ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Ч.АМГАЛАН: ХАВРЫН ТАРИАЛАЛТЫГ ТЕХНОЛОГИЙН ХУГАЦААНД ХИЙХ БОЛОМЖТОЙ

Ч.АМГАЛАН: ХАВРЫН ТАРИАЛАЛТЫГ ТЕХНОЛОГИЙН ХУГАЦААНД ХИЙХ БОЛОМЖТОЙ
ХАА | 2018-05-08 11:27:22 | УНШИСАН: 303 | khaliunaa

Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Чулууны Амгалантай уулзаж цаг үеийн асуудлаар ярилцлаа.
- Хаврын тариалалт эхэлж байна. Өнгөрсөн онд гантай байснаас ургац алдаж, төлөвлөж байснаас их хэмжээгээр доогуур ургац авсан. Энэ жил тариалалтын хэмжээ өмнөх жилүүдээс нэмэгдэх үү?
- Тариалалтын хэмжээ өмнө оноос нэмэгдэнэ. Аймгийн хэмжээнд 85 аж ахуйн нэгж, 747 өрхийн тариаланч жилдээ 45-48,0 мянган га талбайд үр тариа, төмс хүнсний ногоо тариалдаг.
Энэ жил нийт 48683,7 га талбайд тариалалт хийнэ. Үүнээс буудай 42295 га талбайд буудай тарина. Бусад үр тарианы үр 1200 га-д суулгана. малын тэжээл 280, тосны ургамал 4229,5, төмс 391, хүнсний ногоо 147 га-д тарихаар төлөвлөөд бэлтгэлээ хангаж тариалалтаа эхлээд байна.
Бид тариаланчдынхаа зөвлөлгөөнийг гурван суманд бүсчлэн хийлээ.
Энэ жилийн хувьд хаврын тариалалтыг энэ сарын 5-наас эхлүүлээд байна. Хаврын тариалалтын техник засварын ажлыг бүрэн хийж, бэлтгэлээ хангаад тариан талбайдаа орж байна.
- Цаг агаарын урьдчилсан мэдээ энэ жилийн ургацад хэр нөлөөлөхөөр төлөв гарсан бол?
- Бид тариаланчдын зөвлөлгөөнийг ургамал газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн, хөдөө аж ахуйн их сургуультай жил бүр хамтарч зохион байгуулдаг. Энэ жилийн агро зөвлөмжийг ургамал газар тариалангийн хүрээлэнгийн багш, докторууд гаргаж өгсөн.
Энэ жилийн хувьд зургаадугаар сард олон жилийн дундажийн орчим хур тунадас орно гэсэн мэдээлэл өгч байна. Мөн 7-р сард адил байна гэсэн прогноз өгч байгаагаас харахад өмнөх жилүүдийн хэмжээнд хур тунадастай байна гэсэн төлөв байгаа. Аймгийн Засаг даргын Захирамж гарч үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас оруулах ажлын хэсгийг томилсон. Зөвхөн газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашгийг бодохгүй хуурайшилттай их түймэр гарах магадлал өндөр байгаа учраас бүрэлдэж байгаа үүлний байдлыг харгалзан зориудаар нөлөөлөх ажлаа эхэлсэн. Ирэх 6, 7-р сар гэхгүйгээр энэ арга хэмжээг авч эхлээд байна.
- Өнгөрсөн жилийн буудайн ургацын байдлыг мэргэжилтнүүд юу гэж дүгнэж байна вэ? Энэ талаар тариаланчид ярилцсан байх.
- Өнгөрсөн жилийн тариалалтын чанарыг соёололтоор дүгнэхэд 82.2 хувь сайн, 17.8 хувь нь дунд үнэлэгдсэн. Уриншинд бүрэн тариалалт хийсэн, эрсдлийг бууруулах зорилгоор тариалсан талбайд гуматын болон эрдэс бордоо ихээр хэрэглэсэн, ганд тэсвэртэй сортын эзлэх хувь нэмэгдсэн, хаврын нөөц чийгийн хэмжээ газар тариалангийн бүс нутагт сайн байсан зэрэг үзүүлэлтүүд соёололтонд сайн нөлөө үзүүлсэн гэж үзэж байгаа.
Гэвч 6-7 сард үргэлжилсэн их халалт, гангийн нөлөөллөөр буудай механик болцонд орж, хэлбэр ерөнхийдөө шувтан, шөвгөр, гонзгойдуу үр үүссэн нь буудайн жинд нөлөөлсөн байгаа.
- Өнгөрсөн жил урьдчилан тогтоосон байдлаас нэлээд доогуур ургац хураасан. Ямар шалтгаан нөлөөлсөн бол?
- Ургацын балансаар 32648 тонн ургац хураан авахаар боловч 7.553 тонн дутуу авсан. Ургац тогтоосноос хойш 1.234 га талбай ногоон тэжээлд шилжсэн. Ургац их намхан ургасан учир хадуурт орохгүй хаягдал их гарсан. Бас царцааны хөнөөл их гарсан зэрэгтэй холбоотой гэж үзэж байгаа.
- Гангийн хувьд өмнөх жилүүдээс ямар байсан бэ? Судалгаа байдаг уу?
- Эрдэмтдийн судалгаагаар их халалттай жил 1964 онд тохиож нэг га-гаас авах ургацын хэмжээ 3.5 центнер, 2002 онд давтагдаж 5.7 центнер болж буурч байсан байна. Өнгөрсөн оны хэт халуун бол 53 жилд гурав дахь удаа тохиож буй байгалийн үзэгдэл юм.
- Ургац алдснаас шалтгаалаад үрийн нөөц багассан байх. Энэ хаврын тариалалтын үрийн хэрэгцээг хэрхэн хангаж байна вэ?
- Аймгийн дүнгээр тариалалтанд 7120 тн үр шаардлагатай байгаа. Үүнээс 2101 тн-ыг өмнөх жилийн ургацаасаа нөөцлөн авсан. Цаана нь дутагдах 5019 тн үрийн захиалгыг нэгтгэн ХХААЯ-нд хүргүүлж “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас авах зохион байгуулалтыг хийлээ. Үрийн хувьд тариалалт хийхэд бэлэн болсон байгаа.
- Тариалалтыг технологийн хугацаанд нь хийх техникийн боломж хэр байгаа вэ?
- Тариалалтанд 11 гинжит трактор, 168 дугуйт трактор, 280 гаруй хөрс боловсруулах чиргүүл, дүүжин машин, 305 гаруй үрлэгч ажиллахаар техник засварын ажил хийгээд бэлэн болгосон. Тариалалт эхлээд түрүүчийн аж ахуйн нэгжүүд талбайд үр суулгаж эхэллээ.
Тариалалтыг хугацаанд хийх техникийн боломж бий.
- Шатах тослох материалын нөөцийг хэрхэн бүрдүүлж байна вэ?
- Аж ахуйн нэгж, иргэд “Тариалан эрхлэлтийг дэмжих сан”-гаас урьдчилгаа төлж шатахуун авч байна.
Тариалалт болон уриншинд шаардлагатай 455 тн шатахуун хэрэгтэй. Үүнийг гэрээ байгуулаад хуваарийн дагуу аж ахуйн нэгжүүдэд олгоод байна.
- Энэ хаврын тариалалтыг уриншид бүрэн хийх үү? Уринш боловсруулаагүй гуурсанд тариалах газар байна уу?
- Энэ жилийн хувьд зуун хувь уриншид тариалалт хийнэ. Гуурсанд бага зэрэг нэмж тариалалт хийнэ.
- Үрийн чанарыг сайжруулах талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ?
- Үрийн чанар сайжруулах чиглэлээр хэд хэдэн аж ахуйн нэгжийг сонгоод явж байна. Мөн ОХУ-ын Красноярьскийн хөдөө аж ахуйн их сургуультай хамтарч ажиллаж байна. Гурван жил дараалан гурван өөр сортыг манай аймгийн нутаг дэвсгэр дээр тарьж байна. Энэ хавар сүүлийн жилийн тариалалт болно. Үүний дараа хамгийн өндөр ургац авсан үрийг сонгож үржүүлэх юм.
- Ямар аж ахуйн нэгж гадаадын сортыг тариалж туршиж байна вэ?
- Тэшиг сумаас “Шинэ амжилт” ХХК, Сэлэнгэ сумаас “ИНТОСЭ” ХК сонгогдсон.
- Газар тариалангийн салбарт жимс, жимсгэний аж ахуй эрхлэхийг бодлогоор дэмжиж байна. Энэ жилийн хувьд тариалалтаа нэмэгдүүлэх үү?
- Булган аймгийн хувьд улаан буудайн үйлдвэрлэл гурилаар өөрийнхөө хэрэгцээг бүрэн хангадаг. Мөн төмсний ургацаар хэрэгцээгээ хангаж байнйа. Илүү гарсан бүтээгдэхүүнээ Орхон, Хөвсгөл аймгийн зах зээлд нийлүүлдэг. Хүнсний ногооны хувьд хангалт 16,5 хувьтай байгаа.
“Аймгийн газар тариалангийн тогтвортой хөгжил”, “Жимс жимсгэнэ” гэсэн гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байна. “Жимс жимсгэнэ” хөтөлбөрийн хүрээнд “Чацаргана” төслийг боловсруулсан. Энэ төслийг хэрэгжүүлснээр өнгөрсөн онд 174 га-д чацаргана тарьсан. 200 га талбайг хашиж хамгаалан, 22 худаг гаргаж, усалгааны тоног төхөөрөмжийг шийдсэн. Энэ арга хэмжээнд 727 өрхийн 898 иргэн хамрагдсан.
Энэ жил чацаргана 125 га талбайд тариалалт хийнэ.

