ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
“Шинэ алхам” арга хэмжээ зохион байгууллаа

“Шинэ алхам” арга хэмжээ зохион байгууллаа
Боловсрол | 2018-04-16 17:24:28 | УНШИСАН: 77 | khaliunaa

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын санаачлан зохион байгуулдаг “Шинэ алхам” хөтөлбөр өчигдөр тав дахь жилдээ боллоо. Ерөнхий боловсролын сургуулиа төгсч, амьдралдаа нэгэн шинэ алхмыг хийх гэж буй залууст улсын шалгалтаа амжилттай өгөх,  мэргэжлээ зөв сонгож, хүссэн сургуульдаа элсэхэд уг хөтөлбөр томоохон дэмжлэг болдог юм.

Нийслэлийн хамгийн том дүүрэг болох Сонгинохайрханы Ерөнхий боловсролын сургууль төгсч буй 2500 гаруй сурагчийг хамруулсан арга хэмжээг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав хамтран зохион байгуулав. Энэ үеэр хүүхэд бүрт уламжлал ёсоор “Шинэ алхам 2018” номыг бэлэглэлээ. Уг номонд өнгөрсөн оны 3 жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын тест болон мэргэжлээ хэрхэн зөв сонгох, Монгол Улсад ойрын жилүүдэд ямар мэргэжил илүү эрэлттэй байх, тухайн сонгосон мэргэжлийн ажлын байрны хүрэлцээ хэр байх талаар заавар зөвлөмж багтжээ.

“Шинэ алхам” арга хэмжээний үеэр дүүргийнхээ нийт дунд сургуулиа төгсч буй залууст хандан УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Сонгинохайрхан дүүргийн залуучууд дэлхийн хэмжээнд өрсөлдөх ёстой гэж би боддог. Иймээс дэмжиж “Шинэ алхам”-ыг эхлүүлсэн. Монгол Улсад та бүхний хүч хэрэгтэй байна. Тиймээс улсынхаа ирээдүйн хөгжлийн төлөө одооноос эхлэн та бүхэн сурч, боловсрох хэрэгтэй. Сонгинохайрхан дүүргийн иргэд дэлхийд мэдлэг чадвараараа өрсөлдөх ёстой гэсэн амбиц надад байдаг” хэмээв. Мөн тэрбээр энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсан УИХ-ын гишүүн Ц.Гарамжав болон Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулийн багш нарт талархсанаа илэрхийлсэн юм.

Д.Сумъяабазар гишүүн арга хэмжээний үеэр дүүргийн 24 дунд сургуулийн амжилттай суралцаж, анги хамт олноо манлайлсан 40 сурагчийг өөрийн нэрэмжит өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа. Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын төгсөх ангийн сурагчид амралтын нэг өдрөө урлагийн тоглолт үзэж,  зөв амьдрах, аав ээжийгээ хайрлаж, ачийг нь хариулах тухай ухаарлын лекц сонсон, мөн БСШУСЯ-ны мэргэжилтний өгсөн “Оюутны хөгжлийн зээл”-ийн талаар мэдээллийг авч сонирхолтой, үр бүтээлтэй өнгөрүүллээ.

 Г.ИТГЭЛ



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   НАРИЙН МЭРГЭЖЛҮҮД ХӨДӨЛМӨРИЙН ЗАХ ЗЭЭЛ ДЭЭР ЭРЭЛТТЭЙ БАЙНА
2018-04-24  
  

   ШИЛДЭГ АРГА ЗҮЙТЭЙ 75 БАГШИД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
2018-04-23  
  

   “БОЛОВСРОЛ ШИНЭЧЛЭЛ-2018” ҮЗЭСГЭЛЭНД ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРҮҮДИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ ӨГЧ БАЙНА
2018-04-21  
  

   МОНГОЛЫН БАГШ КАЗАХСТАНЫ ИХ СУРГУУЛЬД УРИЛГААР ХИЧЭЭЛ ЗААЖ БАЙНА
2018-04-20  
  

   Х.МӨНХ-ЭРДЭНЭ: АВТО СУРГУУЛИУДТАЙ ХАМТРАН МОТОЦИКЛИЙН СУРГАЛТ ЯВУУЛНА
2018-04-20  
  

   МАТЕМАТИКИЙН ГҮНЗГИЙРҮҮЛСЭН СУРГАЛТТАЙ АНГИЙНХАН МОНГОЛ БИЧГЭЭ ШАМДАН СУРАЛЦАЖ БАЙНА
2018-04-20  
  

   “ОЮУТНЫ СПОРТ”-ЫН ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ИХ ХУРАЛ БОЛНО
2018-04-19  
  

   ХУВИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛИЙН 50 ГАРУЙ ХУВЬ НЬ ОЮУТНЫ ДОТУУР БАЙРГҮЙ
2018-04-18  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
Монгол хүүхдүүдийг туршилтын судалгаанд хамруулж байна.

Судалгааны зөвшөөрлийг 2015 оны 4-р сарын 3-ны өдрийн Монгол улсын боловсрол соёл шинжлэх ухааны сайдын А/110 тоот тушаалын дагуу “Монгол хүүхдэд Д амин дэм ба квантинфрон тодорхойлох төсөл” хэмээх 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан 2015-2019 онд багтаан хэрэгжүүлэхийг Д. Ганмаа/Харвардын НЭМ сургууль/-д зөвшөөрсөн тогтоол гарсан юм байна.

2018-04-24 19:13:48 | Цааш нь


2018-04-24 18:46:29 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот