ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Монголын эдийн засаг сэргэх цагт монголчуудад өндөр өртөг бүү тулгаарай

Монголын эдийн засаг сэргэх цагт монголчуудад өндөр өртөг бүү тулгаарай
Банк, санхүү | 2018-04-15 14:28:13 | УНШИСАН: 599 | togtokh

Монголын эдийн засаг өсөлттэй халсан үед хэрэглэгчдийн итгэл эерэг байж, хөрөх үед нь хүлээлт гутранги болж байдаг нь эдийн зсгийн судалгаа тогтоосон байдаг.

Гэхдээ нохой жилт 2018 оны хувьд Монголын эдийн засгийн сэргэлтийн үе иржээ. Монголын эдийн засгийн өсөлт 2018, 2019 онуудад хүчтэй байх төлөвтэй байгааг тодотгож АХБ-ны  Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен , төлөөлөгчийн газрын эдийн засагч Л.Амар нар Азийн хөгжлийн төлөв 2018 оны байдлын талаар мэдээлэл хийхдээ мэдэгдсэн.

Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүн 2017 онд  5,1 хувьтай байсан бол 2018 онд өсөлтийн хурд нь саарч 3,8 хувь, харин 2019 онд бага зэрэг нэмэгдэж 4,3 хувь болно гэж Азийн хөгжлийн төлөв 2018 тайланд таамаглажээ.

Монголын эдийн засгийн өсөлтөнд уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт, нэн ялангуяа Оюу толгойн далд уурхайн хөгжүүлэлт нь гол хөдөлгөх хүч хэвээрээ байна. Гэхдээ 2019 онд нүүрсний экспортын асуудал тодорхой хэмжээнд шийдэгдэнэ гэж үзэж байна.

Ёланда Фернандез Ломмены хэлснээр уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтыг үргэлжлүүлвэл өсөлтийн эрчийг хадгалах үндэс болох юм байна.

Гэхдээ эдийн засгийн гүйцэтгэл Олон улсын валютын сангийн хөтөлбөрт төсөөлснөөс илүү сайн байгаа тул Монгол руу урсах хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, макро эдийн засгийн тогтвортой байдлыг сайжруулахад дэмжлэг болох ажээ.

АХБ-ны таамаглаж байгаагаар инфляцийн түвшин энэ онд 8 хувь нэмэгдэж, 2019 онд 7 хувь болно. Энэ нь 2017 онд хэрэгжүүлсэн мөнгөний зөөлөн бодлогын нөлөөгөөр 2018 онд инфляци өсч, газрын тосны үнэ буурч, дотоодын эрэлт саарахын хэрээр эдгээрийн үр нөлөө 2019 онд саармагжих төлөвтэй байгааг харууллаа.

Түүнчлэн Монгол Улсын төсвийн алдагдал ямар байгааг тооцоолсон байна. Өнгөрсөн онд ДНБ-ний 3,9 хувьтай тэнцэж байсан бол 2018 онд ДНБ-ний 6,4 хувь, 2019 онд 5,1 хувь болно гэж тооцжээ. Ийм өндөр хувийн үзүүлэлттэй байгааг тайлбарлахдаа нийгмийн даатгал, нийгийн хамгаалал, тоног төхөөрөмжийн зардал нэмэгдэхийн хажуугаар жижиг, дунд үйлдвэрүүдийн татварын ачаалал, тайлагналын шаардлагыг бууруулах шийдвэр хэрэгжиж эхэлснээр төсвийн орлогын бүрдүүлэлт хумигдах магадлалтай гэжээ.

Мөн Монголд дэд бүтцийн төслүүд хэрэгжиж эхэлснээр эдгээр эдийн засгийн төлөвт эерэг нөлөө үзүүлж магадгүй гэж тэмдэглэсэн байна. Үүний зэрэгцээ хөрөнгө оруулалтыг татахад саад болох гол хүчин зүйлд нэгд, далд уурхайн асуудал, хоёрт, үйлдвэрлэл талаас хил дээрх уул уурхайн ложистикийн асуудлыг хамруулсан байна.

Харин аялал жуулчлалын салбар хөгжснөөр нэн ирээдүйтэй. Энэ нь Монголын ирээдүйн эдийн засаг тэлэх бүтэцтэй болох чиг хандлага харагдаж байгаа гэж АХБ-ны суурин төлөөлөгч хэлж байсан. Аялал жуулчлалын салбар нь АХБ-ны үйл ажиллагааны дэд толгой хэсэг нь болдог юм байна. Жишээлбэл, Хөвсөл, Хэнтий аймагт аялал жуулчлалын төсөл хэрэгжиж байгааг дурдаж байсан.

АХБ-ны шинэ тайланд Азийн хөгжиж буй дийлэнх орны эдийн засаг өслөө гэж тэмдэглэсэн байна. Тайлангаас харахад Аж үйлдвэржсэн орнуудын эдийн засгийн сэргэлт үргэлжилж байгаа аж. Монголын хөрш Хятад Улсын Засгийн газар эдийн засгийн бүтцийн томоохон өөрчлөлт хийж, амжилттай явж байна. Мөн Япон Улсын хувьд бизнесийн илтгэл сайжирч, мөнгөний зөөлөн бодлого хэрэгжснээр өсөлт нэмэгдэнэ гэж үзсэн байна.

БНХАУ-ын үйлчилгээний салбар 2017 онд 8 хувиар өссөн нь эдийн засгийн өсөлт үргэлжлэхэд шууд нөлөөлжээ. Тус улсын эдийн засаг энэ онд 6,6 хувь, 2019 онд 6,4 хувиар өсөх төлөвтэй байна. Эдийн засгийн өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлэхийн зэрэгцээ дотоод, гадаадын эрэлт өндөр байгаа нь тус улсын ДНБ-ний өсөлтийг хангаж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг бүрдүүлэх суурийг бий болгож байгааг онцолжээ.

Түүнчлэн Өмнөд Азийн хамгийн том эдийн засаг болох Энэтхэгийн эдийн засаг сэргэснийг тодотгожээ. Тус бүс нутгийн өсөлт дэлхийд хамгийн өндөрт тооцогдсон байна.

Гэвч Азийн зарим орнуудын хувьд хэвээр байгаа хүндрэлтэй асуудлын нэг бол хувийн хэвшлийн өр өсөн нэмэгджээ. Дэлхийн санхүүгийн хямралаас хойш Азийн хөгжиж буй орнуудад хувийн хэвшлийн өр их хэмжээгээр нэмэгдсэн байна. Энэхүү их хэмжээний өрөөс эерэг үр дүн гарахгүй байгаагаас гадна нэмэлт зээлийн санхүүжилт нь бодит үр нөлөөтэй хөрөнгө оруулалт болж, зохих үр өгөөжөө өгч чадахгүй байгааг дурдсан байна. Энэ асуудлыг эрх бүхий байгууллагууд бүс нутгийн санхүүгийн тогтолцоог бэхжүүлэх замаар уг эрсдэлийг бууруулж чадах юм гэж АХБ тайлбарлаж байна.

Монголд ч мөн адил хувийн хэвшил, хувь хүмүүс банк, банк бус санхүүгийн байгууллагуудаас их хэмжээний мөнгө зээлдэж, амьдарч байгаа.

 АХБ-ны Ерөнхий эдийн засагч Ясуюки Савада “Зөв бодлого хэрэгжүүлж, экспорт нэмэгдэж, дотоодын эрэлт өндөр хэвээр байх нөхцөлд Азийн хөгжиж буй орнууд одоогийн өсөлтийн чиг хандлагаа хадгалж чадна” гэж хэлэв.

                               Дөрөөлж, бодитой хөгжье

Энхүү тайлангаас нэг зүйлийг онцлоход АХБ нь монголчуудын аж амьдралын оршин суух язгуур эрх болсон орон сууцны асуудалд ямар төсөл, хөтөлбөрүүдийг дэмжих чиг хандлагатай байгаа нь тодорхой бус харагдлаа.

Энэ талаар тус банкны ахлах эдийн засагч Деклан Магийтай санал солилцсон юм. Түүнээс Азийн хөгжлийн банк нь улс орны эдийн засгийн хөгжлийг дээшлүүлэхэд дэд бүтэц, боловсрол гэх мэт олон төслүүдийг санхүүжүүлдэг. Гэтэл нийгмийн жинхэнэ бодит байдлыг авч үзэхэд ард түмний аж амьдрал тийм ч дээгүүр биш. Хамгийн наад захын шийдвэрлэх чухал ажлын нэг бол танай банк ард түмнийг орон сууцжуулах барилгын салбарт ямар төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр цаашид ажиллах вэ. Энэ чиглэлд ямар бодлого баримтлаж байна вэ?гэж асуулаа.

Тэрээр “Асуулт асуусанд баярлалаа. АХБ үйл ажиллагаагаа явуулахдаа тухайн орны Засгийн газартай хамтарч ажиллах стратегийг боловсруулдаг. Энэ баримт бичигт үндсэн гурван чиглэлийг тусгаж, ажилладаг юм. Нэгд, эдийн засаг, нийгмийн тогтвортой байдал, хоёрт, дэд бүтцэд хөрөнгө оруулах замаар эдийн засгийг төрөлжүүлэх, гуравт нь, байгаль орчны тогтвортой байдал юм.

Үүнээс гадна бид энэ жилээс жендэрийн болон төрийн салбарын менежментийн асуудлыг авч үзэж байгаа. Энэхүү баримт бичгийн хүрээнд Монгол Улсын эдийн засгийн хүндрэлтэй үед ядуу, эмзэг бүлгийн хүмүүст хүргэх тусламж, нийгмийн хамгааллын үйлчилгээтэй холбоотой төслүүдийг аль болох зогсоохгүй байхыг зорьдог. Өнгөрсөн 7 хоногт агаарын бохирдлыг бууруулах бичиг баримтанд гарын үсэг зурсан. Ядуучууд эдийн засгийн хүндрэлтэй үед орхигдож байдаг учир тэднийг орхихгүйн тулд анхаарч ажиллаж байна. “ хэмээн ярьж байлаа.

Деклан Магий цааш нь ядуу, эмзэг бүлгийн иргэдэд яаж анхаарч ажилладаг талаар “Ядуу болон эмзэг бүлгийн иргэдэд зориулсан нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг доголдуулахгүй байхад анхаарч хөтөлбөр, төслүүдийг санхүүжүүлж ажиллаж байна. Мөн бид тодорхой салбаруудад жишээ нь, ногоочдод хүлэмжийн хийн ногоо тарих төслүүд, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслүүдийг хэрэгжүүлж байнаа.

Ер нь эдийн засгийн орлогыг төрөлжүүлсэн төслүүдийг хэрэгжүүлэх бодлого баримтлаж ажиллаж байгаа. Жишээ дурдвал, СХД-т эрүүл мэндийн салбарт цус сэлбэх үйлчилгээг хийх цэг байгуулж байна. Мөн боловсролын салбарт өнгөрсөн жилд төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төсөл амжилттай хэрэгжснээр цэцэрлэг, сургуулийн хүүхдийн тоо нэмэгдэх юм. Үүний зэрэгцээ ажил эрхлэлтийг дээшлүүлэхийн төлөө анхаарч, ажилладаг.

Удахгүй бид жендэрт суурилсан хүчирхийллийн төсөл хэрэгжүүлнэ. Энэ төсөл нь эмзэг байгаа болон хохирогч болсон эмэгтэйчүүдийг хөгжүүлэх, тэдний хамгаалалтын үйлчилгээг сайжруулах юм.” гэж тайлбарлав.

Манай улсын Засгийн газар ард түмэндээ чиглэсэн эдийн засгийн зөв, оновчтой бодлого хэрэгжүүлж чадвал Европ, Азийн хөгжиж буй зарим орнуудтай зэрэгцэж эдийн засаг төдийгүй ард түмний амьдралын түвшин дээшлэх магадлал өндөр байгаа. Манай улсад АХБ болон Дэлхийн банк, олон улсын байгууллага, гадаадын зарим орны Засгийн газрууд буцалтгүй зээл, тусламж өгөхөөс гадна төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлдэг билээ.

Энэ бүх туслалцаа, дэмжлэг дээр дөрөөлж  Монголын сайхан орон хөгжиж, ард түмэн сайхан амьдрах бүрэн боломж байдаг. Гэвч монголчууд, Монголын сайхан эх орон хэр хөгжиж байна вэ гэдэгт анхаарлын тэмдэг тавъя.

Хэдийгээр АХБ-наас хийсэн Монголын эдийн засгийн сэргэлт үргэлжилнэ гэсэн мэдэгдлийг далимдуулж  Монголын төр, Засгийн газар монголчуудад өртөг өндөртэй амьдрал цаашид бүү тулгаарай. Жишээлбэл, орон сууц, боловсрол, эрүүл мэндийн салбарт “өндөр өртөг”-тэй бизнес цэцэглэн хөгжсөөр байгааг таслан зогсооё.

Хамгийн гол нь төр засгийн өндөрлөгүүд болон төрийн зарим албан тушаалтнууд албан тушаалаа урвуулан ашиглаж, улсын эдийн засгаас завшихгүй байх ёстой. Үүний зэрэгцээ ард түмэндээ өндөр өртөгтэй амьдрал тулгахгүй байх нь монголчуудын өмнө тулгамдсан асуудал болоод байгааг шийдэх цаг болсон шүү гэдгийг сануулъя.

Б.Баярмаа

 



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   НҮБ-ЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ГОЛОМТ БАНК ГЛОБАЛ БАНКУУДТАЙ ХАМТРАН ХАРИУЦЛАГАТАЙ БАНКНЫ БИЗНЕСИЙН ЗАРЧМУУДЫГ САНААЧЛАН ГАРГАЛАА
2018-12-10  
  

   УБТЗ-ЫН 6000 АЖИЛТАН “ҮНДЭСНИЙ ХУРИМТЛАЛЫН ХӨТӨЛБӨР”-Т НЭГДЛЭЭ
2018-12-10  
  

   АЛТ ХУДАЛДАН АВАЛТ ӨСЧЭЭ
2018-12-09  
  

   2018 ОНЫ “МОНГОЛ УЛСЫН ШИЛДЭГ БАНК”-ААР ГОЛОМТ БАНК ӨРГӨМЖЛӨГДЛӨӨ
2018-12-07  
  

   ТӨРИЙН БАНКНЫ ШИЛДЭГ КАРТААР ҮЙЛЧЛЭГЧ БАЙГУУЛЛАГУУД ТОДОРЛОО
2018-12-07  
  

   Төрийн банкны “WESTERN UNION” үйлчилгээг танд санал болгож байна
2018-12-07  
  

   ХААН БАНК ХЭРЭГЛЭГЧДЭЭСЭЭ АЛБАН ЁСООР УУЧЛАЛТ ГУЙВ
2018-12-03  
  

   ДАНСКЕ БАНКИЙГ МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2018-12-02  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот