ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Н.Болормаа: Олон улсын Улаан Загалмайн Хорооны гол мандат, статус дэлхийн халуун цэгүүдэд хүрч ажилладаг

Н.Болормаа: Олон улсын Улаан Загалмайн Хорооны гол мандат, статус дэлхийн халуун цэгүүдэд хүрч ажилладаг
Засгийн газар | 2018-05-09 20:17:16 | УНШИСАН: 848 | togtokh

Монголын Улаан Загалмайн нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаатай дэлхийн хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулж ярилцлаа.

-Хүмүүнлэгийн өдрийг тэмдэглэхийн ач холбогдлын талаар ярина уу?

-Олон улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбооны өдөр тавдугаар сарын 8-ны өдөр тохиодог. Энэ өдрийг дэлхийн 191 оронд тэмдэглэж байна. Олон улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар  Хөдөлгөөн нь гурван бүрэлдэхүүн хэсгээс бүрддэг. Олон улсын Улаан Загалмайн Хороо, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоо, Үндэсний нийгэмлэгүүд зэрэг хэсгээс бүрддэг.

 Монгол Улсад 1959 онд Олон улсын Улаан Загалмайн Нийгэмлэг, Улаан Хавирган Сар Холбоонд нэгдсэн орсон. Олон улсын Улаан Загалмайн Хорооны  гол мандат, статус дэлхийн халуун цэгүүдэд хүрч ажилладаг. Дэлхийн хаана зэвсэгт мөргөлдөөн, дайны байдалтай болж байгаа цэгүүдэд хүмүүнлэгийн тусламжаа үзүүлдэг.

Бидний эрхэм зорилго бол дайсагнагч тал болон хэнийх нь ч талд оролгүй, төвийг сахиж, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж, хүн бүрийг хүндэтгэх, хамгаалах, зовлон шаналлыг хөнгөвчилж, тус дэм болох чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 14 000 хүн өнөөдөр дэлхийн халуун цэгт Олон улсын Улаан Загалмайн Хорооны үнэмлэхтэй ажилладаг. Олон улсын Улаан Загалмайн гол чиглэл бол байгалийн том гамшиг, ослоос хүний амь нас, амжиргааг хамгаалахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг юм.

-Жишээ татна уу. Хүмүүнлэгийн ямар тусламжууд үзүүлж байна вэ?

-Тухайлбал, Монгол улсад хамгийн их тохиолддог байгалийн гамшиг бол зуд. Өнгөрсөн гурван жилд Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг Олон улсын Улаан Загалмай, Улаан Хавирган Сар Нийгэмлэгүүдийн Холбоодтой хамтарч 4,5 тэрбум төгрөгний хүмүүнлэгийн тусламжийг малчдад үзүүлсэн. Энэ жилийн өвөл нэг сараас өнөөдрийг хүртэл 1,6 тэрбум төгрөгтэй тэнцэх тусламжийг Их Британийн Улаан Загалмайн Нийгэмлэг, Олон улсын Улаан Загалмайн Нийгэмлэг, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн санхүүжилтээр хэрэгжүүллээ. Мөн хүнсний болон бэлэн мөнгө, малын эрдэс тэжээлийн багцуудыг олгосон. Энэ тусламж бол малчид хүнд өвлийг хохирол багатай  даван туулах, амьжиргаагаа хадгалж үлдэхэд нь зориулсан хүмүүнлэгийн тусламж юм.

МУЗН ирэх онд 80 жилийн түүхт ойгоо тэмдэглэнэ. Бид гамшгийн менежментын хөтөлбөр, нийгмийн эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр, нийгмийн хөгжил оролцоо, хүүхэд залуучуудын хүмүүнлэгийг дэмжих дөрвөн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Улсын хэмжээнд 220 гаруй улаан загалмайчид өдөр тутам ажилладаг. Харин бидний үйл ажиллагааг дэмждэг 7200 гаруй мэргэшсэн сайн дурынхан байна. Онцгой байдлын үед нийгмийн эрүүл мэнд, цусны донор, нийгмийн халамж, ядуурлыг бууруулах, эмзэг байдлыг багасгахын төлөө сайн дурынхан ажилладаг юм.

-Улаан загалмайчуудын гол зарчмаас хэлнэ үү?

-Шударга байх, төвийг сахих ёстой. Хамгийн гол нь Улаан Загалмайн Нийгэмлэг бүх хүнд нээлттэй байх ёстой юм. МУЗН-ийн үйл ажиллагааг дэмждэг Монгол Улсын иргэддээ, гадаадын хамтран ажилладаг түншүүддээ энэ өдөр баярлалаа гэж хэлэхийг хүсэж байна.

-Олон улсын хүмүүнлэгийн өдрийн уриа “Инээмсэглэл” юм байна. Энэ үгийг сонгосон учир нь?

-Олон улсын Улаан Загалмайн өдрийн уриа бол “Инээмсэглэл” юм. Инээмсэглэл бол аз жаргалын илэрхийлэл, төвийг сахисан түншүүдийн баярын илэрхийлэл. Энэхүү “Инээмсэглэл” гэх уриаг олон утгаар сонгосон. Бид Засгийн газартай хамтарч ажилладаг. Төр болон Шадар сайд Улаан загалмайн үйл ажиллагааг удирдаж байна. Цаашдаа гамшиг ослоос ард иргэдээ урьдчилан сэргийлэх,ард иргэддээ мэдлэг, мэдээллээр хангах, гамшиг тохиолдсон үед хариу арга хэмжээ авах, тэднийг чадвартай болгоход анхаарлаа их хандуулж байна.

-Сайн дурын идэвхтнүүдийн хамтын ажиллагааны талаар?

-Бидэнтэй өдөр тутам хамтарч ажилладаг Онцгой байдлын ерөнхий газартай хамтарч гамшиг осол тохиолдсон үед өөрийгөө болон гэр бүлээ, анд нөхөд, хамт олноо, айл хөршийнхөө амь насыг нь аврах чадвартай, сайн дурын идэвхтнүүдийг бид өнгөрсөн жилээс бэлтгэгдэж эхэлсэн. Одоогийн байдлаар хөдөө орон нутагт 320 сайн дурын ажилтан бэлтгэсэн. Улаанбаатар хотод 120 сайн дурын ажилтан онцгой байдлын үед ажиллахаар бэлтгээд байна. Нийтдээ 760 сайн дурын идэвхтнээр дамжуулан 2228 хүнд хүрч ажилладаг. УЗН-үүдийн хаалга, үйл ажиллагаа бүх хүнд нээлттэй байх ёстой. Тийм учраас УЗН санхүүгийн менежментээ өөрчилж, хэн УЗН-д хандив өргөсөн, юунд зарцуулагдсныг гадаадын болон дотоодын аудитын байгууллагаар жил болгон шалгуулдаг болсон. Ингэснээр гадаад түншүүд МУЗН-тэй хамтарч ажиллах итгэлцэл улам сайжирч, хүмүүнлэгийн тусламжийг олон чиглэлээр явуулах боломж бүрдээд байгаа юм.

-МУЗН нь байгалийн гамшигт нэрвэгддэг мал аж ахуйн салбар болон онцгой осол, үйл явдалд хүмүүнлэгийн туслалцаа үзүүлсээр байдаг. Гэхдээ хөдөө аж ахуйн салбарт ямар туслалцаа үзүүлдэг вэ. Тэд бас байгалийн гамшигт нэрвэгддэг салбар?

-Ер нь гамшиг гэж юуг хэлэх вэ гэдэг талаас авч үздэг. Ямар хэмжээний гамшигт автсан эсэхийг тогтоох шалгуур үзүүлэлтүүд байдаг. Бид эмзэг байдлын үнэлгээг тодорхой хийдэг. Тиймээс шүлхийн газарт хөл хорио тогтоож, олон хоногоор хүнсний хэрэгцээ, хангамж дутагдаж байгаа газарт туслах үйл ажиллагаа явуулж байгаа. Үүний зэрэгцээ УЗН хогийн цэгт ажиллаж, амьдардаг, хүнд нөхцөлд байгаа хүмүүст туслах ажлуудыг ч хийдэг. Гэхдээ бидний зорилго хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа тэр болгон сурталчлах шаардлага байдаггүй.

Хэрвээ газар тариалан эрхэлж байгаа болон өөр өөр салбарт байгаа хүмүүст томоохон осол, гамшиг тохиолдсон бол бид туслах бололцоотой. Томоохон аж ахуйн нэгж уул уурхайн компаниудтай хамтын ажиллагааны гэрээ хийж, эрүүл мэндийн анхны тусламжууд, мөн хүндхэн байдалтай газруудад нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж байна. Тухайлбал, хамт олны дунд тайван бус байдал үүссэн тохиолдолд тэр байгууллагын урилгаар нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлдэг. Стресс менежментийн үйлчилгээ үзүүлдэг болсон. Эрсдлийн үед, нөхцөл байдал хүндэрсэн үед хүн өөрийнхөө хяналтыг алддаг. Ийм үед яаж биеэ барих вэ, стрессээ яаж зөв илэрхийлэх вэ зэрэг чиглэлээр сургалт явуулж байгаа.

 Мөн гэр бүлийн хэлхээ холбоог сэргээх чиглэлээр УЗН ажилладаг. Зарим хүмүүс салсан хүмүүсийг нийлүүлэх гэж байгаа юм уу гэж асуудаг. Гэтэл тийм биш. Ер нь дэлхийд дайн, зэвсэгт мөргөлдөөн, томоохон гамшиг, осол аюул болсны дараа тухайн гэр бүлийн гишүүдээс хоёр өөр зүг рүү хуваарилагдсан үед нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж байгаа. Жишээлбэл, манай улсын иргэд Солонгос улс руу яваад гэр бүлээсээ тасарч, гадаадын оронд удаан хугацаагаар ажиллаад, эргээд гэрийнхэнтэйгээ холбоо барихаа больсон байдаг. Ийм хүмүүсийн ар гэрээс хүсэлт ирвэл УЗН-үүд бие биеэндээ туслах үүргийнхээ дагуу шууд холбоо барьж, тэр хүмүүсийг эрэн хайх, хэлхээ холбоог нь сэргээхэд тусалдаг. Энэ бол УЗН-ийн бас нэг хүмүүнлэгийн ажил юм.

Б.Баярмаа

 

 

 



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   О.СЫН ХО: ХОЁР СОЛОНГОС ОРНЫ ЭНХ ТАЙВАНЧ БАЙДАЛ МОНГОЛ УЛСТАЙ ТҮҮХЭН ХАРИЛЦААГАА ХӨГЖҮҮЛЭХЭД НӨЛӨӨЛНӨ ГЭДЭГТ ИТГЭЖ БАЙНА
2018-10-15  
  

   Н.ЦЭРЭНБАТ: 54 ТЭРБУМТАЙ БОЛОХ ҮЛГЭРИЙН ТӨСӨЛ
2018-10-15  
  

   ЗАСГИЙН ГАЗРЫН ХУРАЛДААН БОЛЖ БАЙНА
2018-10-10  
  

   ЕРӨНХИЙ КОНСУЛ Э.ГАЛБАДРАЛ ОАКЛАНД ХОТЫН ЗАХИРАГЧ, АНУ-ЫН КОНГРЕССЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ТАНХИМЫН ГИШҮҮН НАРТАЙ УУЛЗЛАА
2018-10-10  
  

   Д.Эрдэнэбат:2020 оны сонгуульд зориулсан, хэт хөөсөрсөн төсвийг Засгийн газар оруулж ирсэн
2018-10-08  
  

   Б.ЭРДЭНЭБАТ: ОРОСУУД ШИГ ХӨРШ ОРНЫ АРД ТҮМЭНДЭЭ ИНГЭЖ ТУСАЛСАН УЛС ОРОН ДЭЛХИЙД БАЙХГҮЙ
2018-10-06  
  

   СОЛОНГОС УЛСАД ХАРЛАСАН ИРГЭДИЙГ ӨРШӨӨЛД ХАМРУУЛАНА
2018-10-05  
  

   ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ МЭДЭЭЛЭЛ ХИЙНЭ
2018-10-05  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот