ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
ХӨРӨНГИЙН БИРЖИЙН 859.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АРИЛЖАА ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭС 57.2 ХУВИЙН ӨСӨЛТ ҮЗҮҮЛЖЭЭ

ХӨРӨНГИЙН БИРЖИЙН 859.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АРИЛЖАА ТҮҮХЭН ДЭЭД ҮЗҮҮЛЭЛТЭЭС 57.2 ХУВИЙН ӨСӨЛТ ҮЗҮҮЛЖЭЭ
Үнэт цаас | 2018-04-17 18:41:14 | УНШИСАН: 482 | khaliunaa
“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК  2017 оны тайлангаа олон нийтэд хүргэлээ.  Өнгөрөгч онд тус бирж 26 жилийн түүхэнд анх удаа 859.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн нь өмнөх 2015 оны дээд үзүүлэлтээс 57.2 хувийн өсөлт үзүүлжээ.

Мөн ТОП 20 индекс 68.9 хувиар өсч, дэлхийн индексүүдийг өсөлтөөрөө тэргүүлсэн бол зах зээлийн үнэлгээ он гарснаас хойш 67.4 хувиар өсч 2.4 их наяд төгрөгт хүрсэн нь сүүлийн таван жилийн  хамгийн дээд үзүүлэлт боллоо.

Хөрөнгийн зах зээлийн үндсэн бүтээгдэхүүнүүд болох хувьцаа бондын арилжаа идэвхжиж, шинээр болон нэмж үнэт цаас гаргах зэрэг олон үйл ажиллагаа амжилттай өрнөснөөс  “Сүү” ХК-ийн гаргасан “Сүү бонд” 6.0 тэрбум төгрөгийг амжилттай босгож хамгийн өндөр үнийн дүнтэй компанийн өрийн хэрэгсэл болсон юм. Мөн “Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-д бүртгэгдсэн хамгийн анхны мэдээллийн технологийн компани болох “АйТүүлс” ХК-ийн үнэт цаасыг худалдан авах захиалга нь нийлүүлэлтээсээ 3 дахин их буюу нийт 3.9 тэрбум төгрөгт хүрснээр, Монголын хөрөнгийн зах зээлд үнэт цаас гаргасан компаниуд дунд хамгийн их захиалга авсан компани болов.
 

ДАВХАР БҮРТГЭЛТЭЙ КОМПАНИЙН ҮНЭТ ЦААСЫГ АРИЛЖИНА


СЗХ-той хамтарсан ажлын хэсэг байгуулан ажиллаж, үнэт цаасны давхар бүртгэлийг зохицуулах “Гадаад улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд Монгол Улсад үнэт цаас гаргах, Монгол Улсын арилжаа эрхлэх байгууллагад бүртгэлтэй хуулийн этгээд гадаад улсад гаргах үнэт цаасыг бүртгэх түр журам”-ыг батлуулснаар 2018 онд Монголын хөрөнгийн зах зээлд хамгийн анхны давхар бүртгэгдсэн компанийн үнэт цаасыг арилжих нөхцөл  бүрдэв. Мөн  хөрөнгийн зах зээлийн талаарх иргэд олон нийтийн мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор “Ногоон сум” реалити шоу нэвтрүүлгийг санаачлан, МҮОНРТ-тэй хамтран зохион байгуулж эхний дугааруудыг орон даяар нэвтрүүлсэн нь ард иргэдийн хөрөнгийн зах зээлийг сонирхох сонирхлыг нэмэгдүүллээ. Энэ онд 2017 оны амжилтаа ахиулан, гадаад улсын биржид бүртгэлтэй компанийн үнэт цаасыг анх удаа дотоодод бүртгэж арилжих, хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, олон улсын жишигт нийцсэн төлбөр тооцооны Т+2 горимыг эргэн нэвтрүүлэх чиглэлээр холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Мөн хөрөнгө оруулагч болон үнэт цаас гаргагчдад таатай хөрөнгө оруулалтын дэд бүтэц, орчин, ил тод нээлттэй зах зээлийг бий болгохоор Монголын хөрөнгийн бирж  хичээн ажиллаж байна.

НҮБ-ЫН ТОГТВОРТОЙ САНХҮҮЖИЛТИЙН САНААЧЛАГЫГ ДЭМЖИНЭ

Хөрөнгийн Бирж нь өнгөрөгч онд  НҮБ-ын дэргэдэх Тогтвортой Хөгжилд Чиглэсэн Хөрөнгийн Биржүүдийн Холбоо (ТХХБХ)-ны гишүүнээр элсэж,  хариуцлагатай хөрөнгө оруулалт, тогтвортой бизнесийн ажиллагааг дэмжин хамтран ажиллахаар болов.
Тус холбоонд олон улсын 66 хөрөнгийн бирж гишүүнээр элссэн бөгөөд НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэх хөрөнгийн биржүүдийн үүрэг оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр дэлхийн бусад хөрөнгийн биржүүдтэй санал солилцон хамтран ажиллах ач холбогдолтой юм.

ТОП-20 индекс:

2017 онд ТОП-20 индексийн дээд үзүүлэлт 24520.35 нэгж,  доод үзүүлэлт 11972.11 нэгж, дундаж үзүүлэлт 15511.89 нэгж байна.

ТОП-20 индексийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 8280.87 нэгжээр буюу 66 хувиар өсч, 20736.93 нэгж болсон.

Багцын  арилжаа:

Тайлант хугацаанд багцын арилжаагаар Таван толгой, Дархан сэлэнгийн ДЦС, Мах импекс, БиДиСек, Дархан ЗБ,  Монгол савхи, АПУ, Мик холдинг, Шарын гол зэрэг нийт 9 компанийн 14.3 сая ширхэг хувьцааг 44.6 тэрбум төгрөгөөр арилжсан нь нийт хувьцааны арилжааны үнийн дүнгийн 58.3 хувийг эзэлж байна.

ЗГҮЦ-ны арилжаа:

2014 оны 11 дүгээр сараас МХБ-ээр Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаас арилжигдаж эхэлснээс хойш нийт 1.4 их наяд төгрөгийн үнийн дүн бүхий 15.6 сая ширхэг үнэт цаас анхдагч зах зээл дээр арилжигдсан байна.

Анхдагч зах зээлийн арилжаа:

2017 онд нийт 44 удаагийн ЗГҮЦ-ны арилжаагаар 6.7 сая ширхэг үнэт цаасыг 630.2 тэрбум төгрөгөөр арилжсан байна.  Тайлант хугацаанд анхдагч зах зээл дээр нийт 630.2 тэрбум төгрөгийн ЗГҮЦ арилжсанаас 12 долоо хоногтой үнэт цаас нийт арилжааны 25.0 хувийг, 28 долоо хоногтой үнэт цаас 20.хувь, 39 долоо хоногтой үнэт цаас 24.6 хувь, 52 долоо хоногтой үнэт цаас 15.3 хувийг, 2 болон 3 жилийн урт хугацаатай үнэт цаас 14.9 хувийг тус тус эзэлж байна.

Хоёрдогч зах зээлийн арилжаа:

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжааг 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр нээсэн бөгөөд тайлант хугацаанд нийт 1.4 сая ширхэг үнэт цаас 142.3 тэрбум төгрөгөөр арилжигдсан. ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаанд “Новел инвестмент”, “Мирэ Эссет Секьюритис Монгол”, “Голомт капитал“, “БиДиСек ХК”, “Стандарт инвестмент”, “Ард капитал групп”, Гаүли зэрэг ҮЦК-иуд идэвхитэй оролцсон байна.

Б.Заяа


 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   "ТАЛХ ЧИХЭР" ХК-ИЙН ХУВЬЦАА 7.50 ХУВИАР ӨСЛӨӨ
2018-09-12  
  

   ХӨРӨНГИЙН БИРЖ 24 КОМПАНИЙН 109 220 ШИРХЭГ ХУВЬЦАА АРИЛЖИВ
2018-09-04  
  

   "ТАВАНТОЛГОЙ" ХК-ИЙН ХУВЬЦАА 6.54 ХУВИАР БУУРЧЭЭ
2018-09-01  
  

   "ЗООС ГОЁЛ" КОМПАНИЙН ХУВЬЦААГ БҮРТГЭЛЭЭС ХАСЧЭЭ
2018-08-31  
  

   ӨНӨӨДРИЙН АРИЛЖААГААР "ГОВЬ" ХК-ИЙН ХУВЬЦАА ХАМГИЙН ӨНДӨР ӨСӨЛТТЭЙ БАЙВ
2018-08-30  
  

   “АРД ДААТГАЛ” ХХК АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР НЭМЭЛТ ХУВЬЦАА ГАРГАХААР БОЛЛОО
2018-08-30  
  

   ӨНӨӨДРИЙН АРИЛЖААГААР 11 КОМПАНИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ ӨСӨВ
2018-08-29  
  

   "ХӨХ ГАН" ХК-ИЙН ХУВЬЦАА ХАМГИЙН ӨНДӨР ХУВИАР ӨСӨВ
2018-08-29  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот