талаас хамгаалж ярих байх. Хэрэв тохиролцож чадвал асуудлаа шийднэ, чадахгүй бол Арбитр дээр очих хандлага татварын асуудал дээр үүсээд явж байна.

-Хүлээн зөвшөөрөгдсөн татварын актад хичнээн сая ам.долларын татварын эргэн төлөлт ногдож байгаа бэ?
-Татварын эцсийн дүнг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан “Рио Тинто” 10 гаруй сая ам.долларын татварын актыг хүлээн зөвшөөрсөн гэж би хувьдаа ойлгосон. Үлдсэн дээр нь маргаан үүснэ. Энэ маргаанууд нь багцлагдаад Хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн суурь маргаан руу орж эхэлж байгаа. Өнөөдрийн байдлаар хөрөнгө оруулагч талаас хүмүүс ирээд ажиллаж байна.

-Хэрвээ татварын маргааныг хугацаандаа шийдэж чадахгүй бол Арбитрын шүүхэд очно гэлээ.  Маргааныг хэдий хугацаанд шийдэх ёстой вэ?
-Талууд ажлын 60 хоногийн дотор ойлголцож чадахгүй бол Арбитр руу очих байх. Бид аливаа зүйлийг  том утгаар нь харах хэрэгтэй байна. Монголын төр "Рио Тинто" шиг том групптэй Арбирт очсон туршлага юу билээ. Процесс нь яаж явах, байр сууриа хэрхэн хамгаалах вэ гээд олон чухал асуудал тулгарч байна.  "Оюу Толгой"-г би хэлээгүй шүү. Цаана нь байгаа хөрөнгө оруулагч, санхүүгийн схем, хуулийн гаргалгааг сайн харах хэрэгтэй. "Рио Тинто" 150 жилийн түүхтэй компани. 1880 онд байгуулагдсан компани Манжийн төр, Богдын төр, Ардчилсан төрийн үеийг даван туулсан гэсэн үг. Ийм хэмжээний туршлагатай газартай бид ажиллаж байна. Тэгэхээр бид асуудалд асар нухацтай хандах хэрэгтэй гэж хэлмээр байна. Одоо 30 орчим хоног өнгөрлөө. Хугацаандаа хоёр тал ойлголцож чадахгүй бол Арбитрт очдог зохицуулалттай юм билээ.

-"Рио Тинто" арбитрт очихоор бол Оюутолгой төслийг зогсоож байгаад асуудлаа шийдье гэж Засгийн газарт шахалт үзүүлдэг гэсэн мэдээлэл байдаг. Яг өнөөдрийн байдлаар ийм шахалт үзүүлсэн зүйл байгаа юу?
-Надад ийм мэдээлэл одоогоор ирээгүй. Засгийн газраас 2013-2015 оны үйл ажиллагаанд нь үндэслэж, татварын акт тавьсан. Одоо процесс өрнөж, уулзалтууд хийж байгаа. Ер нь үүний цаана бидэнд хэд хэдэн эрсдэл харагдаж байгаа. Ийм том хэмжээний хөрөнгө оруулагчтай бид тогтвортой ажиллахын тулд Монголын төр аль ч намаас үл хамааран тогтвортой, нэг цул болж ажиллах учиртай. Хоёр жил хүрэхгүй хугацаанд засаг төр нь солигдоод байхаар Монголын төрийн дархлаа муудаж байна. Ийм урт хугацааны хөрөнгө оруулагчидтай 4 жилийг жилийг биш 10 жилийг харж ажиллах ёстой. Сэтгэлгээний болоод мэдлэг чадварын алдаа оноог бид гаргаж байгаа. Монголын төр өрсөлдөх чадвараа сайжруулж, бэхжих хэрэгтэй. Улстөрчид сэтгэгдлээ чөлөөтэй ярихаас илүү Монголын төр маш сайн судалгаа хийж, төрийн бодлого судалгаанд тулгуурлаж явах хэрэгтэй. Олон улсын татвар, санхүү, аудит зэргээр мэргэшсэн хүмүүсээ энэ төсөлд оролцуулах шаардлагатай. Бид ингэж байж дархлаатай болно.

-"Рио Тинто"-д тавьсан татварын энэ актыг Та ТУЗ-ийн гишүүний хувьд хэр бодитой, үндэслэлтэй гэж харж байгаа вэ? 
-Монгол Улс Татварын хуультай. Актыг эрх үүргийнхээ хүрээнд татварын байцаагч л тавьдаг. Тэр хүн бүрэн эрхийнхээ хүрээнд асуудлыг судалж үзээд акт тавьсан байна. Одоо процесс явж байна. 

-Цахилгаан эрчим хүчээ дотоодын эх үүсвэрээс авах үүрэг "Оюу Толгой"-д дахин бий болсон. Одоо ямар шийдэл ярьж байгаа вэ? Тавантолгойн цахилгаан станцын төсөл бол ТЭЗҮ-ийг хийсэн, "Оюу Толгой" худалдан авалтын батлан даалт гаргахад л бүтэн байгуулалт эхлэхэд бэлэн болчихсон байгаа? 
-Хөрөнгө оруулалтын гэрээнд "Оюу Толгой" эрчим хүчний эх үүсвэрээ гурван янзаар дотоодын эх үүсвэрээс авахаар заагдсан. Үүнд, Монгол Улсын үндсэн сүлжээнээс /Энэ нь боломжгүй байна/, гуравдагч эх үүсвэрээс авах, эсвэл өөр дээрээ цахилгаан станц барих юм. 2014 онд байгуулсан "Өмнөд бүсийн цахилгаан эрчим хүчний салбарт хамтарч ажиллах" гэрээгээр гуравдагч эх үүсвэрээс цахилгаанаа авахаар шийдэн. Тавантолгойн бүлэг ордыг түшиглэн "М Си Эс", "Марубени" компанийн нэгдэл дундаас хамтран байгуулах Тавантолгойн цахилгаан станцаас эрчим хүчээ авах төслийг боловруулж байсан. "Рио Тинто"-гийн зүгээс баталгаа өгөхгүй цахилгаан станц барих ажлыг удаашруулсан гэсэн асуудлыг ярьдаг. 2014 оны гэрээг Засгийн газар өнгөрөгч хоёрдугаар сард хүчингүй болгосноор "Оюу Толгой" дөрвөн жилийн дотор эрчим хүчний эх үүсвэрээ дотоодоос хангах шийдэл гаргах зайлшгүй шаардлага бий болсон. Бидэнд байгаа сонголтоос өөрийн талбай дээрээ Цахилгаан станц барина гэсэн хувилбарыг ярьж байгаа. Энэ бүхэнд дахиад л хоёр тал хамтын шийдвэр гаргаж таарна. Цахилгаан станцаа өөр дээрээ барьснаар урд хөршид төлж байсан эрчим хүчний үнэ Монголд шингэнэ. Дотоодоосоо нүүрс авч, ажлын байр нэмэгдэх сайн талтай. Гэхдээ дахиад л зохицуулалтын асуудлууд гарч ирнэ. Монголчууд бид асуудлаа нэгдсэн цогц байдлаар харж чадахгүй байна. Социализмын үед төлөвлөгөөний комисс гэж нэгдсэн байгууллага бүтээн байгуулалтыг цогцоор нь төлөвлөж байсан. Бүтээн байгуулалт өрнүүлэхдээ цогцоор нь харж төлөвлөж хийх хэрэгтэй. Харин одоо бол эрчим хүчний зөвшөөрлөө Эрчим хүчний яам өгдөг. Газрыг нь газрын алба өгдөг. Зөвшөөрлийг нь бас нэг өөр газраас авдаг. Ийм байдалтай л байна. Энэ цахилгаан станцыг хаана барихаа шийдэхийн тулд Монголын төр бүс нутгийн хөгжлөө хэрхэн дэмжиж хэрхэн харж байгаагаа эхлээд тодорхой болгох хэрэгтэй. Энэ станцаа түшиглэж байгуулах Зэс хайлуулах үйлдвэрээ хаана байршуулах,  зам тээвэр ложистикоо хэрхэн зохицуулах вэ гээд олон асуудал байна.

-“Оюу Толгой” компанийн Монголын талын ТУЗ-ийн гишүүд муу ажиллаж байна гэсэн шүүмжлэл их гардаг. Та үүнд ямар байр суурьтай байна вэ?
-“Оюу Толгой”-н ТУЗ-ийн гурван гишүүн Засгийн газраас томилогддог. Компанийн тухай хуульд ТУЗ-ийн гишүүний эрх, үүргийг тодорхой зааж өгсөн. Үүнийхээ дагуу л ажил үүргээ гүйцэтгэнэ. “Оюу Толгой” компанийн төсөв, зардал, үйл ажиллагаанд хяналт тавих ёстой. Өнөөдрийн үүсээд байгаа асуудлуудын 70,80 хувь нь хувь нийлүүлэгчдийн асуудал байгаа. Тодруулбал, “Оюу Толгой”-н 66 хувийг Рио Тинто, 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг. Биднийг ажил авахад татварын акт тавиагүй байсан. Татварын ерөнхий газар нь Сангийн яамнаас, Сангийн яам нь ЗГХЭГ-аас, ЗГХЭГ нь “Эрдэнэс Монгол”-оосоо асуудаг, бүгд тойрчихсон л байсан. Монголын талын төрийн байгууллагуудын уялдаа холбоо маш муу байсан. Үе үеийн Ерөнхий сайдууд Ажлын хэсэг гаргаж, “Оюу Толгой” гэдэг том төслийн учрыг олох гэж хичээж ирсэн. “Оюу Толгой” гүйцэтгэгч, “Рио Тинто” хөрөнгө оруулагч компани гэдгийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Энэ олон асуудал дунд Монголын талыг төлөөлсөн ТУЗ-ийн гишүүд хувь нийлүүлэгчтэй үүссэн асуудлаа томъёолж гаргаж, ажиллаж байна.

-“Оюу Толгой”-н ТУЗ-ийн гишүүд томилогдсоноосоо хойш хийсэн, хөрөнгө оруулагч талтай тохиролцсон ямар ажлууд байна вэ?
-Ер нь Оюутолгойн ТУЗ-тэй холбоотой нэлээд асуудал яригддаг. Бид  гол нь асуудлаа ялгаж, салгаж сурах хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд Монголын төр хаанаа, алдаж, оноод байна, юун дээрээ анхаарах хэрэгтэй вэ гэсэн ерөнхий дүгнэлтүүдийг  нэгтгээд, Ерөнхий сайд гурван удаагийн захирамж гаргасан байдаг. Тухайлахад, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын захирамжаар Монголын талд ажлын хэсэг байгуулсан. Үүнийг мэдээж ТУЗ-ийн гишүүд л хийнэ. ТУЗ-ийн гурван гишүүн “Оюу Толгой”-н үйл ажиллагааг дүгнэхгүй. Монгол Улсын Засгийн газар дүгнэх учиртай. Энэ дүгнэлтийг гаргахын тулд татвар, хууль эрхзүй, санхүүжилт зэрэг бүх асуудлуудыг дүгнэхээр Монголын төрийн бүх байгууллагуудын төлөөлөл орж ажилласан. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үед дахиад хоёр дахь Ажлын хэсэг гаргаж  байж бид Монгол талын үр өгөөж буурсан гэдгийг судалгаагаар тогтоосон. “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захиралтай Ерөнхий сайд уулзаж Монголын талын өгөөж буурсан тодорхой тоо баримттайгаар ярьж, нөлөөлж буй хүчин зүйлийг бууруулах,  ашигтай байлгах талаас нь хэлэлцээр эхлүүлсэн юм. Өрнөж байгаа энэ бүх асуудлуудад ТУЗ-ийн гишүүд оролцоод л явж байгаа.
Н.Гантуяа


 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   О.СЫН ХО: ХОЁР СОЛОНГОС ОРНЫ ЭНХ ТАЙВАНЧ БАЙДАЛ МОНГОЛ УЛСТАЙ ТҮҮХЭН ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭХЭД НӨЛӨӨЛНӨ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА
2018-10-15  
  

   Н.ЦЭРЭНБАТ: 54 ТЭРБУМТАЙ БОЛОХ ҮЛГЭРИЙН ТӨСӨЛ
2018-10-15  
  

   ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА
2018-10-10  
  

   ЕРӨНХИЙ КОНСУЛ Э.ГАЛБАДРАЛ ОАКЛАНД ХОТЫН ЗАХИРАГЧ, АНУ-ЫН КОНГРЕССЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН НАРТАЙ УУЛЗЛАА
2018-10-10  
  

   Д.Эрдэнэбат:2020 оны сонгуульд зориулсан, хэт хөөсөрсөн төсвийг Засгийн газар оруулж ирсэн
2018-10-08  
  

   Б.ЭРДЭНЭБАТ: ОРОСУУД ШИГ ХӨРШ ОРНЫ АРД ТҮМЭНДЭЭ ИНГЭЖ ТУСАЛСАН УЛС ОРОН ДЭЛХИЙД БАЙХГҮЙ
2018-10-06  
  

   СОЛОНГОС УЛСАД ХАРЛАСАН ИРГЭДИЙГ ӨРШӨӨЛД ХАМРУУЛАНА
2018-10-05  
  

   ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
2018-10-05  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот