ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭГЧДИЙН ТООГ ХЯЗГААРЛАЖ, МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ БОДЛОГО БАРИНА

БИЧИЛ УУРХАЙ ЭРХЛЭГЧДИЙН ТООГ ХЯЗГААРЛАЖ, МЭРГЭЖЛИЙН ЧИГ БАРИМЖАА ОЛГОХ БОДЛОГО БАРИНА
Уул уурхай | 2018-04-13 18:54:38 | УНШИСАН: 666 | khaliunaa
 Баянхонгор аймаг бодлогын хүрээнд хувиараа ашигт малтмал олборлогч
/ХАМО/ иргэдээ дэмжиж ажиллах ч, тоог нь тодорхой хэмжээнээс хэтрүүлэхгүй байхаар зохицуулалт хэрэгтэй байгааг албаныхан хэлж байна. Өөрөөр хэлбэл ажилгүй иргэдээ бичил уурхайчид болгох биш мэргэжлийн чиг баримжаа олгож, ажлын байраар хангах асуудал тулгарч байгаа нь "Бичил уурхайн зөвлөлгөөн"-ий үеэр хөндөгдлөө.
Тус зөвлөлгөөн өнөөдөр /2018.04.13/ Баянхонгор хотноо болж байгаа бөгөөд Ашигт малтмал газрын тосны газар, аймгийн болон 11 сумын удирдлагууд, холбогдох албад, сумдын байгаль орчны байцаагч, бичил уурхайчид зэрэг 100 шахам төлөөлөгч аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зөвлөлдөж байна. Өнөөдөр Баянхонгор аймагт зохион байгуулалтад орсон есөн ТББ-ын 800 орчим бичил уурхайчин, говийн сумдад мөн тооны ХАМО иргэд ажиллаж байгаа гэсэн мэдээлэл байна.  
Зөвлөлгөөний нээлтэд аймгийн ИТХ дарга Ц.Отгонбаяр хэлсэн үгэндээ, "Мэргэжлийн албад, орон нутгийн удирдлага, хувиараа ашигт малтмал олборлогч иргэд ийнхүү нэгэн дор цуглаж, зөвлөлдөж байгаа нь тулгамдсан асуудлаа тодорхойлж, шийдэл хүргэх чухал ач холбогдолтой"-г онцолж байсан. Мөн аймгийн Засаг дарга "Манай аймгийн ХАМО иргэд өөрсөддөө ажлын байр бий болгож, ар гэрийн амьдралаа төвөггүй авч яваа нь хөдөлмөрч, тууштай байдлыг нь илтгэж байгаа бөгөөд нийгмийн хариуцлагын хүрээнд чамгүй ажил арга хэмжээг хэрэгжүүлдэг нь сайшаалтай. Мөн татварт төвлөрүүлж байгаа мөнгөн дүн нь хоёр тэрбумд хүрсэн нь бодит ажлыг хийхэд чухал хөшүүрэг болдог"-ийг хэлсэн юм. Тэрээр үргэлжлүүлэн, "Баянхонгор аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 52.100 хүн байгаагийн 41 мянга орчим нь тогтмол ажилтай бөгөөд 10 мянга гаруй нь ажил эрхэлдэггүй гэсэн судалгаа байна. ХАМО 800 гаруй иргэн ажилгүй гэх ангилалд багтаж байгааг өөрчилж, албан ёсны ажилтай гэх ангилалд бүртгүүлэх боломжийг олгоно. Ингэхдээ 1000 гэх тоонд багтааж, ажиллах боломжийг нь хангаж, харин тэр дундаасаа мэргэжлийн чиг баримжаа олгож хөдөлмөрчдийн эгнээнд элсүүлэх асуудалд онцгой анхаарна" гэдгээ хэлэв.
Баянхонгор аймгийг 2016-2025 онд хөгжүүлэх хэтийн зорилтод "Бичил уурхайчид болон ХАМО иргэдийн мэдээллийн цахим сан үүсгэх, экологийн боловсрол олгох сургалтыг үе шаттайгаар явуулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, мэргэжил эзэмшүүлэх, ЖДҮ эрхлэх санал санаачлагыг дэмжих чиглэлээр холбогдох байгууллагууд хамтарч ажиллах" гэсэн заалтыг оруулж өгсөн анхны аймаг юм. Мөн тус зорилтод "Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-тэй гурван талт гэрээ байгуулах замаар бичил уурхай эрхлэгчдийн газрын асуудлыг шийдвэрлэж ажлын байрыг бий болгоно" гэх заалтыг тусгажээ. 

Цаашид орон нутгийн зүгээс бичил уурхайн эрхзүйн орчны талаар таниулах, чадавхийг бий болгох ажил, уялдаа холбоог сайжруулж, алслагдсан бичил уурхайнханд төрийн үйлчилгээг хүргэх, үлгэр жишээ болохуйцаар нөхөн сэргээлтийг 9 га талбайд гүйцэтгүүлэх, алт борлуулах нэг цэгийн үйлчилгээг бий болгох зэрэг ажлыг хийх юм байна. 
Зөвлөлгөөнд аймгийн БОАЖГ, Мэргэжлийн хяналтын газар, Тогтвортой бичил уурхай төсөл, Эрүүл мэндийн газар, Татварын хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Монголбанкны төлөөлөл холбогдох мэдээлэл хийж байгаа юм. Аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн улсын байцаагч Ц.Болорчимэг хэлэхдээ, "Бичил уурхайчид 40 га газар нөхөн сэргээлт хийсэн гэх мэдээлэл байгаа ч үйл ажиллагаа явуулсан талбайд нөхөн сэргээлтийг хангалтгүй хийдэг, нөхөрлөлийн зохион байгуулалтад ороогүй хууль бусаар ашигт малтмал олборлох зөрчил байсаар байгаа"-г онцлов. Мөн сум орон нутагт иргэдийг хууль эрхзүйн мэдээллээр хангадаггүй, хяналт сул байгааг ч шүүлжилсэн юм.
Эрүүл мэндийн газрын дарга Т.Ганболд "Бичил уурхайчдын дунд гэнэтийн осол, амьсгалын замын үрэвсэл, бөөр шээсний замын өвчлөл, мэдрэлийн ёзоорын эмгэг зэрэг өвчлөл зонхилж байна. Хэлж ирэхгүй аюул осол тулгарвал хаа байсан хол газраас дуудлага өгч хүлээх, тэр хэвээр нь эмнэлэгт хүргэх зэрэг цаг алдаж эмнэлгийн тусламж авах олон хүндрэл үүсгэдэг. Тиймээс бичил уурхай эрхлэгч хэн бүр эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх мэдлэг мэдээлэлтэй байх нь чухал" гэж байв. Мөн энэ талаар сургалт авахыг хүсвэл аймгийн Эрүүл мэндийн газар нээлттэйгээр хүлээн авахаа уламжилсан.
Сонирхуулахад, 2000 онд 2.6 сая мал тоолуулж байсан Баянхонгор аймаг тэр өвлийн зудад нийт малын 3/4 хувь буюу 2 сая шахам нь хорогдож, малчид орлогын эх үүсвэргүй болсноор хувиараа алт олборлогч иргэдийн тоог огцом нэмэгдүүлжээ. Тухайн үед хувиараа ашигт малтмал олборлоход нийгэм, хууль эрхзүйн орчин учир дутагдалтай байсан ч Баян-Овоо, Бөмбөгөр, Баянговь, Жаргалант, Галуут, Баянлиг, Шинэжинст, Заг, Баян-Өндөр, Баянцагаан, Өлзийт зэрэг сумын нутагт ХАМО иргэний тоо 10 мянга гаруй болтол олширч байсан байна. Харин 2007 оноос "Тогтвортой бичил уурхай" төсөл хэрэгжсэнээр 2008 онд Жаргалант сумд анхлан бичил уурхай эрхлэгчдийг зохион байгуулалтад оруулан ажиллуулж эхэлснээр нинжа гэх нэр томъёо "түүх" болжээ. Төсөл хэрэгжсэнээр хувиараа ашигт малтмал олборлогч иргэд хуулийн хүрэээд зохион байгуулалттай ажиллаж эхэлсэн нь эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн асуудлыг шийдэхэд ч дөхөм болж, хариуцлагатай бичил уурхайчид болсон байна.  
                                                                                                                           
 
 
                          Б.Мөнхзул


 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   "Эрдэнэс таван толгой"-н ТУЗ-ийн хараат бус гишүүдийг шалгаруулна
2018-09-13  
  

   А.БИЛГҮҮН: ХАРИУЦЛАГАТАЙ УУЛ УУРХАЙГ БҮГД ХҮЛЭЭЖ БАЙНА
2018-09-07  
  

   “Дисковер Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулган болж байна
2018-09-07  
  

   “ДИСКОВЕР МОНГОЛИА-2018” НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ ЭХЭЛЛЭЭ
2018-09-06  
  

   “Манайд ороод ир” гэж гадаадын зах зээл биднийг дуудахгүй. Бид тэмцэж байж тэр зах зээлд өрсөлдөнө
2018-09-04  
  

   Д.СУМЬЯАБАЗАР: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ”-Н ХУВЬЦААГ ИРЭХ ОНД БАГТААН ГАРГАНА
2018-09-03  
  

   УУЛ УУРХАЙН ХУУЛЬ БУС ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР ЦЭЦЭД ХАНДЖЭЭ
2018-09-03  
  

   УУЛ УУРХАЙГААС АШИГ ОЛОГЧ ЭЗЭД ИЛ ГАРАХЫГ ХҮСЭХГҮЙ БАЙНА ГЭВ
2018-08-30  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ



ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот