ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
САРЛАГЧДЫН ЗӨВЛӨЛГӨӨНИЙГ ТАВАН ЖИЛ ТУТАМД ЗОХИОН БАЙГУУЛНА

САРЛАГЧДЫН ЗӨВЛӨЛГӨӨНИЙГ ТАВАН ЖИЛ ТУТАМД ЗОХИОН БАЙГУУЛНА
ХАА | 2018-05-10 11:37:42 | УНШИСАН: 146 | khaliunaa

Сарлагчдын зөвлөлгөөнийг энэ жилээс эхлэн таван жилд нэг удаа зохион байгуулахаар боллоо. Энэ шийдвэрийг өнөөдөр Даланзадгад суманд болсон сарлагчдын зөвлөлгөөнөөс шийдлээ.
Зөвлөлгөөнд сарлаг үхэртэй 9 сумын засаг дарга хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн болон сарлаг үхрийг өсгөн үржүүлдэг малчид оролцлоо. Тус аймгийн Засаг даргын ивээл дор Хүнс, хөдөө аж ахуйн газар, Говь гурван сайхан байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, Байгаль орчин, аялал жуулчлалын газар хамтран дээрх арга хэмжээг зохион байгуулсан байна. Анх 2003 онд Баяндалай суманд сарлаг үржүүлэгчдийн зөвлөлгөөнийг зохион байгуулж байсан бол хоёр дахь удаагаа Даланзадгад хотноо зохион байгуулж буй нь энэ юм. Тус зөвлөлгөөнийг сарлаг үржүүлэгчдэд тулгамдсан асуудлыг тодорхойлох, сарлаг үхрийн ашиг шим, чанарыг сайжруулж, аж ахуйн хэрэглээг нэмэгдүүлэх талаар ярилцах зорилгоор зохион байгуулжээ. Сарлагийн хөөвөр бэлтгэлийг сайжруулах, үнэмлэмжийг нэмэгдүүлэх, сарлагын сүрэгт зонхилох өвчлөл, урьдчилан сэргийлэлт, эмнэлзүй болон сарлагийн баяр арга хэмжээг аялал жуучлалтай хослуулан хөгжүүлэх, сарлаг үржүүлэгч малчин иргэдэд тулгамдаж буй асуудлуудын талаар мэдээлэл солилцсон байна. Мөн сарлаг үржүүлэгчдийн хувьд бэлчээрийн асуудал, хээрийн зэрлэг амьтад буюу чоно, ирвэс зэрэг амьтад асуудал болж байгаа аж.

Зөвлөлгөөнөөр 17 заалт бүхий зөвлөмжийг баталлаа. Уг зөвлөмжид сарлаг үржүүлэгчдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, эрүүл мэндийг дэмжих, сарлаг үржүүлэгчдийн залгамж халаа залуу малчдыг дэмжих, сарлагын ашиг шимийг нэмэгдүүлэх, бусад аймгуудаас өндөр чанартай хээлтэгч хээлтүүлэгч сарлаг нийлүүлэх, тугалласан сарлаг үхрийг саалинд, сарлаг үхрийг уналга эдэлгээнд сургах мөн Өмнөговьдоо сарлаг үржүүлэгчдийн ТББ –ыг байгуулах зэрэг заалтуудыг оруулжээ.
Тус аймгийн хэмжээнд өнгөрсөн оны жилийн эцсийн байдлаар 1000 гаруй толгой сарлаг тоолуулснаас Баяндалай сум хамгийн олон буюу 453 сарлаг тоолуулсан байна. Үүнийг 2016 онтой харьцуулахад 175 толгой сарлаг буюу 17 хувиар өсчээ. Манай аймгийнхан сарлаг үхрээ гурван сайхан уулаа түшиглэн өсгөн үржүүлж байна.

Д.Мишигсүрэн



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   БАЙГАЛИЙН ГАМШГИЙН УЛМААС МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН ЭЗЛЭХ ЖИН БУУРЧЭЭ
2018-05-14  
  

   МАЛ ЭМНЭЛГИЙН УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ НЭЭЛТ БОЛЛОО
2018-05-14  
  

   МАЛ ТӨЛЛӨЛТ 60 ОРЧИМ ХУВЬТАЙ БАЙНА
2018-05-14  
  

   БОГ МАЛЫН ХОРОГДОЛ ЗОГСЧЭЭ
2018-05-12  
  

   ТӨЛИЙН ХОРОГДОЛ УРЬД ОНЫХООС 26.7 МЯНГАН ТОЛГОЙГООР НЭМЭГДЖЭЭ
2018-05-10  
  

   САРЛАГЧДЫН ЗӨВЛӨЛГӨӨНИЙГ ТАВАН ЖИЛ ТУТАМД ЗОХИОН БАЙГУУЛНА
2018-05-10  
  

   ГОВЬ-АЛТАЙД НООЛУУРЫН ҮНЭ 100 МЯНГАД ХҮРЧЭЭ
2018-05-09  
  

   Ч.АМГАЛАН: ХАВРЫН ТАРИАЛАЛТЫГ ТЕХНОЛОГИЙН ХУГАЦААНД ХИЙХ БОЛОМЖТОЙ
2018-05-08  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
Цаг агаарын мэдээ

УЛААНБААТАРТ 21-23 ХЭМ ДУЛААН БАЙНА

2018-05-28 10:34:21 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот