ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
НИЙСЛЭЛИЙН ТАВАН БАЙРШИЛД ТҮР ЗАМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

НИЙСЛЭЛИЙН ТАВАН БАЙРШИЛД ТҮР ЗАМ НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ
Нийслэл | 2018-04-16 17:00:23 | УНШИСАН: 371 | khaliunaa
Замын цагдаагийн албаны ойролцоо барих гүүрэн гарцын бүтээн байгуулалтын хүрээнд нээж буй түр замууд өнөөдрөөс ашиглалтад орж байна.

Энэ талаар Нийслэлийн автозамын хөгжлийн газар (НАЗХГ), Замын цагдаагийн алба, Нийслэлийн газрын албанаас мэдээлэл хийв.

БНХАУ-ын 42 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барих Замын цагдаагийн гарцын ойролцоо шинээр барих гүүрэн гарцын бүтээн байгуулалтын ажил 2.6 жил үргэлжлэх төлөвлөгөөтэй бөгөөд НАЗХГ-аас 1.6 жилийн дотор ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа аж. Энэ хүрээнд нийслэлийн автозамын ачааллыг бууруулах зорилгоор долоон түр зам байгуулж байгаа бөгөөд эхний таван автозам нь өнөөдөр нээлтээ хийж байгааг НАЗХГ-ын дарга Ж.Тогтохбаяр дурьдлаа.

Тэрбээр, “Гүүрэн гарцын бүтээн байгуулалтыг БНХАУ-ын аж ахуйн нэгж гүйцэтгэнэ. Ингэхдээ туслан гүйцэтгэгчээр дотоодын 16 компани ажиллаж байна. Мөн бүтээн байгуулалтад 450 гаруй ажилтан шаардлагатай бөгөөд үүнээс 150 нь БНХАУ-ын иргэн байх юм. Үлдсэн ажиллах хүчнийг дотоод бүрдүүлнэ. Мөн гүүрэн гарцын түүхий эд, материалын 70 хувийг Монголоос худалдаж авах юм. Гүүрэн гарцын бүтээн байгуулалттай холбогдуулан өнөөдөр Махатма Гандигийн гудамжаас Нарны зам, Нийслэл хүрээ өргөн чөлөөг Удирдлагын академитай холбох, Хүннүгийн гудамж-Саруул хотхон, Саруул хотхон-Соёлж чиглэлийн автозамыг өнөөдрөөс нээж буй юм. Харин Махатма Гандигийн гудамжнаас Нарны зам хүртэлх түр автозам нь төмөр зам дээгүүр дайран өнгөрч байгаа юм. Тиймээс хуучин замын цагдаагийн уулзварт байрлах төмөр замын хөдөлгөөн зохицуулах төхөөрөмжийг тус түр замд байрлуулахаар ажиллаж байгаа аж. Уг ажлыг энэ сарын 19-ны оройн 22.00 цагаас 23-ны 07.00 цаг хүртэл хийх бөгөөд энэ хугацаанд Махатма Гандигийн гудамжнаас Нарны зам хүртэлх автозамыг түр хаах юм” гэлээ.

Энэхүү бүтээн байгуулалттай холбогдуулан автомашины улсын дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах талаар НЗДТГ, Замын цагдаагийн албанаас иргэдийн дунд санал асуулга явуулсан. Гэвч иргэд санал асуулгыг дэмжээгүй тул дугаарын хязгаарлалтад өөрчлөлт орохгүй аж. Үүнтэй холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэлийг зохицуулахад 200-300 замын цагдаа шаардлагатай гэсэн судалгааг Замын цагдаагийн алба боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлсэн байна. Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж буй томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарьт түр өөрчлөлт оруулах, үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн түгээлтийг шөнийн цагаар хийдэг болох зэрэг саналуудыг боловсруулсан бөгөөд Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар шийдвэрлэх юм.

Түр замуудын бүтээн байгуулалт 11 иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшлийн газрыг дайран өнгөрч байгаа аж. Дээрх аж ахуйн нэгжүүд нийслэлээс хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж, газраа бүрэн чөлөөлжээ.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр


 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   ХОЁРХОН ӨНДӨГ ХЭРЭГЛЭЭД ҮЕ МӨЧНИЙ ӨВЧНӨӨС ИНГЭЖ САЛААРАЙ!
2018-09-21  
  

   ҮҮНИЙГ ХЭРЭГЛЭСНЭЭР МИНИЙ НОЙР БУЛЧИРХАЙ ЯГ Л “ЦАГ” ШИГ АЖИЛЛАДАГ БОЛСОН!
2018-09-21  
  

   Шүдний эмч дээр очихгүйгээр шүдний чулуунаас салах энгийн арга
2018-09-21  
  

   Хорт хавдараас урьдчилан сэргийлдэг хүнсний ногоо
2018-09-21  
  

   Төмс арьсыг цайруулж, хөгшрөлтөөс сэргийлдэг
2018-09-21  
  

   Бүсгүй хүний байнга санаж явах 20 зарчим хадгалаад аваарай
2018-09-21  
  

   Орос эзэгтэй нарын байцаа дарах арга
2018-09-21  
  

   Өдөр бүр өндөг идвэл нэг сарын дараа бидний биед юу болох вэ?
2018-09-21  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот