ЕРӨНХИЙЛӨГЧ   ЕРӨНХИЙ САЙД   ШАДАР САЙД   ЯАМД   АГЕНТЛАГ   АЙМАГ   НИЙСЛЭЛ   ДҮҮРЭГ   АРХИВ 
УЛС ТӨР | ЭДИЙН ЗАСАГ | НИЙГЭМ | СПОРТ | ЯРИЛЦЛАГА | НИЙТЛЭЛ | ФОТО МЭДЭЭ | ВИДЕО МЭДЭЭ
Баярцогттонгууд ба "Эх орончид"

Баярцогттонгууд ба "Эх орончид"
Улстөрч | 2018-04-10 12:04:31 | УНШИСАН: 111 | uuganbat
1. Өнгөрсөн түүх юу харуулав гэвэл бид хэдийгээр " эрх тэгш, харилцан ашигтай хамтын ажиллагаа" хэмээн ярьж бичдэг хэдий ч үнэндээ Их Гүрэн, жижиг хөрш хоёрын хооронд "эрх тэгш харилцаа" гэж байдаггүй.

Монгол улс хоёр супер Их Гүрний завсар орших өчүүхэн жижиг улс. Монголын хүн ам, эдийн засгийн чадавхи, багтаамж Оросын юмуу Хятадын захын хоцрогдсон нэг мужийн хэмжээнд ч хүрэхгүй.

Өнөөдөр энэ хоёр гүрний Монгол улсыг харах хараа сонирхол бол бидний хардан боддог шиг эзлэн авч өөрийн нэгэн хэсэг болгох биш харин улс төрийн хувьд "тусгаар" авч нөлөө, эдийн засгийн хувьд өөрсдөөс нь бүрэн хараат, сул дорой улс хэлбэрээр хадгалах явдал юм.

Өөрөөр хэлбэл бүр нураад уначихаар сул ядуу биш ч (ийм байдалд оруулахгүйн тулд туслана, дэмжинэ) бас эдийн засаг улс төрийн хувьд бүр биеэ даагаад хүчтэй болгохыг огт хүсэхгүй.

2. Харин энэ хоёр супер хөршийн дунд орших жижигхэн Монголд өөрийн гэсэн мөрөөдөл бий. Бид энэ хоёр хөршийн улс төр, эдийн засгийн эрхшээлээс гарч биеэ даан Сингапур эсвэл Солонгос шиг хүчтэй улс болох хүсэлтэй.
Ингэхийн тулд барууны өндөр хөгжилтэй орнуудын хөрөнгө оруулалт, технологийг олж ирэхийн тулд 1990 оноос хойшхи бүх л засгийн газар ажилласан. Өнөөдөр "хэрүүлийн алим" болоод байгаа Тавантолгойн нүүрсний ордын лицензийг үе, үеийн Ерөнхий сайд нар цүнхэндээ хийчихээд та нар ийшээ хөрөнгө оруулаач гээд гуйгаад л явдаг байсан гэдэг.

Төр барьж байгаа үндсэн хоёр намын хувьд гадаад бодлого дээр ирэхэд ялгаа бараг байхгүй. Монголын зах зээл, эдийн засагт эзлэх хувиар хоёр хөршийн оролцоог тус бүр 30%, гуравдахь хөрш буюу барууны орнуудыг 40% байлгана гэсэн "мөрөөдөл"ийн чиг байдаг.

Нэгэн цагт энэ хоёр хөршийн аугаа том зах зээл рүү Монголд барууны өндөр технологоор хийгдсэн бараа бүтээгдхүүнүүд нийлүүлэгддэг, аялал жуулчлал, олон улсын банк санхүүгийн том төв болох гэсэн мөрөөдөл бидэнд байгаа.

3. Улс орны хувьд биеэ даасан бодлого баримтлах; гуравдахь орнуудын хөрөнгө оруулалт, сонирхолыг оруулах Монголын бүх оролдлогыг хоёр хөрш сэжиглэн, дургүйцэн харж эсрэг нь ажиллаж ирсэн.

Анх 1911 онд тусгаар тогтнол зарласнаас хойш 1919 он хүртэлх 8 жилийн хугацаанд Монголын төрд Хятадаас тусгаар байх, бие даасан бодлого баримталж ирсэн бүх улс төрчид "үгүй болж", Монголын арай гэж олж авсан автономит засаг 1919 онд монголчуудын өөрсдийнх нь "хүсэлтээр" цуцлагдаж байлаа.

Сайн ноён хан Намнансүрэнгээс эхлээд "...Да лам Цэрэнчимэдээс гадна Түшээт хан Дашням, Засагт хан Содномравдан, ГЯЯ-ны сайд Ханддорж, Сангийн яамны сайд Чагдаржав, бинт ван Гончигсүрэн, Цэргийн яамны сайд Гомбосүрэн нар зуурдаар нас барсан нь хорлогдсон байж болох тун магадгүй..." (Баабар. "Монголчууд: Нүүдэл, суудал". хуудас 216).

1921 оны 7 сард ялсан хувьсгалаас хойш зөвхөн Зөвлөлт Оросын дуулгавартай дагуул байхыг хүсээгүй бүх улс төрийн зүтгэлтэнгүүд янз бүрийн нэр хаяг зүүн Монголын төрөөс "цэвэрлэгдсэн".

Анх 1922 онд Д.Бодоогоор эхлэж С.Данзангаар үргэлжилсэн Зөвлөлт Оросуудын энэхүү "их цэвэрлэгээ"-нд Монголын олон мянган шилдэг хөвгүүд охид өртөж эцэст нь алхам бүрээ Оросуудаас асууж байж хийдэг туйлын дуулгавартай хүмүүс л Монголыг "жолоодох" болсон юм.

Хамгийн харамсалтай нь Оросуудын энэ "их цэвэрлэгээг" гардан хийсэн хүмүүс нь "эх орны төлөө" хэмээн цээжээ дэлдсэн монголчууд өөрсдөө.

1921 онд Оросууд Монголд орж ирсэнээс хойш хэдхэн жилийн дотор Монголд байсан гадаадын хөрөнгө, бизнесүүдийг бүгдийг зайлуулан монголын өмнөд хилийг хааж зөвхөн өөрсдөөс нь эдийн засаг, улс төрийн хувьд 100% хамааралтай болгож чадсан.

Үүнийг ч мөн нөгөө л "эх оронч" монголчуудаар өөрсдөөр нь хийлгэж байлаа.

Саяхан 1990 он хүртэл монголчууд нийтээрээ "бид 1921 онд хятад тэргүүтэй гадаадын "шулаач", "мөнгө хүүлэгч" пүүсүүдийг хөөн гаргаж чөлөөлөгдсөн" хэмээн итгэж байлаа.

Өнөөдөр барууны орнууд ч Монголыг тусгаар биеэ даасан хүчтэй орон болон босч ирэхийг зөвхөн сонирхох хэмжээнд л харж Монголд жижиг цэргийн сургууль хийх, армийг холбооны хэрэгсэлээр дэмжих гэх мэт зөвхөн хоёр хөршийг тавгүйтүүлэх хэмжээний л тоглолт хийж байна.

Жинхэнэ бодит сонирхол зөвхөн хөрөнгө дагаж л орж ирдэг. Өөрөөр хэлбэл Монголд барууны өндөр хөгжилтэй орнуудын их хэмжээний хөрөнгө оруулалт орж байж л тэдний улс төрийн сонирхол сая бодитой болно.

Үүнийг хоёр хөрш сайн ойлгож байгаа учир монголын зах зээл, эдийн засагт гуравдахь орнуудын хөрөнгө оруулалт, нөлөөг оруулж ирэхийг огт хүсэхгүй байна.

Хятад, Орос хоёр монголчуудад яаж нөлөөлөх, хэрхэн яаж хөдөлгөхийг манай улс төрчдөөс ч илүү сайн мэддэг.

Өнөөдөр тэдний монголчуудын сэтгэхүйд нөлөөлж, өөрсдийн хүссэн замаар биднийг залж байгаа хамгийн амжилттай арга хэрэгсэл нь Монголын өөрийнх нь хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлүүд байна.

Жишээ авахад: "Оюу Толгой"-н төсөл Монголд ямар хортой болох тухай сенсаци болохуйц нэг мэдээг эхлээд гаргаад орхино, хэсэг хугацааны дараа тэр мэдээ хуучраад ирэхэд дахиад нэг, дараа нь бас нэг сенсаци ... гэх мэтчилэн.
Үнэн худал, буруу зөв нь хамаагүй хамгийн гол нь тууштайгаар, тасалдахгүйгээр "Оюу Толгой"-г олон жилийн турш муулах ёстой.

Эхлээд сонссон хүн "юу юм бол доо" гэж бодоод өнгөрнө, хоёр, гурав дахь, ... , гуч, дөч дэх сенсацийн дараагаар "нээрээ, энэ "Оюу Толгой" гэдэг зүйл тун муу зүйл болжээ, үүнийг хийсэн хүмүүс Монголыг "зараад идчихжээ"" гэдэгт огтхон ч эргэлзэхээ болино...

А/. Монголыг эдийн засгийн хувьд зөвхөн өөрсдөөс нь хамааралтай байлгаж, барууны хөрөнгө оруулалтыг аль болох Монголын зах зээл рүү оруулахгүй байх, мөн нэгэнт орсон хөрөнгө оруулалтыг Монголчуудаар өөрсдөөр нь дамжуулан хөөж зайлуулах бодлогыг хоёр хөрш сүүлийн 10-аад жил амжилттай хэрэгжүүлж байна.

Сүүлийн 10-аад жилийг хэрэв харвал Монголчууд бид Хятадын юмуу Оросын хөрөнгө оруулалтыг биш харин барууны хөрөнгө оруулалт болгоныг л онцлон муулж, эсэргүүцэн тэмцэж ирлээ.

Арай гэж оруулж ирсэн "Оюу Толгой"н төслийг муулдаггүй монгол хүн бараг байхгүй боллоо. "Хаан Ресурс", "Саут Гоби Сандс" гэх мэтчилэн барууны гэсэн нэр хаягтай болгоныг нийтээрээ эсэргүүцэнэ, зарим үед төрийг ашиглан хөөж гаргасан.

Канадын юмуу Францын компани уран олборлох тухай яриад эхлэхэд тэр хавьцаа нь хоёр толгойтой, гурван хөлтэй мал гэнэт олноор "төрж" эхлэнэ. Хажууд нь Оросуудын өчнөөн жил ашигласан Мардайн уурхай байхад уранд хордсон мал нэг ч удаа "төрж" байсангүй.

Барууны хөрөнгө оруулалтыг онцлон эсэргүүцэгч "цэцэн мэргэн" улс төрчдийн бүтэн фронт бий болсон төдийгүй "байгал хамгаалах", "гол мөрнийг" өмгөөлөгч үй олон сайн дурын байгууллагууд бий болсон. Яг л 1920-1930-аад оны үеийн дотроосоо "баруунтан", "зүүнтэн"-ийг илрүүлэн ниргэгч нөгөөх л "халуун эх орончид" шиг.

Гэтэл бодит байдал дээр Монголд өнөөдөр ажиллаж байгаа том жижиг уурхайнууд болон баригдаж буй барилгуудын бараг 80-90%-н далд хөрөнгө оруулагчид нь манай өмнөд хөршийн бизнэсменүүд байна. Үүнийг бараг бүгдээрээ мэдэж байгаа ч хэн ч юу ч ярихгүй.

Биднийг нарийн царигтай төмөр зам тавьчихаар хятадууд ороод ирнэ гэж маргалдуулж орхичихоод Хятадын зах зээлд нүүрс зарах өрсөлдөөнд Оросууд биднийг цэвэр ялчихлаа.

Б/. Өнгөрсөн түүхээс харвал Орос, Хятадууд өөрийн талыг үг дуугүй баримталсан хүмүүсээр л Монголын төрийг захируулж ирсэн ба харин тэднийг үгчлэн дагаагүй, өөрийн бодол, байр суурьтай хүмүүсийг элдэв нэр хаяг зүүн монголчуудын өөрсдийнх нь гараар улс төрөөс зайлуулж ирсэн.

1911 оноос хойш Монголын төрд зүтгэсэн олон улс төрчид янз бүрийн байдлаар "нас барцгаасан".

Харин Монгол Парламентийн засаглалтай болсноос хойш хоёр хөршийн хувьд улс төрийн хувьд шууд нөлөөлөх бололцоо нь хязгаарлагдсан хэдий ч тэд өнөөдөр ч Монголын улс төрийн тавцангаас тэдний харж буйгаар "барууны талын бодлого баримтлагчдыг" зайлуулах бодлогыг идэвхтэйгээр хэрэгжүүлж байна.

Америк-д суралцаж боловсрол эзэмшсэн Монголын төрд өндөр алба хаших Баярцогт, Сайханбилэг болон бусад улс төрчдийг системтэйгээр олон жилийн турш муулж, харлуулах ажлыг амжилттай хийж байна.

"Оюу Толгой"-н гэрээ С.Баярыг ерөнхий сайд байхад Зоригт сайд ажлын хэсгийг ахлаж хийгдсэн. Харин энэ гэрээг сүүлийн 7-8 жил нийтээрээ харлуулах кампанит ажилд ганцхан Баярцогтын нэрийг л тухай бүр, огт "марталгүйгээр" байнга дурдаж эцэст нь өнөөдөр Монголд хүмүүсийн хамгийн дургүй "зайлуулбал зохих улс төрчдийн жагсаалт"-ыг үндсэндээ тэргүүлэх болов.

Яагаад? Яагаад чухам Баярцогтыг л сонгож аваад онцгойлон дайрах болов?

Яагаад гэвэл яг үнэндээ Баярцогт л Монголыг шинэ эрин рүү хөтлөж чадах шинэ үеийн улс төрчдийн нүүр царай болон гарч ирж байсан юм.

Одоо харин "Сая доллар дансандаа мартсан", "хужаа" хэмээн байнга цоллосоор бүгд түүнд нь үнэмшиж жирийн нэг тайлбарыг нь хэн ч үл сонсоно.

4. Өнөөдөр Монголын улс төрийн тогоо бужигнаж байна. Бүгд бие биесээ шүүмжлэн, "хужаа" урвагчаар цоллоно. Хоорондоо эвлэж нийлдэг нам битгий хэл хүмүүс ч бараг алга болжээ.

Харин энэ тогоог өөр хүмүүс гаднаас хутган суугааг тогоон дотроо бужигнах бид харж байна уу.

Би Хятад юм уу Оросыг муулах гэсэнгүй, аль ч Их гүрний жижиг хөршдөө хандах бодлого ийм л байдаг. Их Гүрэн бүр хажуу дахь жижиг хөршөө "үхүүлэхгүй бас сэхүүлэхгүй", аль болох өөрөөсөө хамааралтай, дуулгавартай, сул дорой орон байлгах л сонирхолтой, тэр дундаа өөр гуравдахь хүчирхэг гүрнүүдийн түшиц газар болгох сонирхол бүр байхгүй. Өөр хүчтэй орны сонирхолыг оруулж ирэхгүй байхын тулд бүхнийг хийнэ.

Харин бид өөрсдийн "Азийн бар болох Монголын мөрөөдөл"-өө яах вэ?

Үнэхээр сүүлийн хэдэн зуун жилд анх удаа бидэнд өөрийн улс орныг өөрсдийнхөөрөө бүтээн босгох "үүлэн чөлөөний нар мэт" зурвасхан энэ бодит боломжийг бид ингээд ашиглаж чадахгүй өнгөрөөх гэж үү?

100 хүрэхгүй жилийн өмнөх түүхийг бид өнөөдөр дахин давтаж, дахиад л хоёр Их Хөршийнхөө зангаагаар орших "тоглоомын улс" эргэлт буцалтгүйгээр болох гэж үү?!

Ухамсартайгаар өөрийгөө Орос юмуу Хятадын сонирхолд худалдаад Монголыг дахиад 100 жилээр зүгээр л тэдний дагуул улс болгохоор ажиллах монгол хүн байгаа гэхэд итгэхэд хэцүү.

Харин зүгээр л "эх орон" хэмээн цээжээ дэлдсээр байгаад, шилдэг хөвгүүдээ хөнөөн Монголыг хөтлөөд ЗХУ-д аваачиж тушаасан, 1919 онд Монголыг хадган дээр тавиад Сю Шү Жанд өргөсөн "халуун эх оронч" Сүгсэлзүүрүүдээр бол Монгол хэзээ ч дутаж байгаагүй.

Ийм Сүгсэлзүүрүүд өнөөдөр ч Монголоор дүүрэн байна, маргааш ч байх болно.

Харин, хэрэв Монголоос барууны хөрөнгө оруулалтыг хөөн гаргаж, Хятад, Орос хоёрыг хоорондоо яриад Монголын хувь тавиланг шийддэг болох зам руу улс орныг чинь эдгээр "эх оронч" сүгсэлзүүрүүд хөтлөөд явж байхад та дуугүй хараад сууж байгаа бол энэ бүхэнд та, бид л өөрсдөө буруутай.

Гитлерийг Герман орныг төдийгүй бүх дэлхийг сүйрэл рүү хөтлөж байхад тэр гудамжинд жагсаад явж байсан нацистууд биш харин цонхоороо хараад дуугүй сууж байсан Германы ард түмэн илүү буруутай байсан.

Бид "Азийн бар болох Монгол"-ын тухай мөрөөдлийн төлөө тэмцэх ёстой.
Та бидний эх орныг хоёр Их Хөрш өнөөдрийнх шиг Сүгсэлзүүрүүдээр дамжуулан хэтэрхий удаан мэдэж захирсан.
Энэ удаа бид өөрийн эх орны хувь тавиланг өөрсдөө шийдье. Одоо дуугүй цонхоороо хараад суух цаг бишээ.

Монголхүү



 
 

  МЭДЭЭНИЙ СЭТГЭГДЭЛ


  ХОЛБООТОЙ МЭДЭЭ

   Э.Бат-Үүл: Сайханбилэг, Баяр нарыг баривчилсан нь Оюутолгойг булааж авах зорилготой гадны захиалга!
2018-04-18  
  

   Ж.Мөнхбат аа чам шиг төрд шургалсан "Хулгай"-д хэлэхээ хэлнэ
2018-04-18  
  

   Баярцогт, Сайханбилэг болон "Оюу Толгой"
2018-04-16  
  

   Хөдөлмөрийн тухай хуулийн төслөөр ажлын хэсэг байгууллаа
2018-04-16  
  

   Да.Ганболд юу ярьчихав?
2018-04-14  
  

   Д.ЭРДЭНЭБАТ: ХОГ ХАЯГДАЛ БОЛОВСРУУЛААД ЭРЧИМ ХҮЧ ГАРГАХ ТӨСӨЛ БОЛГОВОЛ ЭДИЙН ЗАСГИЙН ҮР ӨГӨӨЖТЭЙ БАЙСАН ЮМ БИШ ҮҮ
2018-04-11  
  

   Баярцогттонгууд ба "Эх орончид"
2018-04-10  
  

   Либералчлал нэрийн дор Үндэсний агаарын тээвэрлэгчээ дампууруулчих вий дээ…
2018-04-09  
  

  ШУУРХАЙ МЭДЭЭ
Монгол хүүхдүүдийг туршилтын судалгаанд хамруулж байна.

Судалгааны зөвшөөрлийг 2015 оны 4-р сарын 3-ны өдрийн Монгол улсын боловсрол соёл шинжлэх ухааны сайдын А/110 тоот тушаалын дагуу “Монгол хүүхдэд Д амин дэм ба квантинфрон тодорхойлох төсөл” хэмээх 7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан 2015-2019 онд багтаан хэрэгжүүлэхийг Д. Ганмаа/Харвардын НЭМ сургууль/-д зөвшөөрсөн тогтоол гарсан юм байна.

2018-04-24 19:13:48 | Цааш нь


2018-04-24 18:46:29 | Цааш нь




ЕРӨНХИЙ САЙД ШАДАР САЙД ЗАСГИЙН ГАЗАР ЯАМД АГЕНТЛАГ АЙМАГ ДҮҮРЭГ
Тагнуулын ерөнхий газар

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газар

Үндэсний хөгжлийн газар

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар

Онцгой байдлын ерөнхий газар

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Мэргэжлийн хяналтын ерөнхий газар

Стандартчилал, хэмжил зүйн газар

Худалдан авах ажиллагааны газар

Оюуны өмчийн газар
Засгийн газрын Хэрэг эрхлэх газар Байгаль орчин, аялал жуулчлалын яам

Гадаад хэргийн яам

Сангийн яам

Хууль зүй, дотоод хэргийн яам

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Батлан хамгаалахын яам

Барилга, хот байгуулалтын яам

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам

Зам, тээврийн хөгжлийн яам

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам

Эрчим хүчний яам

Эрүүл мэндийн яам

Цагдаагийн ерөнхий газар

Хил хамгаалах ерөнхий газар

Зэвсэгт хүчний жанжин штаб

Цаг уур, орчны шинжилгээний газар

Гаалийн ерөнхий газар

Татварын ерөнхий газар

Улсын бүртгэл, оюуны өмчийн ерөнхий газар

Архивын ерөнхий газар

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар

Гадаадын иргэн, харьяатын газар

Тахарын ерөнхий газар

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар

Иргэний нисэхийн ерөнхий газар

Ашигт малтмал, газрын тосны газар

Соёл, урлагийн газар

Биеийн тамир, спортын газар

Мал эмнэлэг, үржлийн газар

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар

Баян-Өлгий

Баянхонгор

Булган

Говь-Алтай

Говь-Сүмбэр

Дархан-Уул

Дорнод

Дорноговь

Завхан

Орхон

Өмнөговь

Сэлэнгэ

Төв

Увс

Ховд

Хөвсгөл

Хэнтий

Архангай

Сүхбаатар

Өвөрхангай

Дундговь

Баянзүрх

Баянгол

Багануур

Багахангай

Налайх

Сүхбаатар дүүрэг

Хан-Уул дүүрэг

Сонгинохайрхан

Чингэлтэй

Улаанбаатар хот