М.Батжаргал



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Б.БАТЗОРИГ САЙДЫН ШИЙДВЭР ИРГЭДИЙН ХАЛААСЫГ ТЭМТРЭХ НЬ
2018-10-08  
  

   ЗАРИМ СУМДАД ЗӨӨВРИЙН МАЛ УГААЛГЫН ТӨХӨӨРӨМЖИЙГ ГАРДУУЛАН ӨГӨВ
2018-09-13  
  

   ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛЭЭ САЙН ХАНГАСАН МАЛЧДЫН БҮЛЭГ, ХОРШООГ ШАЛГАРУУЛНА
2018-08-28  
  

   2019 ОНЫГ МАЛЫН ЧАНАР, БҮРТГЭЛИЙН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАНА
2018-08-22  
  

   С.БЕКЕТ: ЦЭНГЭЛ СУМ 110 МЯНГА ОРЧИМ ТОЛГОЙ МАЛ БОРЛУУЛАХ ШААРДЛАГАТАЙ БАЙНА
2018-08-20  
  

   МАЛ АЖ АХУЙН САЛБАР ДНБ-ИЙ 10 ХУВИЙГ БҮРДҮҮЛЖ БАЙНА
2018-08-17  
  

   Ц.БАТ-ӨЛЗИЙ: БЭЛЧЭЭРИЙН ШИМТ УРГАМЛЫН ТӨРӨЛ ЗҮЙЛ ХОМСДОЖ, ЛУУЛЬ ШАРИЛЖ ГОЛЛОХ БОЛЛОО
2018-08-10  
  

   МАЛЫН МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САН БҮРДҮҮЛЖ БАЙНА
2018-08-10  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот